Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 32

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2-д зааснаар Монгол овогт Санжаагийн Отгонбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004100212 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1971 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн , 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 1-р хэсэг 024 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, Шүүгдэгч дараах байдлаар ял шийтгэгдэж байсан: 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил хорих ялаар шийтгүүлж ялыг биеэр эдлэн 1999 оны 09 дүгээр сарын 11–ний өдөр суллагдсан, 3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 10 сарын 06-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 06 дүгээр сарын 25-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил 02 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биеэр эдлэн 2002 оны 06 дугаар сарын 03 ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, 5.Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 149 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заасан гэмт хэрэгт 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 6.2010 оны 11 дүгээр сарын 24ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 03 жил0 5 хоног хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 09 ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 7.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 заасан гэмт хэрэгт 10 жил 01сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03 ны өдөр суллагдсан Монгол овогт Санжаагийн Отгонбаатар /РД:МЮ71071173/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Отгонбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Барилгын 27 дугаар байрны гадаа иргэн Д.Эрдэмийн биед халдан хөнгөн гэмтэл учруулж, улмаар Nokia XL маркийн гар утсыг дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Отгонбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой Д.Эрдэм гэдэг хүнтэй таарч 1 шил архи авч уусан нь үнэн. Маргааш нь надаас гар утас нэхээд байсан. Орсон дэлгүүртээ цүнхтэй хувцас хунараа орхисон байсныг очиж авч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07/ Хохирогч Д.Эрдэмийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн гар утсыг ашиглаад 1 жил гаран болж байна. Мөн миний утас хуучин тул гадна талдаа зураастай байсан. Тухайн хүн миний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж намайг газар унагаагаад миний гадна хүрэмний халаасанд байсан гар утсыг аваад явчихсан. Би тухайн үед согтуу байсан болохоор эсэргүүцэж чадаагүй зодуулсан. Тухайн хүн миний халаасанд байсан гар утсыг авсан, өөр зүйлс алдагдаагүй. Би Сэлэнгэ аймгийн иргэн биш тул энд ямар нэгэн хүн танихгүй тул энэ хүнтэй тааралдаад дээрх асуудал болсон. Ямар учраас тэнд очсон талаараа санахгүй байна. Мөн тухайн үед байсан болохоор хаана ямар газар явсан зэргийг мэдэхгүй. Одоо санаж байгаагаар миний биед халдсан этгээдтэй яваад байснаа санаж байна. Миний биеийн байдал хэвийн бус байх тул би эмнэлэгт үзүүлж мөн эмчилгээний зардал гаргуулан авах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/ Хохирогч Д.Эрдэмийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн:...Би 1986 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Данжаевийн 2 дахь хүү болж мэндэлсэн. Миний хувьд олон удаа мэдүүлэг өгсөн болохоор нэмж хэлж ярих зүйл алга. Би Санжаагийн Отгонбаатар гэдэг хүнийг танихгүй Цагдаагийн байгууллагад шалгагдах үедээ таньдаг болсон. Төрөл садангийн харьцаа холбоо байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд байх би өөрөө бас согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Ямартай ч “Хөх чулуут” дэлгүүрийн баруун талд миний танихгүй 40-50 орчим насны хоёр залууд би архи авч өгсөн. Миний ухаан санаа орж гараад байсан болохоор тодорхой сайн хэлж чадахгүй байна. Отгоо гэдэг залуутай утасны хэрүүл хийгээд тэр залуугийн араас явж байхад байрны ойролцоо намайг нүүрэн тус газарт цохиод явсан харин би газарт унах үед 3 миний утсыг аваад явчихсан. Миний мэдэж байгаа санаж байгаа зүйл энэ л байна. Хэрэг болдог өдөр би “Цэцэг” буудалд ганцаараа уусан. Буудлаас гараад дэлгүүрийн гадна байсан 2 хүнтэй хамт 1 шил архи хувааж уусан. Би тэр хүмүүсийг танихгүй архи ууж дууссаны дараа намайг зодсон. С.Отгонбаатар ганцаараа ирээд дахин нэг шил архи авч өгөөд хамт хувааж уусан гэдгийг санаж байна. Намайг С.Отгонбаатар л зодсон өөр хүн зодоогүй. Миний хамар бага зэрэг хавдсан, мөн толгой доргиж хөдөлсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй, би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтээгүй. С.Отгонбаатраас толгой бариулах гэж 40000 төгрөг авсан юм. Би С.Отгонбаатараас гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга хуулийн дагуу шийдэж өгнө үү. Мөн миний зүгээс шүүх хуралд оролцох боломжгүй тул энэ мэдүүлгээр дамжуулан хэлмээр байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 08-11 дүгээр тал/ Гэрч Ц.Нарангэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний 20 цагийн үед манай дэлгүүрт нүүр хэсгээрээ цус болсон байдалтай танихгүй, архи уусан байдалтай хүн орж ирээд “намайг хүн дээрэмдчихлээ, миний гар утас байхгүй болчихлоо” гэхээр нь би өөрийнхөө дугаараас Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Яг ямар асуудал болсон талаар би мэдэхгүй. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тус хүнийг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/ Гэрч Ц.Цэрэнхандын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Цэцэг” зочид буудалд ажилтай байсан. Тэгтэл 17 цагийн үед өөрийгөө Д.Эрдэм гэж бүртгүүлээд манай буудлын 2 дугаартай өрөөнд нэг залуу байрласан. Тухайн залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Миний мэдэж байгаагаар хар өнгийн хавтгай дэлгэцтэй, дэлгэц нь хагарсан байдалтай гар утастай байсан....” гэх мэдүүлэг /ххийн 19 дүгээр тал/ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний тайлан: № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ, төгрөгөө р Нийт үнэ, төгрөгөө р Тайлбар 1 Nokia XL маркийн гар утас Ш 1 40.000 40.000 Дэлгэц н ь хагархай , хуучин Нийт дүн 40.000 гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №264 тоот шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Д.Эрдэмийн биед тархи доргилт, зүүн хэнгэрэгийн гэмтэл, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн чих, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 4 нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-25, 32-33 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46 дугаар тал/ Шүүгдэгч С.Отгонбаатарын 7 удаагийн ял шийтгэгдэж байсныг нотлох баримтууд /хх-ийн 48-66 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл 77-78 дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч С.Отгонбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Барилгын 27 дугаар байрны гадаа иргэн Д.Эрдэмийн биед халдан хөнгөн гэмтэл учруулж, улмаар Nokia XL маркийн гар утсыг нь дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэмийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /хх-ийн 05-10/, гэрч Ц.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Ашид билгүүн ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 21-23 тал/ зэрэг болно. Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэв. Учир нь: уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэмийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн ажиллагаанууд, тэдгээрийн тэмдэглэлүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч С.Отгонбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч С.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон дээрэмдэх...” гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцов. Шүүгдэгч С.Отгонбаатар нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Улсын яллагчаас санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод ял буюу 02 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар заав. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан хөнгөн төрлийн буюу торгох ялыг хүнд ял буюу хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 01 хоногоор тооцож шилжүүлэхэд 30 өдрийн хорих ял болж байгаа ба үүнийг 02 жилийн хорих ял дээр нэмж шүүгдэгчийн биечлэн эдлэх 5 ялын хэмжээг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч С.Отгонбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Монгол овогт Санжаагийн Отгонбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Монгол овогт Санжаагийн Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 02 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан торгуулийн ялыг хорих ялд шилжүүлэн тооцоход 30 хоногийн хорих ял болж байгаа ба үүнийг түүнд оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Отгонбаатарт оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5.Ялтан С.Отгонбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Ялтан С.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭРДЭНЭХИШИГ