| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0021/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 43
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Хохирогч Д.Эрдэнэбат Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Наран-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004370014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 47 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7 эхнэр, эцэг, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймаг Түшиг сум 2 дугаар баг, 047 тоотод оршин суух, хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Эрдэнэбилэгийн Наран-Эрдэнэ РД:/МН73012275/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Наран-Эрдэнэ нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг сум орох нийтийн тээврийн унаанд сууж явахдаа иргэн Д.Эрдэнэбаттай хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь цохиж Д.Эрдэнэбатын биед зүүн хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Наран-Эрдэнэ нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг сум орох нийтийн тээврийн унаанд сууж явахдаа иргэн Д.Эрдэнэбаттай хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь цохиж Д.Эрдэнэбатын биед зүүн хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Наран-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Э.Наран-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи ууж хоорондоо маргасан нь үнэн. Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Эрдэнэбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Түшиг сум руу явах 2 унаанд Э.Наран-Эрдэнэтэй таарч авч явсан архинаас нь 2 татсан. Ингээд суудал дээрээ нойр муутай явсны улмаас унтсан байхад миний нүүрэн тус газарт Э.Наран-Эрдэнэ цохиж би сэрээд бид хоёр зууралдаж машинаас буусан. Энэ байдал 2,3 удаа давтагдаж бууж сууж явахад халаасанд байсан гар утас алга болсон байсныг сүүлд мэдсэн. Одоо цаашид тархины нарийн шинжилгээ хийлгэмээр байна. Мөн гар утасны үнэ 780.000 төгрөгөө нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг Хохирогч Д.Эрдэнэбатын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг унтаж байхад толгой руу тас хийтэл 2 удаа цохисон. Би сэрээд юу болов гэхэд миний зүүн талын нүдний дээрээс халуу дүүгээд цус гарсан. Юугаар цохисныг нь би мэдэхгүй, намайг харахад гарт нь юу байгаа нь мэдэгдээгүй. Тэгээд ч харанхуй байсан. ...Түшиг сумын төвд ирээд Б.Баяртуягийн гадаа зогсож хүн буулгахад намайг хоёулаа үлдье чамайг ална гээд намайг цохиж унагаагаад толгой түрүүгүй цохиод өшиглөөд байсан. Би өөдөөс нь цохисон зүйл байхгүй шоконд ороод юу ч мэдэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар тал/ Гэрч Б.Баяртуяагийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байх би нөхөр Баттөгсийн хамт 19 цагийн үед Түшиг сумын хүн тээврийн машинд Шаамар сумаас суусан. Нөхөр бид хоёрыг суухад хамгийн арын суудалд Д.Эрдэнэбат, Э.Наран-Эрдэнэ хоёр архи уусан байдалтай сууж байсан. ...Тэгээд Зүүнбүрэн сум арай ороогүй явж байхад Д.Эрдэнэбат, Э.Наран-Эрдэнэ нарт нь хоорондоо зодолдоод байсан...Тэгээд Зүүнбүрэн сумын цагдаа дээр очиж тэр хоёрын буу гэхэд тэр хоёр буугаагүй. ...Тэгээд цааш явж байхад тэр хоёр дахин муудалцаж эхэлсэн...миний бодлоор Э.Наран-Эрдэнэ нь түрүүлээд Д.Эрдэнэбатыг цохих шиг болсон.... Д.Эрдэнэбатын зүүн талын хөмсөг цохигдоод цус гарч байсан. ...Түшиг суманд ирээд манай гадаа бас зодолдсон юм шиг байна лээ. Намайг харахад тэр хоёр нэг нэгнээ гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/ Гэрч Б.Цэлмэгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ТүшигСүхбаатар чиглэлийн хүн тээврийн ээлжтэй байсан өдөр. Сүхбаатар суманд ирээд орой 18 цагийн үед хүмүүсээ суулгаад хөдлөх гэж байхад Э.Наран-Эрдэнэ халамцуу ирж машинд суухад гартаа 1 шил архи барьчихсан байсан. Шаамар суманд ирж вокзал дээрээс вагон тосоод 2 хүн авч явсан. Тэгээд явж байтал Зүүнбүрэн сумын “Гэгээлэг” ХХК-ний орчим хүмүүс зогсоорой хоёр хүн зодолдоод байна гэж хэлсэн. Зогсоод тэр хоёрын буулгахад Д.Эрдэнэбатын нүүрэн хэсэг нэлээд цус болон Э.Наран-Эрдэнийн уруул нь хавдсан байдалтай байсан. ...Түшиг суманд дээр ирээд Б.Баяртуяа, Баттөгс хоёрыг буулгаад байхад Э.Наран-Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг “буугаад ир” гээд Д.Эрдэнэбатыг татаад машинаас буулгаад ахиад зодолдоод Э.Наран-Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг унагаагаад өшиглөөд байсан тэгэхэд би салгасан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй, ямар ч байсан нэг нэгнээ цохиод хоорондоо харилцан зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15дугаар тал/ Гэрч Ө.Гансүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Зүүнбүрэн сумын орчим хамгийн арын суудалд суусан Д.Эрдэнэбат, Э.Наран-Эрдэнэ нар нь хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь машин зогсоод тэр хоёрыг буулгахад Д.Эрдэнэбат ахын нүүр аймар нил цус болчихсон байсан. Э.Наран-Эрдэнэ нь “гаръя хоёулаа үзье, чи насаараа гуйлгачин байсан, би чамайг хаана ч явсан ална. Чи миний 2 шүдийг цөм цохисон” гээд агсраад байсан. ...Түшиг суманд очоод хүмүүсийг буулгаж байхад Э.Наран-Эрдэнэ машинаас буугаад Д.Эрдэнэбат ахыг дуудаж буулгаад хавсарч унагаад нүүр рүү нь өшиглөсөн мөн элэг рүү нь өшиглөөд гараараа цохисон. Тэгэхэд Б.Цэлмэг ах салгах гээд дийлэхгүй болохоор нь би очиж салгацгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ Гэрч М.Гантүшигийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэн Д.Эрдэнэбат хүнд зодуулснаас хойш тархи толгой өвдөөд унаж тусаад байна гээд ирж үзүүлсэн. Үзэхэд зүүн нүдний дээд хэсэгт эдгэрсэн шархтай оёдол тавиулсан 3 байдалтай, нүүр нь хавдартай, мөн шархтай, цээжээр хөндүүрлэн өвдөлттэй байсан. Ингээд үзлэг хийж дуусаад эмчилгээ хийж 7 хоног сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. ...Үзлэгээр биений ил шарх хөхрөлт няцралт зэргийг үзэж биеийн зовиурын байдал, үзлэгийг тогтооно. Хэвтэж эмчлүүлэхдээ тархины суурь гэмтэлтэй учраас өвдөлт зовиурт нь эмчилгээ хийгдсэн. Нарийн шинжилгээг томографикийн нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтээр гарна. ...” /хх-н 21 дүгээр тал/ Гэрч Ч.Сонинцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цаг 10 минутад жижүүр сувилагч дуудлага өгөөд “хүнд зодуулсан хүн ирлээ” гэсэн. Ингээд эмнэлэгт очиход Д.Эрдэнэбатын зүүн талын нүдний хөмсгөн дээр хөндлөн шархтай байсан. Д.Эрдэнэбатад үзлэг хийхэд хацар хавдсан биеийн цээж нуур хэвлий хэсэгт ил харагдах шарх байхгүй, харин нүүрэн хэсгийн зүүн талын хацар хавдсан хөмсөг хэсэгт шархтай сувилагчийн хамт оёдол хийсэн. Мөн өвчин намдаах цус тогтоох тариа хийж эм бичиж зөвлөгөө өгсөн. Амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 276 дугаартай: “1.Д.Эрдэнэбатын биед зүүн хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/ Шинжээч эмч Т.Насанжаргалын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Эрдэнэбатын биед учирсан гэх гэмтэл нь урд өмнө нь авч байсан гэмтэлтэй холбоогүй. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-н 40 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 49-50 дугаар тал/ Гар утсанд үнэлгээ хийсэн баримт дүгнэлт /хх-ийн 42-44 тал/ Э.Наран-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй 4 болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Э.Наран-Эрдэнэ нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг сум орох нийтийн тээврийн унаанд сууж явахдаа иргэн Д.Эрдэнэбаттай хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь цохиж Д.Эрдэнэбатын биед зүүн хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Э.Наран-Эрдэнэ гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Эрдэнэбатын биед зүүн хөмсгөнд шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбат нь шүүгдэгч Э.Наран-Эрдэнээс эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Харин хохирогч Д.Эрдэнэбатыг машинаас буулган зодож цохих үед түүний халаасанд байсан гар утас унаж алдагдсаныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дагуу 780.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор тогтов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.НаранЭрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Наран-Эрдэнийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Наран-Эрдэнэ нь 5 торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Урианхай овогт Эрдэнэбилэгийн Наран-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Наран-Эрдэнээс 780.000 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг 8 дугаар гудамжны 085 тоотод оршин суух Боржигон овогт Даваагийн Эрдэнэбатад /МА73041810/ олгож, эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Урианхай овогт Эрдэнэбилэгийн Наран-Эрдэнийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.НаранЭрдэнэд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.НаранЭрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Ялтан Э.Наран-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтан Э.Наран-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ