Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантунгалаг, Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Отгонбаяр, Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 д зааснаар Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэрт, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д зааснаар Борнууд овогт Мөнхжаргалын Шинэбаяр, Баатуд овогт Дэлгэрцогтын Мөнхнаран, Жайбаг овогт Ерболотын Кажанмурат нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1831003870119 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23-р хороо, 1-р хэсэг, Баатархайрхан гудамж, 862 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Дэлгэрсайханы Нямдэлгэр, регистрийн дугаар /РД:УК94102335/, Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 1-р баг Ганга 161 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Борнууд овгийн Мөнхжаргалын Шинэбаяр, регистрийн дугаар /РД:МЕ89021315/, Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Молор телевизд сэтгүүлч ажилтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Хайрхан 2-р гудамж, 234 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 2 Баатуд овгийн Дэлгэрцогтын Мөнхнаран, регистрийн дугаар /РД:МУ88122678/, Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг, Минжийн хангай наран гудамж, 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жайбаг овгийн Ерболотын Кажанмурат регистрийн дугаар /РД:МЗ92072216/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 11.035 метр куб хуурай “Нарс” модыг бэлтгэсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч Д.Нямдэлгэр нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас хууль бусаар мод бэлтгэх явцдаа “Хюандай 3000” маркийн тээврийн хэрэгслийн шанагаар мод түлхэсний улмаас Т.Алтантулга нь уг модонд цохиулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 11.035 метр куб хуурай “Нарс” модыг бэлтгэсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч Д.Нямдэлгэр нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас хууль бусаар мод бэлтэгх явцдаа “Хюандай 3000” маркийн тээврийн хэрэгслийн шанагаар мод түлхэсний улмаас Т.Алтантулга уг модонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Д.Нямдэлгэрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газар түлээний мод бэлдэхээр ууланд очсон юм. Тухайн үед экскаваторыг би жолоодож яваад мод унаж уг үйл явдал болсон. Бид нар эхлээд нэг удаа модонд яваад ирсэн байсан. Харин 2 дахь удаагаа явахад жаахан бүрэнхий болсон байсан. Тэгээд уул өөд өгсөж явтал гэнэт эксковаторын кабин дээр нэг мод унангуут би 3 эксковатороо зогсоогоод буухад эксковаторын ард талд талийгаач унасан байсан. Тэгээд би Е.Кажанмуратыг уулнаас буулгаж хүн дуудуулаад, Шинэбаяр ирж бид нар талийгаачийг аваад доошоо бууцгаасан. Харамсалтай явдал болсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч М.Шинэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хууль бусаар мод бэлдсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.Мөнхнарангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүх зүйлээ хэлсэн тул нэмж ярих зүйл байхгүй байна. Болсон хэрэгт харамсаж байна....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Е.Кажанмуратын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Энэ хэрэгт маш их харамсаж байна. Ийм зүйл болно гэж ёстой бодож төсөөлж байгаагүй....” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Гантунгалагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний хүү Алтантулга нас барахаасаа 4 хоногийн өмнө над руу утсаар яриад аавыг битгий модонд явуулаарай, би галын түлээ аваад очно гэж хэлсэн. Тэгээд говь руу явж ажиллана гэж хэлж байсан. Энэ хүүхдүүдэд гомдолтой гэж хэлээд хүү маань босоод ирэх биш дээ, энэ хүүхдүүд цаашдаа ухаарах байлгүй дээ. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гантунгалагийн 2019 оны 06 дугаар сарын 04- ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...над руу талийгаач хүү маань нас барахаасаа 4 хоногийн өмнө байхаа утсаар яриад аавыг битгий модонд явуулаарай хүү нь эндээс мод бэлтгээд аваад очно. Галын түлээний модтой болчихно гэж хэлэхээр нь за гэж хэлж байсан. Надад одоогоор ямар нэгэн санал хүсэлт, шалгуулах зүйл алга байна. Миний талийгаач хүү одоо ямар босоод ирэх биш гомдол санал гээд байх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг” /1-р хх-ийн 43-р хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Одгаравын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд ойн санд учруулсан хохирлыг түргэн шуурхай төлж барагдуулаасай гэж хүсэж байна. Учирсан хохирлыг төлж барагдуулчихвал миний зүгээс гаргаад байх санал хүсэлт алга байна гэсэн мэдүүлэг” /1-р хх-ийн 54-р /хуудас, Гэрч Д.Мөнхнарангийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...найз М.Шинэбаяр уулнаас хуурай түлээний мод бэлдье гэж хэлээд тухайн нөхөрлөлийн ажилчид болох талийгаач Алтантулга, Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр нартай хамт Ерөө сумын “Амгай” нэртэй газарт түлээний мод бэлтгэхээр очсон юм. Ууланд очоод мод бэлтгэхэд экскаваторыг оператор Д.Нямдэлгэр барьж эхний явалтанд би өөрөө Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр нартай хамт явж уулнаас мод буулгасан. Дараагийн явалт дээр би доор уулын бэлд буулгасан модыг цагаалахаар үлдсэн. Тэгээд 18 цагийн үед Е.Кажанмурат уулнаас бууж ирээд “Алтантулга модонд цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд уул руу очиж үзэхэд Д.Нямдэлгэр талийгаачийг экскаваторын хажууд тэвэрсэн байдалтай уйлаад сууж байсан. Уул руу очиход эксковатор нь уул өөдөө толгой нь харсан байдалтай эксковаторын мотор хэсэг дээр мод унасан харагдсан. Талийгаачийг ямар учраас модонд цохиулсан талаар асуухад мод унах чимээ гарсан гараад ирэхэд талийгаачийг модонд цохиулсан байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р хуудас/, 4 Гэрч М.Шинэбаярын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...түлээний мод ойгоос татах зорилгоор манай ажилчин Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, талийгаач Алтантулга, Е.Кажанмурат зэрэг ажилчдыг Ерөө сумын “Амгай” гэх газарт түлээний мод бэлдүүлэхээр хамт явсан юм. Тэгээд ажилчдын хоолыг нь хүргэж өгөхөд уулын аманд модоо бэлтгэж байсан. Эргээд би нөхөрлөл дээрээ ирээд 18 цаг 30 минутын үед ажилчдыг уулнаас буулгах гээд очиход миний урдаас Е.Кажанмурат гүйж ирээд “Алтантулга модонд цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход талийгаачийг Д.Нямдэлгэр хүзүүнээс нь барьсан байдалтай уйлаад эксковаторын хажууд сууж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 59-61-р хуудас/, Гэрч Ч.Цогтбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгаас өөрийн эхнэр Хишигдаваагийн хамт Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Булган Ерөө” нөхөрлөлд манаачийн ажил хийхээр оройн 22 цагийн үед ирсэн. Бид 2-ыг ирэхэд тухайн нөхөрлөлийн ажилчид “нэг хүн маань модонд цохиулаад нас барчихлаа” гэж ярьж байсныг дуулсан. Хэргийн талаар өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй ” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 67-68-р хуудас/, Гэрч Ж.Эрдэнэбилэгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр галын түлээний мод бэлтгэхээр Харганы ой руу очсон. Д.Нямдэлгэр гэх хүүхэд шар өнгийн 300 маркийн экскаватор жолоодож явсан юм. Уулын өөдөө мод бэлтгэхээр Д.Нямдэлгэр, Е.Кажанмурат, талийгааач Алтантулга нар явцгаасан ба гадаа гэгээ тасраад бүрэнхий болж байсан юм. Тэгтэл Е.Кажанмурат гүйж ирээд “Алтантулга модонд цохигдчихлоо” гэж хэлсэн. Ингээд уулын өөдөө гүйж яваад очиход модонд цохигдсон байдалтай модны доод хэсэг буюу эксковаторын ард газарт хэвтэж байсан. Ингээд бид нар нийлээд талийгаачийг өргөж уулын доошоо буулгаад машиндаа өргөж оруулаад М.Шинэбаяр бид 2 Ерөө сум руу шууд явсан. ...С.Батбаатар ажилчддаа галын түлээний мод бэлтгэж өгнө, хүн бүр галын түлээний модтой бууцгаая гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/, Гэрч Д.Нямдэлгэрийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд хуурай шатсан моднуудыг галын түлээнд бэлтгэхээр болсон. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байсан санагдаж байна. Тухайн өдөр М.Шинэбаяр, Д.Мөнхнаран, Е.Кажанмурат, талийгаач Т.Алтантулга, би гээд бид 5 мод бэлтгэхээр 20-ийн давааны баруун хойшоо чиглэлтэй яваад хуурай шатсан мод руу орсон. ...Тухайн үед гадаа гэгээ тасраад дөнгөж л бүрэнхий болж байсан. Ингээд би уулны өөдөө эксковатораа жолоодоод шанагаар газар самардаж татаж өөдөө өгсөж байсан. Нэг ургаа модны хажууханд шанагаар самардаж эксковатораа татах үед тухайн ургаа мод дундуураа хугараад өөдөөс унаад ирсэн. Ингээд эксковаторын кабин, моторын таган дээр цохигдохоор нь шууд эксковатороо зогсоод унтраагаад буусан. Энэ үед Х.Алтантулга эксковатор, унасан модны дунд хэсэгт газарт хэвтэж байсан. Тухайн үед “хүүе юу болов оо” гэж асуухад оо оо... гээд хурхирч байгаа хүн шиг дуугараад байсан юм. Унасан модыг харахад мод дундуураа хугарч эксковаторыг цохиод эксковаторын арагшаа давж унасан байсан ба талийгаач модод цохигдсон байдалтай байсан юм....” гэх мэдүүлэг /1-р хх-н 79-81-р хуудас/, Гэрч С.Батбаатарын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр би Ерөө суманд ажилтай явж байхад надруу Д.Нямдэлгэр холбогдож 5 “Алтантулга модонд цохигдсон биеийн байдал нь муу байна. М.Шинэбаяр аваад Ерөө сумын төв рүү явсан та өөдөөс нь очсон нь дээр байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Ерөө сумаас гарсан. Харганы гарам гэх газарт таараад оройн 20-21 цагийн үед байх Ерөө сумын эмнэлэгт ирсэн. ....Ингээд маргааш өдөр нь хэргийн газарт нь очиж үзлэг хийхэд харахад дутуу шатсан хуурай модны ойролцоо эксковаторын шанагаар самардаж улмаар мод хугарч унасан байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-р хуудас/, Гэрч Е.Кажанмуратын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Нямдэлгэр эксковаторыг жолоодож явсан харин би урд нь гарч түрүүлж алхаад явж байсан ба талийгаач ард үлдээд эксковаторын араас алхаж явж харагдсан. Ингээд дээшээ өгсөөд би мод хараад явж байхад эксковатор дээшээ өгсөж байгаад гэнэт зогсчих шиг болсон ба юм цохигдож байгаа дуу чимээ чангаар сонсогдсон юм. Ингээд яваад очиход эксковаторын кабин дээр мод унасан байдалтай байсан ба Д.Нямдэлгэр эксковатороос буусан талийгаачийг тэвэрсэн байдалтай байж байсан. ...Модыг хурдан бэлтгэж зөөвөрлөхөд ашиглах гэж эксковатороор мод бэлтгэсэн юм. Эксковатороор модыг унагаж оосорлож доошоо буулгаж байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 102-103-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №101 дугаартай: 1.Талийгаач Т.Алтантулгын биед дэлүүний задрал, хэвлийн баруун зүүн талын гялтан хальсны язарсан урагдал, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, хамрын нуруунд зулгаралт, цээж хэвлийн зүүн хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач Т.Алтантулгын биед учирсан дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач Т.Алтантулгын биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед буюу амьд байх үед нь үүссэн шинэ гэмтэл. 4.Талийгаач Т.Алтантулга нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 5.Талийгаач Т.Алтантулга нь дэлүүний задрал, дотуур цус алдалт, хэвлийн гялтан хальсны урагдалын улмаас нас барсан байна. 6.Талийгаач Т.Алтантулга нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 7. Талийгаач Т.Алтантулга нь В(III) бүлгийн цустай байжээ. 8. Талийгаач Т.Алтантулга нь өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. 9. Талийгаач Т.Алтантулгын нас барсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 159-160-р хуудас/, Ерөө бүсийн сум дундын ойн анги экологи-эдийн засгийн үнэлгээний хохирол тогтоосон шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 115-116-р хуудас/, 6 Ерөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн №18-04-323/01 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-н 124-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн №18-06-018/75 дугаартай дүгнэлт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №18-04-015/34 дугаартай акт /1 дүгээр хх-н 172-р хуудас/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №18-04-015/02 дугаартай: “Ойн санд учруулсан хохирол 566.095 төгрөг, нөхөн төлбөр нь 1.698.286 төгрөг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт/ 1-р хх-н 170-171 р хуудас/, Яллагдагч Е.Кажанмуратын “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газрын ойгоос “Нарс” төрлийн хуурай модыг Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран нарын хамтаар бэлтгэсэн, эхний модонд явж буулгачихаад 2 дахь удаа явахад талийгаач ирж таараад хамт уул руу явж улмаар Д.Мөнхнаран ах мод цагаалахаар доор үлдсэн. Бид дээшээ эксковатор дагаад алхаж явахад мод гэнэт унаж ирээд эксковаторын моторын таган дээр цохиж унахдаа талийгаачийг цохиж амь насыг нь хохироосон үйл явдал болсон.....” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 205-206-р хуудас/, Яллагдагч Д.Нямдэлгэрийн “..Надад Эрүүгийн хуулийн 2 зүйл ангиар ял сонсгож байна. Миний хувьд хууль бусаар мод бэлтгэх буюу 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, харин 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.....” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 210-211-р хуудас/ Яллагдагч Д.Мөнхнарангийн “2018 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Амгай” гэх газарт М.Шинэбаяр манай ажилтан нар ууланд очиж мод бэлтгэнэ чи манай хэдийг хараад хажууд нь байж бай гэхээр нь би хамт явсан юм. Ингээд эксковатороор хуурай модыг татаж унагаад эксковатороор уулнаас чирч буулгаж байсан. Тухайн үед би дэргэд нь хараад байж байсан. Эхний буулгасан модыг би хараад үлдсэн ба эксковатор дахин мод буулгахаар явсан. Би уулны доор хүлээгээд байж байтал 18 цагийн үед байх манай найз М.Шинэбаяр машинтай ирээд одоо хүмүүсээ буулгая гээд зогсож байтал уулнаас “Кажи” гэх залуу бууж ирээд “Алтантулга модонд цохиулчихлаа” гээд гүйгээд ирэхээр нь М.Шинэбаяр бид 2 хамт Алтантулгын модонд цохиулсан гэх газарт очиход Нямка Алтантулгыг тэврээд суучихсан эксковатор дээр нь мод дамнаад уначихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 214-215-р хуудас/, Яллагдагч М.Шинэбаярын “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талийгаач Т.Алтантулга, Д.Мөнхнаран, Д.Нямдэлгэр, Е.Кажанмурат бид 5 түлээний мод бэлтгэхдээ ажлаа хөнгөвчлөх зорилгоор эксковатор ашиглаж байсан. Бид нартай хамт байсан зарим нэг хүмүүс нь Ерөө сумд амьдардаг байсан учраас уулнаас буухдаа гэр гэрлүүгээ түлээний модтой явья гэсэн бодолтой мод бэлтгэсэн. ...бид нарыг очих үед эксковатор уул өөдөө чиглэлтэй хараад зогссон, Т.Алтантулга нь эксковаторын хойд талд Д.Нямдэлгэр нь тэврээд уйлчихсан сууж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 223-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 11- 22-р хуудас/ зэрэг болно. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 23-р хуудас, гэрэл зургийн 7 үзүүлэлт / хх-н 24-25-р хуудас/, Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 236-250-р, 2 дугаар хх-н 01-29-р хуудас/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 11.035 метр куб хуурай “Нарс” модыг бэлтгэсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч Д.Нямдэлгэр нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” гэх газраас хууль бусаар мод бэлтгэх явцдаа “Хюандай 3000” маркийн тээврийн хэрэгслийн шанагаар мод түлхэсний улмаас Т.Алтантулга уг модонд цохиулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан, шүүгдэгч Д.Нямдэлгэрийн гэмт үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нарын гэмт үйлдлийн улмаас ойн санд учруулсан хохирол 566.095 төгрөг, нөхөн төлбөр нь 1.698.286 төгрөгийг, шүүгдэгч Д.Нямдэлгэрийн гэмт үйлдлийн улмаас Т.Алтантулгын амь нас хохирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол хор уршигт тооцов. Шүүгдэгч нар ойн сан буюу байгаль эклогид учруулсан хохирол 1.689.286 төгрөгийг, мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Гантунгалагийн нэхэмжилсэн хохирол 16.242.880 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны шатанд хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: 8 Шүүгдэгч Б.Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суугаа газар ажил сургуулиа өөрчилбөл хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх буюу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав. Шүүгдэгч Б.Е.Кажанмурат, Д.Нямдэлгэр, Д.Мөнхнаран, М.Шинэбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. Харин энэхүү гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан “Хюандай-3000” маркийн улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, өмчлөгч нь тодорхойгүй, одоогоор С.Батбаатарын эзэмшилд байгаа шар өнгийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин энэхүү тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд зүйл болох нь хэргийг шалгах явцад тогтоогдсон, эзэмшигч өмчлөгч нь гэмт үйлдэлд эд зүйлээ ашиглуулсан болохоо мэдээгүй байвал бимтүүмжлэлээс чөлөөлж буцаан олгож, түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулдаг хуулийн зохицуулалттай. Энэхүү хэргийг шалгах явцад дээрх эксковатор нь хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдоогүй тул хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. 9 Тэрээр уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тогтоогдвол өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэр, Борнууд овогт Мөнхжаргалын Шинэбаяр, Баатуд овогт Дэлгэрцогтын Мөнхнаран, Жайбаг овогт Ерболотын Кажанмурат нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэрийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Борнууд овогт Мөнхжаргалын Шинэбаяр, Баатуд овогт Дэлгэрцогтын Мөнхнаран, Жайбаг овогт Ерболотын Кажанмурат нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай, шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэрт мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын шийтгэлүүдийг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаатай тус тус тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэр, Борнууд овогт Мөнхжаргалын Шинэбаяр, Баатуд овогт Дэлгэрцогтын Мөнхнаран, Жайбаг овогт Ерболотын Кажанмурат нарыг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

6.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт оршин суух, “Булган Ерөө” нөхөрлөлийн гишүүн Бидгүүн овогт Сүхбаатарын Батбаатарт /МЕ84071314/ хариуцуулан өгсөн “Хюандай 10 ЛС-3000” маркийн шар өнгийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулсгай. 

8.Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Нямдэлгэр, Борнууд овогт Мөнхжаргалын Шинэбаяр, Баатуд овогт Дэлгэрцогтын Мөнхнаран, Жайбаг овогт Ерболотын Кажанмурат нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.ЭРДЭНЭХИШИГ