| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01480/И |
| Дугаар | 01462 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 5-3 тоотод оршин суух Балдандорж овогтой Байгалмаагийн /ГЮ-71082864 / “Л.Цэрэнсүрэнг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Байгалмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Байгалмаа би Л.Цэрэнсүрэнтэй 2001 онд танилцаж гэр бүл болсон.Хамтран амьдрах хугацаанд 2015-10-23-нд Хаан банкнаас 17 сая төгрөгийн зээлийг Л.Цэрэнсүрэн зээлдэгчээр авсан.Мөн миний хашаа байшин, дутуу барьсан граж, 4 хүүхдийн маань Хас банк, Төрийн банкны хугацаатай хадгаламжийн 10,200,000 төгрөгний зээлийг миний нэр дээр авахуулсан.Мөн миний ээмэг, бөгж, гинж, телевиз, хивс, зэрэг бүх үнэт зүйлсийг 1,250,000 төгрөгөнд барьцаанд тавьж, намайг зээл авахуулсан.Мөн Эмпипи хоршооноос 1,300,000 төгрөгний зээл авсан, нийт 29,750,000 төгрөгний зээлтэй байгаа тул энэ хүнээс авах буюу Орхон аймгийн Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч нуугдаж худал хэлж, эцэг эх ах дүүс нь хаана байгааг нь тодорхой хэлж өгөхгүй байгаа учир Лодойн Цэрэнсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү.Улаанбаатар хотод байгаа.Эцэг Лодой н Баянталын 16-7а тоотод байдаг.Эгч Сүрэнхорлоо 6-4-д оёдолчин хийдэг.Дүү Цэрэнжаргал Тосгоны цэцэрлэгт нярав хийдэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Цэрэнсүрэнг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд Байгалмаагийн хүсэлтийг хангаж Л.Цэрэнсүрэнг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Цомго овгийн Лодойн Цэрэнсүрэнг /ИЮ-74050518/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Л.Цэрэнсүрэнг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Байгалмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ