| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01425/И |
| Дугаар | 01481 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 01481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 40-2 тоотод оршин суух Боронгоо овгийн Эрдэнэцэцэгийн /ФБ-86011901 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-46 тоотод оршин суух Боржигон овгийн Оюунбаатарын Ганзоригт /ГЙ-86042811/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 1,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ганзориг би 2007оны 11сарын 15-нд Оюунбаатар овогтой Ганзоригтой гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч бидний дундаас 2009 оны 05 сарын 09-нд хүү Г. Билгүүн төрсөн. 2012 оны 06сарын 08-ны өдрөөс хойш хүү бид хоёр О.Ганзоригоос тусдаа 4 жил гаран амьдарч байна. Тусдаа амьдрах 4 жил гарны хугацаанд О. Ганзориг нь хүүтэйгээ бараг уулзаж, ярьдаггүй байсан бөгөөд одоо өөр хүнтэй хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхэдийн тэтгэвэр тэтгэмж, сургалтын төлбөрийг хууль ёсны дагуу тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй. Хүүхдийн сургалтын төлбөр 1650000төгрөг /Цайхуйн гэгээ дунд сургууль/ жил бүр одоо 1-р ангид сурдаг гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Бид тусдаа амьдраад 4 жил болж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэжээ.
Хариуцагч Ө.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “Ганзориг миний бие хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хүлээн зөвшөөрч байна.Хүүхдийн сургалтын төлбөр 1,650,000 төгрөг хуваан төлөх саналтай байна.Сургалтын төлбөрийг эхний төлөлтийг 2016-03-15-нд дараагийн төлөлтийг 2016-05-16-нд 2 хувааж өгөх саналтай байна.Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ө.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.Маргаангүй.Хүүхдийн сургалтын төлбөр 1 650 000 төгрөгийг жил бүр төлөхийг зөвшөөрнө гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн сургалтын төлбөрт 1,650,000 төгрөг гаргуулахаар шаардсан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Зохигчид 2007-11-15-нд гэр бүл болж,2009-05-09-ны өдөр хүү Г.Билгүүнийг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалж сүүлийн 4 жилийн турш тусдаа амьдарч байгаа, хүү эхийн асрамжинд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, №0205649 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар, №0239625 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, “Үйлс бадрах” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, “Наран” багийн 2016-10-03-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.Иймд гэрлэлтийг цуцалж,хүү Г.Билгүүнийг эхийн асрамжинд үлдээж,эцэг Ганзоригоос хуульд заасан үүргийн дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэх үндэстэй.
Мөн хүү Г.Билгүүн хятад хэлний сургалттай 1650000 төгрөгний төлбөртэй Цайхуйн гэгээ дунд сургуульд суралцдаг болох нь сургуулийн тодорхойлолт,төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон ба нэхэмжлэгч хүүхдийн нэмэлт зардал болох сургалтын төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваариплсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Боронгоогийн Эрдэнэцэцэг, Оюунбаатарын Ганзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009-05-09-нд төрсөн хүү Г.Билгүүнийг эх Б.Эрдэнэцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Г.Билгүүнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%-иар,16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ганзоригоос сар бүр тэтгэлэг тогтоож тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар О.Ганзоригоос жил бүр 1650 000 төгрөг гаргуулан Б.Эрдэнэцэцэгт олгосугай.
5. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ