| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01520/И |
| Дугаар | 01469 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 43-4 тоотод оршин суух Боржигон овгийн Лхамгэвийн Болдбаатарын /ФМ-57080470 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Болдбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Л.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Л.Болдбаатар нь 1975-08-04-нөөс 1976-07-18-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд өрлөгчнөөр ажиллаж байсан. 1980-10-01-ний өдрөөс 1994-12-31-нийг хүртэл Эрдэнэт хивс хувьцаат компанид тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсан.Би хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн.Мөн 1980-10-01-нээс 1994-12-31 хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч овгийг маань Лхамжав гэж буруу бичсэн байх тул 1975-08-04-нөөс 1976-07-18-ны өдөр 1980-10-01-ний өдрөөс 1994-12-31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.Тушаалд бичсэн овгийг зөвтгөж өгнө үү ” гэжээ..
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Болдбаатар нь ажилд томилсон тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн иргэний цахим үнэмлэхний хуулбар, Эрдэнэт хотын МАНЗ-ын даргын 1975 оны 8 сарын 04-ний өдрийн 300 дугаартай тушаал,мөн даргын 1976 оны 7 сарын 29-ний өдрийн Л.Болбаатарыг ажлаас чөлөөлөх тушаал,Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн төлөөлөгчийн газрын захирамжын тухай Орхон аймгийн архивын тасгийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай лавлагаа,Эрдэнэт хотын МАНЗ-ын даргын 1975-9-04-ний өдрийн Л.Лхамгэвийн Болдбаатарыг өрлөгчнөөр ажиллуулах тухай тушаал,мөн даргын Л.Болдбаатарыг цэргийн албанд тэнцсэн тул ажлаас чөлөөлөх тушаалын тухай 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 341 дугаартай лавлагаа, Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн даргын Л.Болбаатарыг тжслах ажилчнаар ажиллуулах тухай тушаалын 2013 оны 07 сарын 23-ны өдрийн 980 дугаартай лавлагаа,дээрхи тушаалууд, Эрдэнэт хот дахь Хивсний үйлдвэрийг хариуцсан төлөөлөгчийн газрын 1979 оны 08 сарын 01-ний өдрийн 01 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар Лхамгэвийн Болдбаатар нь 1975 оны 08 сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд өрлөгчнөөр, 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хүртэл Эрдэнэт хивс хувьцаат компанид тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Түүнчлэн Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1975-8-04-ний өдрийн 300 дугаар тушаал,Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1980 оны 10 сарын 28-ны өдрийн 14 дугаартай тушаалуудад Болдбаатарыг овгийг “Лхамжав” гэж ташаарсан байх тул уг тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Лхамгэвийн Болдбаатар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Лхамгэв овогтой Болдбаатар нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн харъяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1975 оны 8 сарын 04-ний өдрийн 300 дугаартай тушаал, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1980 оны 10 сарын 28-ны өдрийн 14 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Лхамгэв овогтой Болдбаатарыг 1975 оны 08 сарын 04-ний өдрөөс 1976 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд өрлөгчнөөр, 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хүртэл Эрдэнэт хивс хувьцаат компанид тоног төхөөрөмжийн засварчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны1 0 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ