Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 01483

 

 

 

 

                                                                                            

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би

 Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 3а-3 тоотод оршин суух Гантулга овогтой Мөнхтуяагийн /ФА-95011303 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 5а-5 оршин суух Баярсайхан овогтой Ариунбаярт /ФБ-91073117 / хариуцагдах хүүхийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Гантулга овогтой Мөнхтуяа миний бие Баярсайхан овогтой Ариунбаяртай 2013 онд танилцаад 2014 оны 4 сараас нэг гэрт хамтран амьдарч байгаад 2014-10-28 нд хүү Ариунбаяр овогтой Ирмүүнийг төрүүлсэн ба 2016-02- 25-наас хойш 2 тусдаа амьдарч байгаа.Б.Ариунбаяр нь өөрийнхөө аав, ээж болон манай аав, ээжийн дэргэд салах саналаа хэлэхийн зэрэгцээ хүүхдийн тэтгэвэр тэтгэмж, хүүхдэдээ зориулах мөнгөн тэтгэмжийг өгч байна гэж хэлсэн. Би мөн адил цаашид хамт амьдрах хүсэлгүй байна. Одоогоор хүүхдийнхээ зориулалтанд нэг ч мөнгө өгөхгүй байгаа.Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй аав ээжгэйгээ хүүгийн хамт амьдардаг. Б.Ариунбаяртай анх танилцаж нэг гэрт хамтран амьдрах үедээ би ШУТИС-ийн 1-р күрст сурдаг байсан ба одоогоор 2 жил хүүхдээ харж сургуулиасаа завсардсан юм. Одоогоор би үргэжлүүлэн суралцаж хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр өөрийн сургууль болон хүүгийнхээ цэцэрлэгт бүртгүүлсэн байна.Энэ хугацаанд би хүүхдээ харж өсгөж байгаа бөгөөд Б.Ариунбаяраас хүүхэддээ зарцуулах мөнгөн болон сэтгэл санааны дэмжлэг аваагүй, цаашид бид 2 хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Мөнхтуяатай 2013 онд танилцаад 2014 оны 04 сараас гэр бүлийн дотно харилцаатай байж хамт амьдарч 3 жил орчим болсон.Хүү Ирмүүн  2014-10-28-нд төрсөн.Хүү маань миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна.Би хүүгээ сайн хүмүүжилтэй зөв хүн болгохыг хүсдэг.Хүүтэйгээ хүссэн цагтаа уулзаж, хамт баймаар байна.Татгалзалгүй уулзуулж байхыг хүсье.Миний хүү Ирмүүнийг эцгийн зөвшөөрөлгүй овгийг сольж Мөнхтуяа өөрөөрөө овоглосныг зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч Мөнхтуяа миний хүү Ирмүүнийг надад өгч өсгүүлэхийг зөвшөөрвөл би хүүгээ өөрөө авч асран хүмүүжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа.Харин овог сольсоныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасаныг Г.Ариунбаяр нь маргаангүй хүлээн зөвшөөрсөн.

Зохигчид 2014 оноос хамтран амьдарч дундаасаа хүү А.Ирмүүнийг төрүүлсэн ба зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдсон байна.

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Ирмүүн нь эхийн асрамжинд байгаа ба хариуцагч тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Г.Ариунбаяраас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хариуцагч энэ талаар маргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Ариунбаяр хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн 02 настай хүү А.Ирмүүнийг  11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Ариунбаяраар тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгөөс чөлөөлөгдснийг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 26,092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсүгэй.

5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ