| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01379/И |
| Дугаар | 01505 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 15-4 тоотод оршин суух Галбазар овогтой Эрдэнэсувдын /ГБ-80122505 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 19-01 тоотод оршин суух Пүрэвжамц овогтой Бямбацогтод /ГБ-80100316 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бямбацогттой 2003 онд танилцаж, гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2004 онд хүү минь төрсөн.Сүүлийн үед биид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.Би өөрөө өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, өөр хүнтэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Анхбаярыг өөрийн асрамжиндаа авч, хүүгийн эцгээс тэтгэлэг тогтоолгохгүй.Бидний гэр бүлд дундын хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсувд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
Хариуцагч П.Бямбацогт шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 онд гэнэтийн осолд орж өрөөл тахир, мэдрэлийн гажигтай болж, хөгжлийн бэрхшээлтэй 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон.Гэтэл эхнэр Эрдэнэсувд нь өөр нөхөртэй болж, миний бие нь салахыг эс хүсэвч бодит байдлыг ойлгож Эрдэнэсувдаас гэр бүлийн баталгаагаа салгахыг хүсэж энэхүү өргөдлийг бичиж байна.Бид 2-ын хүү 13 настай.Бид хашаа байшингаа зарж, би 2 сая төгрөг аваад, эд хөрөнгийн маргаангүйгээр салахыг зөвшилцсөн.Иймээс энэхүү бодит үнэн байдлыг ойлгож, бид 2-ын гэрлэлтийн баталгааг салгаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсувд гэрлэлт цуцлуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч П.Бямбацогт нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Зохигчид 2003 онд танилцан, дотно харилцаатай байж, 2006-06-05-ны өдөр гэр бүл болон, хүү Б.Анхбаярыг 2004-06-01-нд төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцаанаас болж сүүлийн 6 жилийн турш тусдаа амьдарч байгаа, хүү эхийн асрамжинд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, №0066161 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар, №0047076 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, “Мөнхийн гэгээ” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, “Наран” цогцолбор сургуулийн 2016-09-22-ны өдрийн тодорхойлолт, зэргээр тогтоогдож байна.
Зохигчид цаашид хамтдаа амьдрах, гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэд төрүүлсэн гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдав.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваариплсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Галбазарын Эрдэнэсувд, Пүрэвжамцын Бямбацогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004-06-01-нд төрсөн хүү Б.Анхбаярыг эх Г.Эрдэнэсувдын асрамжинд үлдээсүгэй.
3.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ