Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01524

 

 

   

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-51 тоотод оршин суух Дагважанцангийн Ариунзаяагийн /ФМ-65102501/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 49-4 тоотод оршин суух Төмөрийн Сайнсанаад хариуцагдах /ТЕ-70062082 / 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ариунзаяа нь Даниста-Од ХХК-ны худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байсан.Т.Сайнсанаа нь 2014-12-10-ны өдөр 2,500,000 төгрөгийн үнэтэй булган шубыг зээлээр авч газар дээрээ сольж өмсөөд явсан боловч уг шубаны мөнгийг төлөхгүй өдийг хүрсэн.Гэрийн хаягаар 1 удаа очиж уулзахад 2015 оны 07 сард өмссөн шубээ буцаагаад ав  гэж хэлсэн.Үүнээс гадна гэрт нь 3 удаа очсон.Удаа дараа утсаар ярьсан,ажил дээр нь их олон удаа удсаар ярьсан.Мөн гудамжинд хүртэл таараад мөнгөө төлөхийг хэлэхэд удахгүй би мөнгөтэй болно,дансны дугаараа мэссэжээр явуулчих гэсэн боловч төлбөрөө төлөхгүй худлаа хэлж залилж байна.Иймд булган шубаны үнэ 2,500,000 төгрөгийг гаргуулж өгч туслана уу ”  гэжээ.

 

Хариуцагч Т.Сайнсанаа нь  шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2014-12-10-ны өдөр Даниста дотор Д.Ариунзаяа эгчтэй таарсан.Гэтэл Ариунзаяа эгч надад булган дээл худалдан авах санал тавьсан.Би түүнд хүнээс өнөө маргаашгүй 5,000,000 төгрөгний авлага авах тухайгаа ярьж, мөн дээлний үнэ 2 сая төгрөг гэвэл авч болох юм гэж ярилцаад авсан.Гэтэл энэ хооронд Отгончимэг нь 1 ч төгрөг өгөөгүй, шүүхэд хандаад ч амжилтгүй болсон билээ.Мөн ажлаасаа халагдаж, банк санхүүгийн хүнд асуудалд орсон билээ.Одоо үед маш их мөнгөтэй, мөн хамаатан садан нь өндөр албан тушаалд байдаг бол амьдарч болдог нийгэм болсон юм байна.Намайг уучлаарай.Үнэхээр ах дүү учраас л ийм олон сар жил хүлээсэн гэдгийг би ойлгож байна.Би яг 2017-01-15-наас эхлээд 2,000,000 төгрөгийг сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах болно /өдөр тогтохгүй, сардаа багтаан/.Хэрвээ иргэн Отгончимэгээс авах /3,595,000/ шүүхээр тогтоогдсон мөнгө орж ирвэл шууд шилжүүлэх болно.Мөн надаас хэрэгтэй эрүүл мэнд, гоо сайхны бараа захиалж авч болно шүү.Надад банкны өр байхгүй.Ариунзаяа эгч танд л төлөх өр үлдсэн.Мөнгийг нь өгөхгүй удаасанд уучлал хүсч байна.  ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ариунзаяа нь хариуцагч Т.Сайнсанаад 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Сайнсанаа нь нэхэмжлэгч Д.Ариунзаяагийн нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 29,975 төгрөг, хариуцагчаас 29,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунзаяад олгохоор заалаа.

         Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч Д.Ариунзаяагийн 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Сайнсанаа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 59,950 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 29,975 төгрөг, хариуцагчаас 29,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ