| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01416/И |
| Дугаар | 01468 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шанд 27-а-7 тоотод оршин суух Аранзтан овгийн Загдын Санжпэрэнлээгийн /ФА-47110773 / “Ц.Амарзаяаг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.Санжпэрэнлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч З.Санжпэрэнлээ нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хүү С.Мөнх-Эрдэнэ 2015-08-17-ны өдөр авто машины осолд орж нас барсан бөгөөд 9-5 настай 3 хүү нь өнчирч үлдсэн.Миний хүүгийн эхнэр 2014-05-05-ны өдөр хүүгээс минь салаад 3 хүүхдээ хүүд минь үлдээгээд явсан байсан.Хүүгээ нас барснаас хойш 3 хүүхдийг бид харж хандаж асарч байгаа бөгөөд ээж болох Ц.Амарзаяаг эрж хайгаад олохгүй байна.Би ач хүү нараа өөрийн асрамжиндаа албан ёсоор авах гэтэл төрсөн эх нь ирж байж шийдэгддэг учиртай юм байна.Ц.Амарзаяа Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Шархадны 9-р хороо 56-р гудамж 789 тоотод оршин суудаг сурагтай болов ч олдохгүй байна.Ц.Амарзаяа Улаанбаатар хотын дүүргүүд болон.Дархан.Эрдэнэт зэрэг газруудаар архи уугаад явж байдаг сурагтай байна.Иймд Ц.Амарзаяаг дээрх хотууд болон дүүргүүдээр хайж олох шийдвэр гаргаж өгнө үү.Ааь Цэрэнбал нь Баянзүрх дүүрэг 9-р хороо Шар хадны 53-789 тоотод байдаг.Ээжийг нь Гаалиа гэдэг.Амарзаяагийн регистр ШЗ87061623 гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Санжпэрэнлээ нь Ц.Амарзаяаг эрэн сурвалжллах хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна. Ц.Амарзаяа нь бага насны 3 хүүхдээ орхин явсан байх бөгөөд хариуцагчаас шүүхэд татагдвал зохих этгээд байх тул эрэн сурвалжлах үндэстэй. Түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлтийг хангаж Ц.Амарзаяаг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Боржигон овгийн Цэрэнбалын Амарзаяаг /ШЗ87061623/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар Ц.Амарзаяаг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбрт 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ