Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 46

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хотгойд овогт Сүрэнжавын Гантулгад холбогдох эрүүгийн 1931004760029 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Суварга 2 дугаар баг, 25 дугаар гудамж 03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 143 тоот шийтгэх тогтоолоор 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хотгойд овогт Сүрэнжавын Гантулга РД:/МА74112215/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 7-11 тоотод оршин суух иргэн Ц.Баярболдын хашаанд иргэн Б.Өлзийбүрэнтэй “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн өгзөг тус газарт нэг удаа хутгаар хутгалж зүүн өгзгөнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 7-11 тоотод оршин суух иргэн Ц.Баярболдын хашаанд иргэн Б.Өлзийбүрэнтэй “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн өгзөг тус газарт нэг удаа хутгаар хутгалж зүүн өгзгөнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Гантулга гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч С.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа тул хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 2 Хохирогч Б.Өлзийбүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байх гэртээ байсан. Тухайн үед Ц.Баярболд гэх залуу миний гар утас руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь “Алтанбулагт гэртээ байна гэхэд манай гэрт хүрээд ир ганц юм ууя” гэхээр нь “за” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Ц.Баярболдын гэрт яваад ороход Ц.Баярболд болон С.Гантулга нар сууж байсан ба 0.75 литрийн “Ерөө” нэртнэй архи, мөн 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво тавьчихсан сууж байсан. Би өгсөн архинаас нь 2 хундага архи уугаад сууж байтал С.Гантулга халчихсан байдалтай “чи бусад хүмүүсийн төрсөн өдрөөр архи авч өгөөд байдаг надад архи аваад өг” гээд агсаад байсан. Тэгээд байж байтал Ц.Баярболд “та хоёр одоо харьж амарцгаа би маргааш өглөө эрт ажилтай” гээд С.Гантулга бид хоёр хамт гарсан. Би С.Гантулгын урд талд нь гадаа явж байтал С.Гантулга араас “ална чамайг” гээд орилохоор нь эргээд харсан чинь гартаа нэлээн том хутга барьчихсан байхаар нь 2 суганаас нь өргөөд автал эхний удаа хий хутгалсан. Тэгэхээр нь хажуу тийшээ мушгиад газарт унах үед миний зүүн талын бөгс хэсэг рүү хутга нь яваад орчих шиг болсон. Тэгээд би хутгыг нь гарыг нь дарж байгаад салгаж аваад “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь С.Гантулга юу ч ярихгүй байхаар нь дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-н 29-31 дүгээр тал/, Гэрч Н.Гантулгын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 15 минутын үед хүн хутгалуулчихлаа гэж орж ирсэн. Тухайн Б.Өлзийбүрэн гэх хүнд үзлэг хийхэд зүүн талын өгзөгний орчим 2 см орчим зүсэгдсэн гүнийг нь бол сайн мэдэхгүй ямар ч байсан цус нь дагаад урссан байсныг дарж тогтоон 3 оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 дугаар тал/, Гэрч Ц.Баярболдын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С.Гантулга бид хоёр манай гэрт баыж байхад гаднаас Б.Өлзийбүрэн орж ирсэн. Бид нар 0.75 гр 2 шил архи, 2.5 л Боргио пиво хувааж уусан. ...Тэгээд би тасраад унтаад өгсөн байсан. ...Б.Өлзийбүрэнг гэмтсэн талаар би сайн мэдэхгүй байна. Намайг тасарснаас хойш юу болсон талаар огт санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/ Гэрч О.Хүрэлбатын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Гантулга бид хоёр Ц.Баярболдын гэрт ороод би өөрийн гутлын түрүүнд байсан хутгаа Ц.Баярболдын гэрийн ширээний доогуур шидчихсэн юм. Тэгээд би архи уугаад тасарчихсан ба өглөө нь ямар ч байсан гэртээ сэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/, Шүүгдэгч С.Гантулгын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Ц.Баярболдын гэрт 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг уугаад сууж байтал гаднаас Б.Өлзийбүрэн орж ирсэн. Тэгээд архи хутааж ууж байх явцад Б.Өлзийбүрэн бид хоёр үл ялих зүйлээс болх маргалдсаж эхэлсэн. Би уг маргаанаас болоод Б.Өлзийбүрэнг айлгах гэж байгаад хутгалчихсан юм. Өөр ямар нэг хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 37-39 дүгээр тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай: “...1.Б.Өлзийбүрэнгийн биед зүүн өгзөг, зүүн сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 3 түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-н 24-25 дугаар тал/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 34-35 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 03-06 дугаар тал/ Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтын гэрэл зураг /хх-н 07-08 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65-66 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч С.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 7-11 тоотод оршин суух иргэн Ц.Баярболдын хашаанд иргэн Б.Өлзийбүрэнтэй “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн өгзөг тус газарт нэг удаа хутгаар хутгалж зүүн өгзгөнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч С.Гантулгын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Өлзийбүрэнгийн биед зүүн өгзөг, зүүн сарвуунд шарх бүхий 4 гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Өлзийбүрэн нь шүүгдэгч С.Гантулагаас хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч С.Гантулга нь хохирогчид 750.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Гантулга нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.Гантулгын хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Гантулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16.5 см иштэй, 23.5 см ажлын хэсэгтэй бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хотгойд овогт Сүрэнжавын Гантулгыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Сүрэнжавын Гантулгад 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Гантулгад оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан 5 С.Гантулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Ялтан С.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16.5 см иштэй, 23.5 см ажлын хэсэгтэй бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7.Ялтан С.Гантулгад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ