| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0043/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 58
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар Найман овогт Чимэддагвын Ганцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1911031140049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1999 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг ОУИС-ийн ХЗ-н сургуулийн 4 дүгээр дамжааны 487 дугаар бүлгийн оюутан, ам бүл 2 эмээгийн хамт Архангай аймгийн Их тамир сумын 2 дугаар баг Хужирт гудамж 2-9 тоотод оршин суух хаягтай, /Одоогоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Дэнжийн 1-15 гудамж 5-а тоотод Бат-Эрдэнэ гэх айлд тоүр оршин сууж байгаа/ Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Найман овогт Чимэддагвын Ганцэцэг РД: /АГ99082206/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Ганцэцэг нь Сэлэнгэ аймаг, Ерөө сумд оршин суух хаягтай иргэн З.Эрдэнэчимэгт “би танай дүүгийн хүүхдийг тээж, төрүүлэх гэж байгаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 260.000 төгрөгийг шилжүүлж авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ч.Ганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байгаа…” гэх мэдүүлэг, Хохирогч З.Эрдэнэчимэгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү З.Азбаяр нь Монголын үндэсний их сургуульд суралцдаг байхдаа нэг найз охинтой байсан талаараа заримдаа надад ярьдаг байсан юм. Түүнээс хойш 2019 оны 04 дүгээр сарын дундуур манай дүүгийн бие нь өвдөж элэгний В вирустэй, шарлалттай гэсэн оношоор халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэр үед дүүгийн маань найз охин гэж Ч.Ганцэцэг гэх охин эмнэлэг дээр ирдэг байсан. Тухайн үед тэр охин 2 сар гарантай жирэмсэн гэж манай дүү надад хэлсний дагуу уг вирус нь тэр охинд халдсан эсэхийг шинжилгээ хийлгэж шалгуулахад ямар нэг вирусгүй гэж гарсан юм. Түүнээс хойш дүүгийн 2 минь бие улам дордсоор 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан юм. Түүнээс хойш би Ч.Ганцэцэгийг “манайхантай холбоотой байгаарай” гэж хэлсэн юм. Тэгсэн тэр охин нэг хэсэг ямар нэг холбоогүй байж байгаад 2019 оны 06 дугаар сараас эхлэн тэр охин над руу фэйсбүүк хаягнаасаа манай дүүгийн хүүхдийг тээж байгаа талаараа хэлсэн. Түүнээс хойш бид хоёр байнгын харилцаатай байдаг болсон. Тэрээр байнга эмнэлэгийн хяналтанд байдаг, байнга шахуу үзүүлж байгаа, бие нь дажгүй сайн байгаа талаараа бичдэг, утсаар ярьдаг байсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур Ч.Ганцэцэг над руу сургалтын төлбөр 200.000 төгрөг дутаад байна. Сургуулиа төгсчих юмсан” гэхээр нь би түүний данс руу ээжийнхээ данснаас 260.000 төгрөгийг шилжүүлсэн. 60.000 төгрөгөөр нь гутал авч өмсөөрэй гэж нэмж өгсөн юм. Тухайн үед Ч.Ганцэцэг Архангай аймгийн Их тамир суманд байгаа талаараа хэлсэн. Түүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр над руу чат бичиж байхдаа “Эгчээ энэ Эх нялхаст чинь аягүй гар хардаг юм байна. Дор хаяж 300.000 төгрөг өгч төрдөг гэж байна” гэх мэтийн зүйл бичээд байсан. Би тэр үгэнд нь итгээд нээрээ Эх нялхаст төрөхөд тийм хэцүү юм байхдаа гэж бодсон. Тэгээд хүүхэд төрөх гэж байхад хэдэн төгрөг өгөхгүй бол болохгүй гэж бодоод Ч.Ганцэцэгийн данс руу өөрийнхөө 5679075514 дугаарын данснаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлснээс хойш 30 орчим минутын дараа Ч.Ганцэцэг “Таны өгсөн мөнгөнөөс чинь 50.000 төгрөгийг нь хот руу авч явах эмчдээ өгчихлөө. Дахин мөнгөний хэрэг зөндөө гарахаар юм байна. Та боломжоороо дахиад мөнгө зээлээч” гэхээр нь би шилжүүлсэн 200.000 төгрөгөөр хангалттай юмаа бэлтгэчих байх гэж бодоод мөнгө нэмж шилжүүлээгүй юм. Тэр мэтчилэнгээр мөнгө их хэрэгтэй байгаа талаараа над руу бичиж байсан. Би тухайн үед Ерөө суманд аав, ээжийнхээ гэрт байсан юм. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой Ч.Ганцэцэг миний утас руу “Эгчээ өвдөөд байна” гэж мессэж бичихээр нь би юу болсныг асуухаар утасдахад утсаа ердөө авахгүй байхаар нь юу болсон юм бол гэж айгаад өглөө үүрээр төрөөд 5 сар болж байсан охиноо аваад өмссөн хувцастайгаа замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явж байхад Ч.Ганцэцэгийн утаснаас “Би Ганука аниагийн дүү нь байна. Та хаана яваа вэ. Намайг таныг тосоорой гэсэн юм аа” гэсэн мессэж ирэхээр нь би “Эгч нь шууд эмнэлэг дээр нь яваад очно. Санаа зоволтгүй хажууд нь байж байгаарай” гэж мессэж бичсэн. Тэгээд би Драгон дээрээс таксинд суугаад Эх нялхасын үндэсний төв рүү очиж Ч.Ганцэцэгийг аль тасагт нь хэвтэж байгааг нь асуугаад явахад олдоогүй. Тэр үед Б.Намуунаа гэх охин гэрээсээ ирлээ гээд надтай уулзахаар нь түүнээс асуухад тэр охин ч мөн адил Ч.Ганцэцэгийг аль тасагт хэвтэж байгааг нь мэдэхгүй байсан. Тэгээд тэр охин “Өнөөдөр Ганука эгч эмчилгээнд ороод шууд амарна гэсэн. Танд очих айл байгаа юу. Маргааш ирж уулз. Би танд дансыг нь өгье. Та тэр данс руу нь мөнгийг нь хийчих” гэж хэлээд эмнэлгээс явуулах гээд байхаар нь би “Эгч нь нь Ч.Ганцэцэгийн биеийн байдлыг нь үзчихмээр байна. Тэгээд тэр эмчид нь мөнгийг нь шилжүүлье” гэхэд тэр охин “Манай аав ээж хоёр орой ажлаа тараад Ганука эгчид хоол авч ирж өгөх байх. Дүү нь одоо харилаа. Маргааш би сургууль дээрээ илтгэл тавина” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би тэр эмнэлгээр яваад холбогдох хүмүүстэй нь уулзаад Ч.Ганцэцэгийг хэвтэж байгаа эсэхийг шүүлгэхэд тийм нэртэй хүн хэвтэж эмчлүүлээгүй гэсэн. Тэгээд би 23 цаг өнгөрч байхад нөхрийнхөө хамаатны айл руу явсан. Тэр орой Ч.Ганцэцэг над руу “Аниа эх нялхасын эмч нар мөнгө нэхээд байхаар нь би хэрэлдээд гарчихлаа. Тэгээд найзуудыгаа дуудаад авахуулаад хувийн эмнэлэг болох амгалан амаржих газар ирчихсэн байна” гэхээр нь би “Одоо яваад очъё” гэхэд “Яахын бэ аниа . Би өнөө шөнөдөө төрчих байхаа” гэж хариу бичсэн. Маргааш өглөө эрт гараад Амгалан амаржих газар руу очиж шүүлгэхэд Ч.Ганцэцэг гэх эмэгтэй төрөөгүй байхаар нь би Ч.Ганцэцэг болон түүний дүү Б.Намуунаа гэх охинд хэлэлгүйгээр Б.Намуунаа 3 гэх охин руу “ Аниа нь Ганукатай уулзаж чадахгүй юм гэхэд аниа нь жаахан юм дамжуулаад өгөх гэсэн юм аа” гэж хэлэхэд тэр охин “Хичээлээсээ хоёр цагийн чөлөө аваад очъё” гэсэн. Тэгээд би Сансарын шатахуун түгээх станцын тэнд байдаг Бат байгаль кафед хүлээгээд сууж байхад тэр охин ирэхээр нь уулзаж, асууж, шалгаасаар байгаад бүх үнэнийг нь яриулж, тэр охинтой хамт гараад тэр хавиар Ч.Ганцэцэгийг хайсан боловч олдоогүй тул Б.Намуунааг дагуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Намуунаагийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 57-р сургуулийн 11-Б ангид сурдаг бөгөөд 2018 оны 10-р сараас 2019 оны 05-р сар хүртэл манай гэр бүл Дэнжийн мянгад байр түрээслэж байдаг байсан ба манай хөрш Ч.Ганцэцэг гэдэг эгч байсан бөгөөд би тэр хүнтэй ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Тэр эгчийн гэрт үе үе орж хамт байдаг байсан ба 2019 оны 05-р сард найз залуу нь нас барсан гэж сонсож байсан. Тэгээд манайх 2019 оны 05-р сараас хойш нийтийн байрнаасаа нэг их холгүй байр худалдаж аваад орсон. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 11-р сарын 13-ны өдөр фейсбүүкээр холбогдоод тэдний гэрт очихоор ярьсан боловч зав гарахгүй байсаар байгаад 2019 оны 11-р сарын 25-ны өдөр очсон ба тэрнээс хойш холбоотой байсаар байсан. Тэгтэл өчигдөр надтай яриад намайг нэг эгчтэй эх нялхас дээр уулзаад намайг эмчилгээнд орсон байгаа, өнөөдөр гарч уулзаж чадахгүй, маргааш ирээрэй, эмчид мөнгө өгөх хэрэгтэй, 150.000 төгрөгийг нь олсон, 150.000 төгрөг дутуу байгаа гэж хэлээд худлаа яриад явуулчих гэж хэлсэн. Тэгээд би тэрийг нь хэлснээр тэр эгчтэй уулзаад хэлсэн ба тэр эгч намайг дагуулж явсаар байгаад эх нялхас, амгалан амаржих газар очоод Ч.Ганцэцэг эгчийг шүүж үзээд олоогүй гэсэн. Тэгээд өнөөдөр би Ч.Ганцэцэг эгчтэй уулзаад Сансарын ойролцоо өчигдөр уулзсан эгчтэй уулзана хоёулаа хамт явъя гэсэн ба нөгөө эгч чинь хөдөө явах гэж байгаа авч ирсэн юмыг нь аваад худлаа яриад явуулчих гэхээр нь би “за за” гээд Сансар луу хамт яваад Ч.Ганцэцэг замын эсрэг талд намайг хүлээгээд би нөгөө эгчтэй уулзсан чинь намайг худлаа яриад байгааг мэдээд би тэр эгчид үнэнээ хэлсэн. Тэгээд Ч.Ганцэцэгийн байгаа газар очсон чинь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/, Гэрч Ж.Баасансүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд ач охиноосоо юу болсон талаар нь асуухад хуучин үерхэж байсан бандийнхаа төрсөн эгчээс мөнгө авсан гэсэн. Харин тэр талийгаач найз бандийнх нь эгч гээд охин надтай Улаанбаатар хотод байхдаа уулзахдаа “Таньтай юу ярихав дээ” л гэсэн. Миний ач Ч.Ганцэцэг нь айлын том нь байгаа юм. Доороо 5 дүүтэй. Дүү нарынх нь том нь 16 настай, бага хоёр ихэр нь төрөөд 5 сар болж байгаа. Ч.Ганцэцэгийг манай талийгаач хөгшин Чимэддагва өөрөөрөө овоглож бага наснаасаа манай гэрт өссөн юм. Одоо аав Мөнххишиг нь одоо Ихтамир сумандаа мал малладаг. Харин ээж Оюунцэцэг нь гэртээ хэдэн хүүхдүүдээ хараад суудаг. Манайхны өдөр тутмын амьжиргаа гэвэл хэдэн мал л байна даа. Ч.Ганцэцэг нь Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийг суралцаж төгсөөд Их засаг их сургуульд элсэн суралцаад одоо төгсөх 4 дүгээр дамжааны оюутан юм. Дээрх хүүхдийг нас барсан гэсний дараа нь түүнийг жирэмсэн болсон талаар Ч.Ганцэцэгээс өөрөөс нь мэдсэн. Ч.Ганцэцэг яг хэдэн сард жирэмсэн болоод хэзээ хүүхэд нь эндсэн талаар надад нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Ямартай ч охин маань хичээл ном ихтэй ядардсаны улмаас хүүхэд нь эндсэн байх. Тухайн үед сургалтын төлбөрийн мөнгө нэхэгдээд байна гэж хэлээд ээж ааваасаа мөнгө гуйгаад 1 сая төгрөг авсан. Уг нь сургалтын төлбөр гэж 1.200.000 төгрөг төлөх байсан гэсэн. Сүүлд сонсохноо үлдсэн 200.000 төгрөгийг нь 4 талийгаач найз бандийнх нь төрсөн эгч өгсөн гэсэн. Даруу төлөв, элдэв муу зуршилгүй, ажилч хичээнгүй сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 24 дүгээр тал/, Гэрч Ц.Номингийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч.Ганцэцэгийг танина. Манай ангийн оюутан байгаа юм. Нэг анги гэдгээр л мэднэ. Түүнээс найзалж нөхөрлөөд яваад байдаггүй юм. Манай 2019 оны эхээр хичээллэж байгаад 2019 оны 06 дугаар сард амарсан. Оюутнуудын амралт эхлэхэд оюутан бүрт үйлдвэрлэлийн дадлага хийх удирдамжийг нь өгсөн юм. Тухайн оюутан зуны амралтаараа дурын байгууллагадаа дадлага хийхээр бол хийдэг юм. Тэгж дадлага дууссаны дараа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай курсынхэн их сургууль дээрээ цугларсан. Тухайн үед Ч.Ганцэцэг хичээлээ ирээгүй байсан санагдаад байна. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр үйлдвэрлэлийн дадлага хамгаалах гэж байхад Ч.Ганцэцэг хичээл дээрээ ирээд дадлагаа хамгаалсан. Түүнээс хойш саяхныг хүртэл хичээлдээ явж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр оюутны амралт болсноор би Сэлэнгэ аймагтаа хүрэлцэн ирсэн. Түүний гэдэс нь томорсон жирэмсэн болсон гэмээр зүйл ажиглагдаагүй. Ямартай ч 7-10 сартай жирэмсэн байсан бол илт мэдэгдэхээр, Би түүнтэй нийлээд байдаггүй болохоор зан байдлыг нь мэдэхгүй байна. Ямартай дуу шуу багатай, даруухан юм шиг харагддаг мөртлөө цаанаа галзуу гэмээр охин шиг надад харагддаг. Сурлагын хувьд боломжийн дундаж сурлагатай охин юм...” гэх мэдүүлэг /хх-н 28 дугаар тал/, Гэрч Ж.Ганхуягийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард эмнэлэгт өөрийн талийгаач хүүгээ хэвтэж байхад Ч.Ганцэцэг гэх хүүхэн миний талийгаач хүүгийн найз охин нь гээд эргэж ирж байсан юм. Энэ үед Ч.Ганцэцэг гэх хүүхэнтэй танилцсан. Ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Ч.Ганцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний охин З.Эрдэнэчимэгийн утсаар дамжуулан надтай холбогдож “Сургалтын төлбөрийн мөнгөгүй болчихлоо, тайлан хамгаалах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг дутуу байгаа юм бэ” гэж асуухад “надад 200.000 төгрөг хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь би өөрийн охин ЗЭрдэнэчимэгээс бэлнээр 260.000 төгрөг авч Ч.Ганцэцэгийн өгсөн 5138189754 дугаарын дансруу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн юм. 60.000 төгрөгийг нь өөртөө дулаан гутал, хувцас аваад өмсчихөөрэй” гэж хэлээд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 30 дугаар тал/, Гэрч Ж.Тэгшжаргалын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч.Ганцэцэгтэй Их засаг олон улсын их сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцсанаасаа хойш өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөсеөр байна. Уг нүдний шилтэй эмэгтэй би мөн. Би хэзээ ингэж видео ярилцлага хийж байснаа одоо бол санахгүй байна. Манай найз Нандинцэцэг 2019 оны 03-04 сарын үед төрж амаржсан юм. Тэгэхээр тэр хугацаанаас бага зэргийн өмнө хугацаанд тэр видео ярилцлагыг хийсэн байх. Уг эмэгтэй нь манай ангийн найз Нандинцэцэг юм. Би Нандинцэцэг найзтайгаа видео ярилцлага хийж байхдаа ярилцаж байгаа тухайн зургийг дараад найз нарын групдээ тавьж байсан юм. Манай сургууль 2019 оны 06 дугаар сарын эхээр амарсан санагдаад байна. Тэр үед Ч.Ганцэцэг бид нар хамт хичээл сургуульдаа яваад л байж байсан. Сургууль амарсанаас хойш үйлдвэрлэлийн дадлага энэ тэр гэж явсаар 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны үед Ч.Ганцэцэгтэй анги дээрээ уулзсан. Түүнээс хойш хичээл сургуульдаа хамт суралцаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын эхээр сургууль амарсан. Тэр талаар надад ямар нэг зүйл хэлж, ярьж байгаагүй. Жирэмсэн гэмээр зүйл ч надад ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр тал/, Гэрч Б.Баяраагийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах 5 ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч.Ганцэцэгийн ангийг 01 дүгээр дамжаанаас нь хойш удирдаж одоог хүрсэн. Энэ анги 2020 онд төгсөнө. Жирэмсэн гэмээр байдалтай байхыг нь ажиглаж хараагүй. Анзаарагдахаар том гэдэстэй явахыг нь харж байгаагүй. Ч.Ганцэцэг нь сургуулийн онц гойд суралцдаг хүүхэд бол биш. Дундаж сурлагатай хичээл номоо бэлтгээд өөрийгөө аваад явдаг хүүхдүүдийн нэг юм. Түүний зан байдал даруу төлөв, дуу шуу цөөтэй, ангийнхан найз нөхөдтэйгээ дагаж дарвиад яваад байдаггүй хүүхэд шиг надад санагддаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сахилга, ёс зүйн ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 33 дугаар тал/, Гэрч Г.Мөнхцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Ганцэцэг нь өмнө нэг залуутай үерхдэг байсан сонссон. Тэгээд найз залуу нь эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй байна. Ч.Ганцэцэг бид хоёр нэг ангид сурдаг байсан болохоор 2019 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад тогтмол уулзаж байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сараас оюутны амралт эхлээд 2019 оны 09 дүгээр сараас үйлдвэрлэлийн дадлага эхэлсэн тэр хооронд уулзаагүй, хааяа нэг фэйсбүүк хаягаар холбогдож байсан. Үйлдвэрлэлийн дадлага 2019 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр дуусаад 04-ний өдөр хичээл орж эхэлсэн. Тэгээд Ч.Ганцэцэгтэй уулзсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш уулзаагүй, фэйсбүүкээр холбоо барьж байгаа. Ч.Ганцэцэгийг бие давхар талаар мэдэхгүй байна. Өөрийн нүдээр харж байгаагүй болохоор жирэмсэн эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Харин 2019 оны 04 дүгээр сард гэж санаж байна Ч.Ганцэцэг нь надтай юм ярьж сууж байхдаа “ би жирэмсэн болсон боловч зулбасан” гэж хэлсэн. Тэгж л жирэмсэн байсан юм байна гэж бодсон. Ч.Ганцэцэг бид хоёр нэг ангид суралцдаг бөгөөд анги дээр том гэдэстэй, жирэмсэн байдал мэдэгдэж анзаарагдаж байгаагүй. Ч.Ганцэцэгтэй би 2016 онд танилцаж байсан бөгөөд Их засаг олон улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид 1 курсээс 4 дүгээр курс хүртэл найзалж байна. Ааш занийн хувьд дуу цөөтэй, гэнэн, томоогүй зантай, элдэв муу зуршил байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй, даруухан зантай. Ч.Ганцэцэг нь Архангай аймгаас оюутан болж ирсэн. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, цагийн ажил хийдэг байсан. Хүнд итгэмтгий, тусч, ажилсаг...” гэх мэдүүлэг /хх-н 34 дүгээр тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 43-45 дугаар тал/ З.Эрдэнэчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 73- 78 дүгээр тал/, Шүүгдэгч Ч.Ганцэцэг, З.Эрдэнэчимэг нарын фэйсбүүк чатаар харилцаж байсан зурвасуудс /хх-ийн 52-70 тал/ Шүүгдэгч Ч.Ганцэцэгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч Ч.Ганцэцэг нь Сэлэнгэ аймаг, Ерөө сумд оршин суух хаягтай иргэн З.Эрдэнэчимэгт “би танай дүүгийн хүүхдийг тээж, төрүүлэх гэж байгаа” гэж хуурч, бодит байлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 260.000 төгрөгийг шилжүүлж авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч 6 З.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /хх-ийн 12-13/, гэрч Б.Намуунаагийн /хх-ийн 17-18/, Ж.Ганхуягийн /хх-ийн 30/ нарын мэдүүлгүүд, З.Эрдэнэчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73- 78/, Шүүгдэгч Ч.Ганцэцэг, З.Эрдэнэчимэг нарын фэйсбүүк чатаар харилцаж байсан зурвасуудс /хх-ийн 52-70 тал/ зэрэг болно. Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.Эрдэнэчимэгийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн ажиллагаанууд, тэдгээрийн тэмдэглэлүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Ч.Ганцэцэгийг хохирогч З.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “...танай талийгаач дүүгийн хүүхдийг төрүүлэх гээд тээж байгаа эмч нарт мөнгө өгөх хэрэгтэй” гэх зохимол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн 460.000 төгрөгийг авсан буюу “Залилах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Ч.Ганцэцэгт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Ч.Ганцэцэгийн үйлдэлд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ганцэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгч Ч.Ганцэцэгийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ч.Ганцэцэгийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Ганцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч Ч.Ганцэцэг нь хохирогч З.Эрдэнэчимэгт 460.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Найман овогт Чимэддагвын Ганцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Найман овогт Чимэддагвын Ганцэцэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Ганцэцэг нь оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Ганцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ч.Ганцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ч.Ганцэцэгт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ