Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01464

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-43 тоотод оршин суух  Товруутан овгийн Бяруугийн Баасансүрэнгийн /РЭ-63051565 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Баасансүрэн би 1963 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж Ойн техник мэргэжлийн сургуулийг 1982-06-30-нд барилгын засал чимэглэлийн мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982-09-05-ны 130 дугаартай тушаалын 1-р хавсралтаар барилгын засал чимэглэлчний ажилд томилогдон 1991-01-17-ны өдрийг хүртэл ажилласан.Намайг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалуудад барилгын засал чимэглэлчнээр гэж бичилгүй, “ажилчнаар” гэж бичжээ.Би барилгын засал чимэглэлчний мэргэжлээрээ ажиллаж удаа дараа шагнал авч байсан тул 2016-09-05-ны өдрөөс 1991-01-17-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                                                                                                

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Баасансүрэн нь 2016 оны 09 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь №005405 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1982-09-05-ны өдрийн 130 дугаартай “Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох тухай” тушаал,түүний хавсралт, мөн даргын 1991-01-17-ны өдрийн 20 дугаартай “ТМС төгсөж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаал, №890217 дугаартай засал чимэглэлчний мэргэжлийн үнэмлэхний баталгаат хуулбар, №8939 дугаартай тэргүүний барилгачин тэмдгийн үнэмлэхний баталгаат хуулбар, мөн бусад гавъяа шагналын бичгүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Товруутан овгийн Бяруугийн Баасансүрэнг 1982 оны 7 сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсныг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                      .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ