| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01503/И |
| Дугаар | 01471 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-22-24 тоотод оршин суух Боржигон овгийн Насандэлгэрийн Алтанцэцэгийн /ФЖ-60110507 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Алтанцэцэг нь 1982-08-01-нд Орхон аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон боловч 10 сарын 01-нд тушаал гарсан учраас 2 сарын зөрүүг тодруулж өгнө үү.1982-08-01-нээс 1982-10-01-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1982 оны 8 сарын 1-нд ажилд орсон.Гэтэл тушал гаргахдаа 10 сарын 01 гэж гаргасан.Иймд 8сарын 01-нээс ажилласаныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргэжээ.
Насандэлгэр овогтой Алтанцэцэгийг Эрдэнэт хотын нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилд авах тухай 1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаартай тушаалд 8 сарын 01-нээс Хялганатын салбарт оёдолчноор” гэж гар бичмэлээр оруулж бичсэн нь түүний №68 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар,хамт ажиллаж байсан гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Н.Алтанцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Насандэлгэрийн Алтанцэцэгийг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат тосгоны Нийтийн аж ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ