Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 01478

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-3-15 тоотод оршин суух Мэргэн овгийн Сэрээтэрлхамын Энхбаярын /ФБ-61110978 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч С.Энхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Энхбаяр нь 1980 онд ТМС төгсөж ирээд 1980-07-24-нд ТТБУК-д МАНЗ-д мужаанаар орж ажиллан 1981-01-28-нд ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн.Ингээд Геологи Уул уурхайн яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн.Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажлаас гарсан архивын материалд гар бичмэл орсон тул энэ 6 сарын ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ..

                                                                                                                  

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Энхбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Сэрээтэрлхам овогтой Энхбаяр нь 1980 оны 07 сарын 02-ны өдрөөс 1981 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл Техник туслалцааны Барилга угсралтын конторт мужаанаар  ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, 1980 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 313 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Мэргэн овгийн Сэрээтэрлхамын Энхбаярыг 1980 оны 07 сарын 02-ны өдрөөс 1981 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт мужаанаар  ажиллаж байсныг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                      .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ