| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0055/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 69
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цохиод овогт Батбаатарын Орхонд холбогдох эрүүгийн 2031000000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг 2 дугаар хэсэг 127 тоотод оршин суух, УБТЗ-ын харъяа Сүхбаатар өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дугаар хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цохиод овогт Батбаатарын Орхон РД:/МЮ91010739/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Орхон нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед хууль сахиулагч буюу аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж нүүрэн тус газарт нь духаараа мөргөн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Орхон нь согтуурсан үедээ 2020 2 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед хууль сахиулагч буюу аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж нүүрэн тус газарт нь духаараа мөргөн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Орхон гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Орхоны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтны эрх чөлөөнд халдаж, хэл амаар доромжилсноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм зөрчил гаргахгүй, биеэ зөв авч явна...” гэх мэдүүлэг Хохирогч Б.Батзаяагийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажилгааны шатанд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус Цагдаагийн газар жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд тухайн өдрийн 10 цаг 00 минутанд ирсэн ”миний дүү машины түлхүүр тааруулаад аваад явсан байна” гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Тэгээд тухайн гомдол мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлах 12 дугаар супермаркетын урд талын авто машины зогсоол дээр алдагдсан гэх тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би 12 дугаар супер маркетын машины зогсоолын хяналтын камерыг шүүхэд тухайн тээврийн хэрэгсэл буюу 38-21 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээс Э.Билэгт нь зүс үл мэдэх 3 залуугийн хамт тухайн тээврийн хэрэгслийг авч яваа нь тогтоогдсон. Тэгээд уг этгээдүүд нь тээврийн хэрэгслийг 12 дугаар супер маркетын урд талын машины зогсоол дээрээс такси бариад салхитын ам руу явсан гэх мэдээлэл авагдсаны дагуу тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн хошууч С.Сүхбаатарын хамт таксинд суугаад тухайн этгээдүүдийн буусан гэх салхитын аманд очсон. Тухайн этгээдүүдийн нэг болох Э.Эрболдын хашаа байсан бөгөөд Э.Эрболд нь хэдэн хүмүүсийн хамт гэртээ орж ирчихээд гараад явсан гэж эхнэр нь хэлсэн. Ингээд тухай этгээдүүдийг Сүхбаатар сумын 3 дугаар багаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад баазын 2 дугаар байрны хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад нь олж тогтоосон. Тус этгээдүүдэд миний бие нь цагдаагийн байгууллагад очиж, болсон хэрэг явдлын талаар мэдүүлэг өгөх шаардлагатай байна, Н.Буянжаргал нь тээврийн хэрэгсэл алдагдсан гэх гомдол гаргасан талаар танилцуулахад Б.Орхон гэх этгээд нь надад хандсан “би тийшээ чинь очихгүй, яасан гэж очих юм бэ, чаддаг юм бол аваад яв” гэж эсэргүүцэж зүй бус үйлдэл гарган шүлсээ хаяж танхайран, намайг “мангар бацаан минь зайл” гэх зэргээр хараан доромжилсон. Тухайн хамт явсан залуусын нэг болох Батбаяр гэгч нь Б.Орхоныг тайвшруулж надтай хамт нэг таксинд сууж Цагдаагийн газар руу хамт явахаар болсон. Тээврийн хэрэгсэлд суусан үеэс эхлэн Б.Орхон нь намайг ёс бус үг хэлээр доромжлон дайрч “хогийн бацаан минь, чи намайг ёс бус үг хэлээр доромжлон дайрч хогийн бацаан минь, чи намайг авч явлаа, би чамайг ална“ гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би “битгий агсам согтуу тавиад бай, тайвшир, цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тухайн үед Б.Орхон нь миний нүүрэн тус газар баруун гараараа цохиж халдсан бөгөөд би машины урд талын суудал дээр, Б.Орхон, Батбаяр нар нь хойд талын суудал дээр сууж явж байсан. Намайг эргээд харахад миний нүүр рүү цохисон. Батбаяр нь Б.Орхоныг дарж хорьж байсан бөгөөд би тухайн этгээдэд ямар нэгэн байдлаар гар хүрсэн, доромжилсон зүйл байхгүй. Энэ асуудлыг таксины жолооч гэрчилнэ. Ингээд цагдаагийн газарт ирэхэд Б.Орхон нь машинаас буухгүй гэж авирласан. Би Б.Орхоныг тээврийн хэрэгслээс буулган хуульд заасан үндэслэл журмын дагуу албаны мэх хэрэглэн цагдаагийн хошууч 3 С.Сүхбаатарын хамтаар эрүүлжүүлэх, саатуулах байранд оруулахаар болоод эрүүлжүүлэх, саатуулах байранд оруулах болоод эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Т.Батчимэг болон цагдаа Б.Чулуунболд нарт хүлээлгэн өгч саатуулах байрнаас гарах гэтэл Б.Орхон нь мөн над руу хараалын үг хэлж “чи чаддаг юм бол надтай үзчих” гэж хэлэхээр нь “эрүүл болсон хойно чинь учир зүйгээ олъё” гэж хэлсэн. Мөн Б.Орхон нь эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Б.Чулуунболдын тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж хэлэхэд миний нүүр хэсэг рүү буюу хамар руу толгойгоороо мөргөсөн. Тухайн үед миний хамарнаас их цус гарсан бөгөөд эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Т.Батчимэг нь цус тогтоох арга хэмжээ авсан. Ингээд Б.Орхоныг эрүүлжүүлэх саатуулах байрны камерт оруулсан. Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч Т.Батчимэг, цагдаа Б.Чулуунболд нарын алба хаагч нар байсан. Харин машин дотор бол Батбаяр, таксины жолооч нар байсан. Тухайн этгээдүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Орхон бол өөрийгөө жолоодох, хянах чадваргүй байсан. Нөгөө хэд нь гайгүй согтолттой байсан. Би гомдол мэдээлэлд ажиллаж байсан бөгөөд Б.Орхон хууль ёсны шаардлага тавьснаас цохиж, зодсон, үг хэлээр доромжилсон асуудал байхгүй. Машин дотор цагдаагийн газар руу явж байх замдаа нэг удаа миний нүүрний зүүн шанаа хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөсөн. Ямар нэгэн багаж зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Өөр хэн нэгэн эсэргүүцэж хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Одоогоор миний биед гэмтэл учирсан эсэх талаар мэдэхгүй байна. Рентген зургаар харуулахад хамар мурийлттай байна, Дархан-Уул аймагт нарийн харуулах шаардлагатай гэсэн бичиг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/ Гэрч Г.Нямбаярын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 01- ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 14 хоног саатуулагдсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед гэж санаж байна саатуулах байранд байхад төмөр замд ажилладаг миний зүс таньдаг залуу нэг цагдаагийн албан хаагчтай хэрэлдээд, муудалцаад ороод ирсэн. Тэгээд би уут скоч бариад очиж байтал төмөр замд ажилладаг миний зүс таних залуу нэг цагдаагийн алба хаагчийн нүүр хэсэг рүү нь мөргөөд “чи банди минь барахгүй шүү” тиймэрхүү үг хэллэг хэлсэн. Мөргүүлсэн цагдаагийн алба хаагч нь тухайн иргэнийг цохиж зодсон асуудал байхгүй, эрүүл болохоор чинь учраа олъё гэж хэлсэн. Тэгээд төмөр замд ажилладаг залууг камерт оруулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/ Гэрч Т.Батчимэгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хувиарийн дагуу томилгоот үүргийг 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байсан. Тухайн өдөр 11 цаг 40 минутад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь согтуугаар хууль ёсны шаардлага эсэргүүцсэн гэх Б.Орхон гэх иргэнийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөхөөр орж ирсэн бөгөөд орж ирэх явцдаа Б.Орхон гэх иргэн цагдаагийн дэслэгч Б.Батзаяаг үг хэлээр доромжилсон байдалтай орж ирсэн. Тэгээд эрүүгийн мөрдөгч, дэслэгч Б.Батзаяа нь Б.Орхоныг эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн өрөөний үүдэнд суулгаад, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Чулуунболд нь согтуурлын хувь тогтоох багаж аваад үлээлгэхээр Б.Орхоныг босготол Б.Орхон нь шууд Б.Батзаяагийн нүүрэн тус газар руу духаараа мөргөсөн. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн хамраас цус гараад, шалбарсан байсан тул миний бие нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүл гэж хэлээд явуулсан. Мөн би Б.Орхоноос овог нэр регистрийн дугаарыг асуутал урдаас хэл үгээр доромжлоод хэлэхгүй байсан. Б.Батзаяагийн хамраас цус гарсан байсан тул би цусыг тогтоох арга хэмжээ авч байтал 4 Б.Орхон нь эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа руу “ дайраад би чамайг алчихъя гээд гараа зангидаад дайраад байсан. Б.Орхон гэх иргэн гаднаас орж ирэхдээ л дэслэгч Б.Батзаяаг хэл амаар доромжлон “чи юугаа мэддэг юм, алын бацаан минь” гэх зэргээр доромжилж байсан. Б.Батзаяа нь та цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж шаардлага тавьсан. Б.Орхоныг согтуурал хэмжих багаж драгер нэртэй багажаар шалгахад 0.90 хувь гарсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь Б.Орхон гэх иргэнийг хэл амаар доромжилсон, цохиж зодсон, заналхийлсэн асуудал байхгүй. Эрүүл дээрээ учраа олъё, та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн үг яриа хэлээгүй. Тухайн үед эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Чулуунболд, баривчлагдсан хүмүүжигч Ц.Отгонбаяр, Г.Нямбаяр миний бие байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ Гэрч Б.Чулуунболдын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь Б.Орхон гэх иргэнийг эрүүлжүүлэхээр оруулж ирсэн ба гадгаас орж ирэхдээ Б.Орхон нь эсэргүүцсэн байдалтай орж ирсэн. Тэгээд Б.Батзаяа нь Б.Орхоны гарыг өчиж оруулж ирээд эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн өрөөний босгон дээр суулгасан. Тэгээд Б.Орхоны согтуурлын хувийг шалгахаар Б.Орхоныг татан жижүүрийн өрөөний босгон дээрээс босгоход Б.Орхон шууд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн нүүр хэсэг рүү шууд мөргөсөн. Тэгэхээр нь би салгаж холдуулсан бөгөөд Б.Орхон нь дэслэгч Б.Батзаяаг үг хэлээр доромжлоод “бацаан чи намайг мэдэхгүй юу, би чамайг алчихъя, гэх зэргээр доромжлоод байсан. Б.Орхоны согтуурлын хэмжээг драгер 75-10 багажаар шалгахад 0,90 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Б.Орхон нь өөрийн үйлдэл хэл яриаг удирдах чадвартай байсан. Тэгтлээ их согтоогүй байсан. Тийм зүйл байхгүй. Мөргөсний дараа нь та согтуу байна маргааш эрүүл болохоор чинь учраа ольё гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Б.Орхоныг жижүүрийн босгон дээр сууж байхад нь би овог нэрийг асуухад “ та нарт хэлэхгүй” гээд байсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь “та цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлэх үед нь шууд мөргөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/ Гэрч Ц.Отгонбаатарын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад нэг цагдаагийн албан хаагч Б.Орхоныг бариад эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байрны босгон дээр суулгаад байж байсан. Тэгээд авч орж ирсэн цагдаагийн алба хаагч нь Б.Орхоноос овог нэрийг нь асуухад хэрүүл маргаан хийгээд байсан. Би хажуу талд нь зогсож байсан бөгөөд би камер руугаа орох санаатай байж байсан чинь Б.Орхон нь мөргөсөн цагдаа руугаа үг хэлээр доромжлоод дайраад байсан би камер руугаа орсон. Тухайн цагдаагийн алба хаагч нь Б.Орхоныг зодож цохисон асуудал байхгүй. Үг хэлээр доромжлоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/4 Гэрч С.Сүхбаатарын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. Ер нь тухайн өдрийн жижүүр, дуудлагын бүрэлдэхүүнд ажиллах алба хаагч нар өглөө 08 цаг 30 минутанд жагсаж ёс журам болон удирдах албан тушаалтнаас ажлын үүрэг чиглэл авдаг учраас хэн хэн гарч албан үүрэг гүйцэтгэж байгааг мэддэг. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Н.Буянжаргал гэх эмэгтэй өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүн унаад явчихлаа гэж дуудлага өгч өөрийн биеэр ирсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэн Н.Буянжаргалыг амны хаалтгүй 5 байна, амны хаалтаа зүүгээд нэвтэрч болно гэсэн. Тэгсэн Н.Буянжаргал нь амны хаалт авахаар явсан бөгөөд удаагүй буцаж орж ирээд миний машин цагдаагийн хажууд байрлах 12 дугаар супер маркетын зогсоол дээр байна, манай дүү хэдэн залуучуудтай байна, гялс гараад бариад авахгүй бол зугтаалаа гэж хэлсэн. Тэгээд би гараад очтол автомашин дээр байгаагүй. Тэгээд эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батзаяа хүрч ирээд уг супер маркетын камерийн бичлэг шүүж үзээд Э.Билэгт гэх этгээдийг таньж эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байгааг тогтоосон. Тэгээд эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Батзаяа бид хоёр таксины зогсоол дээрээс яаралтай нэг такси бариад этгээдүүдийн байгаа газарт очсон. Тухайн газарт очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр зогсож байсан. Тэгээд бид хоёр тухайн этгээдүүдэд манай цагдаагийн байгууллагад машинаа алдсан гэх гомдол мэдээлэл ирсэн, уг гомдол мэдээллийн дагуу та нараас мэдүүлэг тайлбар авах шаардлагатай байна, цагдаагийн газар руу явъя гэх шаардлага тавихад Б.Орхон гэгч нь “та нар ямар үндэслэлээр бид нарыг авах гэж байгаа юм бэ” гээд Б.Батзаяаг дуудаад “наашаа хүрээд ир, би чамд олон удаа хэлж байгаа шүү аятайхан байгаарай” гээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа руу агсараад эсэргүүцээд байсан. Тэгсэн чинь хамт байсан хүмүүсээс нь хоёр нь Б.Орхон гэгчийн хоёр талаас өргөөд “хэрэггүй, цагдаа руу явъя учраа олъё” гээд босгоод тухайн иргэд өөрсдөө мөн такси дуудсан байсан. Тэгээд 2 таксинд хуваагдаж суугаад Б.Орхон гэгч нь найзтайгаа Б.Батзаяатай нэг таксинд суусан. Харин би Э.Билэгт гэгчийг найзтай нь Э.Эрболдын хамт нэг таксинд сууж явсан. Тэгээд би цагдаагийн газар ирээд авчирсан хоёр хүнээ буулгаад цагдаагийн газар руу алхаж байтал эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяатай Б.Орхон гэгч нь машинаас буухгүй гэж эсэргүүцсэн. Тэгсэн чинь дэслэгч Б.Батзаяа нь Б.Орхон гэгчийг татаж буулгахад дэслэгч Б.Батзаяаг Б.Орхон гэгч заамдаж , хувцаснаас нь татаж чангаагаад хэл үгээр доромжлоод байхаар нь би очиж албаны тусгай мэх хэрэглэж Б.Орхоны гарыг өчиж эрүүлжүүлэх саатуулах байр руу авч явсан. Б.Орхон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Орхон гэгч нэлээн согтуу байсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяа нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн дагуу “иргэн Н.Буянжаргалаас тээврийн хэрэгсэл алдагдсан талаар гомдол ирсэн гэж хэлсэн. Тухайн Б.Орхон гэгч нь эсэргүүцэж дэслэгч Б.Батзаяаг хэл үгээр доромжлоод байсан бөгөөд дэслэгч Б.Батзаяа нь Та цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж хэлж байсан. Дэслэгч Б.Батзаяа нь Б.Орхоныг хэл үгээр доромжилсон, зодож цохисон асуудал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Гэрч Э.Энхцолмонгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б.Орхон гэх хүнийг таньж мэднэ. Би Б.Орхонтой 2011 оноос эхлэн найзалж эхэлсэн бөгөөд нэг газар буюу Сүхбаатар өртөөнд галт тэрэгний найруулагч хийдэг. Зан чанарын хувьд гэвэл бид хоёр хоорондоо муудалцаж үзээгүй, хүнд тусч гарын ур дүүтэй ажилдаа сайн мундаг, урлаг спортод чадахгүй юм байхгүй. Одоогийн байдлаар эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Муу зан авир харагдаж байгаагүй учраас олон найз нөхөдтэй....” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/ Гэрч Э.Батбаатарын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд шатанд:”... Би Б.Орхон гэх хүнийг таньж мэднэ. Би Б.Орхонтой 2014 оноос яг сайн найзууд болж найзалж ирсэн. Б.Орхон 10 жилд байхын урлаг, спортын авьяастай хүүхэд. Б.Орхон нь 2011 онд төмөр замд ажилд орсон бөгөөд хувь хүн сайтай ах дүү, найз нөхөддөө тусч сэтгэлтэй хүн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь Сүхбаатар суманд биеийн тамирын арга зүйч хийдэг. Хувь хүнийхээ хувьд сайн хүн байгаа, согтууруулах ундааны зүйл баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд хэрэглэдэг уухаараа 6 элдэв зан гаргаад байдаггүй. Гэр бүлийн байдал тогтвортой. Бага охин нь ой гарантай, том охин нь 4 настай. Бага охиноо төрсний дараа бид нартай уулзах цаг нь багасаад хүүхэд хараад мөн эхнэр нь ажилд орсон учраас эхнэртэйгээ ээлжилж хүүхдээ хардаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ Гэрч Ц.Баттулгын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед зогсоол дээр зогсож байхад танихгүй 4 залуу ирээд “салхитын ам явъя” гээд салхитын ам явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 2 цагдаагийн албан хаагч ирээд тухайн үл таних 4 залууг хаана буулгасан гэхээр нь “би зааж өгье” гээд машинд суугаад явсан. Тэгээд би 4 залууг буулгасан газраа очиход 2 цагдаа буугаад үл таних 4 залуу дагуулж ирээд миний машинд нэг цагдаа нь суугаад ар талын суудал дээр 2 үл таних залуу нар суугаад нөгөө 2 залууг нь өөр цагдаа аваад явсан. Тэгээд миний машинд суусан 2 залуугийн нэг нь цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлоод чи муу банди чамайг ална муу бацаан минь гэх зэргээр доромжилж байгаад цагдаагийн алба хаагчийн хувцаснаас нь татаад байсан. Тэгээд эмнэлгийн тэр хавь өнгөрөөд явж байхад ард сууж байсан нэг залуу нь Б.Орхон цагдаагийн алба хаагчийн албан хаагчийн нүүрэн тус газар руу гараараа цохисон. Цагдаагийн албан хаагч “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, та миний шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж хэлсэн. Цагдаагийн албан хаагч тухайн иргэнийг зодож цохисон, үг хэл амаар доромжилсон асуудал байхгүй. Тэгээд цагдаагийн газар ирэхэд тухайн иргэн нь машинаас буухгүй гэж цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон. Тэгээд нөгөө цагдаа С.Сүхбаатар ирээд хүч хэрэглэн буулгасан. Ийм л асуудал болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 90 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1. Б.Батзаяагийн биед хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6 д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дүгээр сарын 11-ны өдрийн 91 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1. Б.Орхоны биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07 дугаар тал/ Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38, 42-43 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ 7 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 48-50 дугаар тал/ Б.Орхоны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 51-52 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Орхон нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед хууль сахиулагч буюу аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяаг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж нүүрэн тус газарт нь духаараа мөргөн хүч хэрэглэн эсэргүүцсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Орхоны гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Орхоны гэмт үйлдлийн улмаас Б.Батзаяагийн биед хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон ба хохирогч хохирол хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй. Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал материаллаг хор уршиг шаардахгүй юм. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Орхон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 2750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Орхоны хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий 8 ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Орхон нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Цохиод овогт Батбаатарын Орхоныг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цохиод овогт Батбаатарын Орхонд 2750 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Орхонд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Орхон нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.Орхон нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Ялтан Б.Орхонд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д 9 зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ