Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01282

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Санроуд 7-р давхар, “Эбердигм Монгол” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7а-4 тоотод оршин суух Өвөр тогоруут овгийн Цагаачийн Пүрэвдоржид /ФБ-80021970 / холбогдох “10132 аралын дугаартай SD300 маркийн 70,400 ам долларын үнэтэй дугуйт ачигч” гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагч Ц.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь иргэн Ц.Пүрэвдоржтой 2013 оны 030/2013 дугаар  “Тоног төхөөрөмжийг зээлээх худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, 10132 аралын дугаартай SD300 маркийн төхөөрөмжийн үнийг зээлээр худалдах, худалдан авах  гэрээний хавсралтын дагуу худалдагч төлөхөөр тохиролцсон боловч иргэн Ц.Пүрэвдорж төлбөрийн хуваарийн 14-18 дугаар төлбөрүүд болох нийт 20,902 ам,долларыг бидэнд төлсөнгүй.Гэрээний 3.2-т заасны дагуу хуваарьт төлбөрийг хугацандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн адангийг худалдан авагч төлөх үүрэгтэй ба ийнхүү тооцож үзвэл нийт 10,108 ам долларын алдангийг бидэнд төлөх үүрэгтэй.Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах албан ханш 2050 төгрөгөөр 1 ам долларыг тооцвол гэрээний төлбөрт 42,749,100 төгрөг, алдангид 20,721,400 төгрөг.Нийт 63,570,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Эбердигм Монгол” ХХК иргэн Ц.Пүрэвдоржид холбогдуудан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 63,570,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч нь Ц.Пүрэвдоржтой 2013 оны 030/2013 дугаар “Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж 10132 аралын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар нийт 70,400 ам доллароор худалдсан юм. Худалдагч нь урьдчилгаа төлбөрт нийт 21,100 ам долларын буюу 29,746,780 төгрөгийг төлсөн ба хуваарьт төлбөр болон алдангид нийт 71,471,158 төгрөгийг төлжээ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу ам долларын хашийг 1409.08 төгрөгөөр, мөн 2013 оны 030/2013 дугаар гэрээний 3.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээг 0,5 хувиар тооцож үзвэл хариуцагчийн одоо төлбөл зохих үндсэн төлбөр, хүү, алданги нийтдээ 37,963,588 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэгэнт хариуцагч 2013 оны 030/2013 дугаар гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч 2013 оны 030/2013 дугаар гэрээний 5,5-ыг үндэслэн гэрээг цуцлаж, тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч нь дугуйт ачигчийг 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 786 өдөр буюу 26,2 сар ашигласан байна. 26,2 сарыг 1 сарын 16,170,000 төгрөгийн түрээсээр үржүүлбэл нийт 423,654,000 төгрөгийн түрээсийн төлбөрт төлөх ба үүнээс хариуцагчийн төлсөн 101,217,938 төгрөгийг хасвал 322,436,062 төгрөгийг түрээсийн төлөрт хариуцагч төлөх үүрэгтэй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь энэхүү түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардахгүйгээр зөвхөн 10132 аралын дугаартай дугуйт ачигчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,550 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Дугуйт ачигч нь нийт 70,400 ам долларын үнэтэй гэжээ.

Хариуцагч Ц.Пүрэвдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эбердигм Монгол” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага өөрчилж 2013 оны 030/2013 дугаартай гэрээний 5.5 дахь заалтыг үндэслэн гэрээг цуцалж,гэрээний зүйлийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Талууд гэрээний агуулгаа өөрсдөө, чөлөөтэй тодорхойлох эрхтэй ч хэрэв, гэрээг цуцалж байгаа бол гэрээний нэгэнт биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа дуусгавар болох тул худалдсан техникийг буцаахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь 10132 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба зохигчид энэ гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрлээ.

1.1          Хариуцагч нь дугуйт ачигчийн үлдэгдэл төлбөр 33, 633,188 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө.

1.1.1      7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан;

1.1.2      6,658,297 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31- ний өдөрт багтаан;

1.1.3      6,658,297 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30- ны өдөрт багтаан;

1.1.4      6,658,297 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31- ний өдөрт багтаан;

1.1.5      6,658,297 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт багтаан тус тус төлнө.

1.2          Хэрэв хариуцагч нь энэ гэрээнд заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөлгүй 14 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 10132 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчаас буцаан авч гэрээний 1.2-т заасан буюу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг буцаан өгнө. Харин 2013 оны 030 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 102,423,945 төгрөгийг хариуцагчид буцаан өгөхгүй ба нэхэмжлэгчид үлдэнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК хариуцагч Ц.Пүрэвдоржоос дугуйт ачигч гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад “Хариуцагч нь дугуйт ачигчийн үлдэгдэл төлбөр 33, 633,188 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө. 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан; 6,658,297 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31- ний өдөрт багтаан, 6,658,297 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30- ны өдөрт багтаан;6,658,297 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31- ний өдөрт багтаан; 6,658,297 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт багтаан тус тус төлнө. Хэрэв хариуцагч нь энэ гэрээнд заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөлгүй 14 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 10132 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчаас буцаан авч гэрээний 1.2-т заасан буюу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг буцаан өгнө. Харин 2013 оны 030 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 102,423,945 төгрөгийг хариуцагчид буцаан өгөхгүй ба нэхэмжлэгчид үлдэнэ гэж зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Пүрэвдоржид холбогдох 10132 аралын дугаартай, 70,400 ам долларын үнэтэй, SD300 маркийн дугуйт ачигч  гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Хариуцагч нь дугуйт ачигчийн үлдэгдэл төлбөр 33, 633,188 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө. 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан; 6,658,297 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31- ний өдөрт багтаан, 6,658,297 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30- ны өдөрт багтаан;6,658,297 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31- ний өдөрт багтаан; 6,658,297 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт багтаан тус тус төлнө. Хэрэв хариуцагч нь энэ гэрээнд заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөлгүй 14 хоногийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь 10132 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчаас буцаан авч гэрээний 1.2-т заасан буюу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг буцаан өгнө. Харин 2013 оны 030 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 102,423,945 төгрөгийг хариуцагчид буцаан өгөхгүй ба нэхэмжлэгчид үлдэнэ” гэж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 326,116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгосугай.

             3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН