| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0024/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 44
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч: Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагид овогт Энэбишийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 1931004260236 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг Тарвагатай Горбушкин 4-7 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагид овогт Энэбишийн Ууганбаяр /РД:МЮ83100916/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Ууганбаяр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 46 ширхэг Нарс мод бэлтгэж, 50-82 ӨВР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологид 552.501 /таван зуун тавин хоёр мянга таван зуун нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ууганбаяр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 46 ширхэг Нарс мод бэлтгэж, 50-82 ӨВР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологид 552.501 /таван зуун тавин хоёр мянга таван зуун нэг/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ууганбаяр нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Э.Ууганбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Буруу 2 газраас мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. Цагаан зүр гэх газар нь наагуураа голтой, гол хөлдөөгүй байсан учраас явах боломжгүй байнсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг Хохирогч Х.Оюунжаргалын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль экологид учирсан хохирол төлж барагдуулвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 31-р тал/, Гэрч Ж.Баасанбатын 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Хүдэр сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах зорилгоор зөвхөн ойн цэвэрлэгээ буюу 1.50 метртэй хуурай мод бэлтгэхээр 2 дугаар багийн “Цагаан зүр” гэх газарт түлээний мод бэлтгэх зөшөөрлийг олгож байсан. ...Э.Ууганбаяр нь Хүдэр сумын унаган иргэн “Цагаан зүр” гэх газрыг мэднэ. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр түлээний мод бэлтгэх газрыг бичиж зааж өгдөг....Э.Ууганбаяраас гадна Хүдэр сумын иргэд “Цагаан зүр” гэх газраас өвөлжилтийн бэлтгэлийг базааж мод бэлтгэж болоод байгаа. Зааж өгсөн газраас мод бэлтгэхэд бэрхшээлтэй байна гээд заасан газраас өөр газарт очиж мод бэлтгэж болохгүй.... Э.Ууганбаяр нь Хазайн бригадаас хойш яваад “Аргуут” гэх газраас мод бэлтгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/ Гэрч Р.Бийраадамбын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ байж байхад манай хажуу айлын хөрш залуу Э.Ууганбаяр “ахаа дүүд нь мод бэлтгэх эрхийн бичиг байна. Хугацаа нь дуусах гээд болдоггүй гэрийнхээ түлээг бэлтгэх гэсэн юм дүүдээ грүшик хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь туслахаар болсон. Бид хоёр Хүдэр сумын “Шандын даваа”-аар даваад хойд зүг рүү салж “Хазай” гэх газар луу мод бэлтгэхээр явсан. ...Модоо бэлтгэж дуусаад 18 цагийн үед хөдлөөд явж байхад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч гэж танилцуулаад бид хоёрын хууль бус үйлдэл хийсэн гэж хэлсэн. Би Хазай гэх газрыг манай Хүдэр сумын нутаг дэвсгэр л гэж боддог тэрнээс өөр сумын нутаг дэвсгэр гэж бодоогүй. Би Э.Ууганбаярыг хаанаас мод бэлтгэх эрхийн бичигтэй гэдгийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар тал/, Гэрч У.Оюунцацралын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. ...Э.Ууганбаяр нь зан байдлын хувьд дуу муутай, хүмүүст найрсаг ханддаг. Манай сумын хөгжлийн бэрхшээлтэй сонсголын 60 хувийн алдалттай группт байдаг иргэн юм. Сум орон нутгийн айлуудын худгийг янзлаад амьдралынхаа эх үүсвэрийг олдог. ...” гэх мэдүүлэг /хх-н 41 дүгээр тал/, Гэрч Ч.Ганбуудлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Э.Ууганбаяр нь манай эгчийн хүүхэд юм. Сүүлд сонсоход “Хүдэр сумын Хазай гэх газраас мод бэлтгэхээр яваад газраа мэдэхгүй Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт ороод мод бэлдсэн байна” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн би 2016 онд хүнээс өөрийн өрөндөө авсан. ...Тэгээд эгчийн хүүхэд болох Э.Ууганбаярт 1.200.000 төгрөгөөр худалдсан. ...Энэ машин нь Э.Ууганбаярын дээр шилжээгүй болохоос өөрийнх нь машин мөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/, Гэрч С.Мөнхзулын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Байгаль хамгаалагч Г.Мартын хамт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Хазай” гэх газар эргүүл шалгалтын үүргийг гүйцэтгэн явж байхад 18 цагийн орчим машины 3 гэрэл асаад явж байхаар нь шалгахад цагаан өнгийн портер маркийн 50-82 ӨВР улсын дугаартай машин дээр 1.50м урттай түлээний хуурай нарс мод тээвэрлээд явж байхад нь саатуулсан. Тэгээд Э.Ууганбаярын мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад Хүдэр сумаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 хоногийн хугацаанд “Цагаан зүр” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Тухайн иргэн нь сод бэлтгэх газраас бэлтгээгүй мөн манай Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн байсан. Тухайн үед ой нээгээгүй буюу ойд мод бэлтгэх үйл ажиллагааг хориглосон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 дугаар тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №18-04-015/59 дугаартай акт: “....1.Иргэн Э.Ууганбаярт холбогдох 3.59м3 бөөрөнхий Нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргахад 3.59м3 х 28500 х 1.8 = 184.167төгрөг болж байна. /1.8- хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/ 2.Монгол улсын ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд иргэн Э.Ууганбаярын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь 184.167 х3 = 552.501 төгрөг байна....” гэх дүгнэлт /хх-н 51 дүгээр тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №18-04-015/17 дугаартай: “....Э.Ууганбаярын бэлтгэж тээвэрлэсэн гэх 46 ширхэг мод байх бөгөөд нийт модны эзлэхүүн нь 3.59 м3 болж байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар батлагдсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр 1м3 бүх төрлийн хэрэглээний хуурай модны үнэлгээг 28500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Иргэн Э.Ууганбаярын бэлтгэсэн 3.59м3 Нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргавал 3.59м3 х 28500 х 1.8 = 184.167 төгрөг болж байна. 1.8- хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/ Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №ТХҮ/518- 058 дугаартай: “....50-82 ӨВР улсын дугаартай 2004 онд БНСУлсад үйлдвэрлэсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 1.200.000 төгрөгийн үнэтэй болно. ...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-15 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9- 12 дугаар тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-16 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжилэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 18-21 дүгээр тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-23 дугаар тал/, Шүүгдэгч Э.Ууганбаярын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/, 4 Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-н 71 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Ууганбаяр нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль эклогид 184.167 төгрөгийн хохирол учирсныг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн №18-04-015/59 тоот Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасныг дагуу 3 дахин нэмэгдүүлж 552.501 төгрөг болгож нөхөн төлүүлэхээр акт тогтоож ирүүсэн байна. Шүүгдэгч Э.Ууганбаярын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Э.Ууганбаярын гэмт үйлдлийн улмаас байгаль эклогид 552.501 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 552.501 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Ууганбаяраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ууганбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн арилгахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Э.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Ууганбаярын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй, сонсгол алдалтаар группт байдаг зэрэг хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 5 шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ууганбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар болон цахилгаан хөрөө машин техник нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Э.Ууганбаярт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Хазай” гэх газарт орших “Монгол сатори” ХХК-ний хашаанд байгаа 46 ширхэг хуурай Нарс модыг тус тус хурааж улсын орлогод оруулж, 50-82 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Яргайт багт оршин суух Дондогийн Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь Д.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн эд хөрөнгө байх ба тэрээр Портер маркийн машинаа гэмт үйлдэлд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж түүнд олгож, машины үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хатагид овогт Энэбишийн Ууганбаярыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-д зааснаар шүүгдэгч Э.Ууганбаяраас 552.501 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хатагид овогт Энэбишийн Ууганбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 6
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Ууганбаярт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Ууганбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Ялтан Э.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Хазай” гэх газарт орших “Монгол сатори” ХХК-ний хашаанд байгаа 46 ширхэг хуурай нарс модыг битүүмжлэлээс чөлөөлж тус тус улсын орлогод оруулж, 50-82 ӨВР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Яргайт багт оршин суух Дондогийн Пүрэвсүрэнд олгож, машины үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Ялтан Э.Ууганбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ