| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0006/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 23
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931003940215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 20-13 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харчу овогт Мөнхбатын Отгонбаяр РД: /МД88022070/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Отгонбаяр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг Баруун булгийн 13-45 тоотод оршин суух хаягтай Г.Амгаланбаатараас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Отгонбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнгө авсан нь үнэн учир төлж барагдуулна. Хэлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Амгаланбаатарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Төрийн банкнаас бизнесийн зээлээр 70.000.000 төгрөг авсан. Гэтэл Цагааннуур сумын Төрийн банкны эрхлэгчээр 2015-2016 он хүртэл 2 жилийн хугацаанд ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төрийн банк руу эдийн засагчаар шилжсэн М.Отгонбаяр нь надтай 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр утсаар холбогдож 10.000.000 /арван сая/ төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлээч гэсэн. Тухайн үед би мөнгө зээлж чадахгүй талаараа хэлсэн боловч М.Отгонбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас эхлэн утсаар байнга залгаж найдвартай буцаагаад өгнө мөнгө зээлээч гэх зэргээр 3 хоногийн хугацаанд миний гар 2 утас руу залгаад байсан тул сүүлдээ аргаа бараад 3 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны оройны 17 цагийн орчимд 10.000.000 /арван сая/ төгрөг зээлэх боломжгүй байна гэж хэлээд 5.000.000 /таван сая/ төгрөгийг М.Отонбаярын Хаан банкны 5720358802 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүсний дараа М.Отгонбаяр надтай утсаар ярьж “удахгүй өгнө ахаа 20 хоногийн дараа буцаагаад өгнө” гээд утсаа тасалсан. Би М.Отгонбаяртай мөнгө шилжүүлснээсээ хойш нэг ч удаа залгаж яриагүй ба 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн М.Отгонбаяр руу залгаж мөнгөө асуухад ах дансаа явуулчих, дараа долоо хоногоос бүтээчихнэ, удахгүй бүтнэ ахаа маргааш бүтнэ нөгөөдөр бүтнэ, таны дансыг устгачихсан байна дахиад дансаа явуулаач гэх зэргээр хойшлуулсаар байгаад одоог хүртэл өгөөгүй байна. Би мөнгөө буцааж авч чадахгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны дотоод хяналтын албанд 19001881 дугаарт холбогдон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төрийн банкны эдийн засагч М.Отгонбаяртай холбоотой санал, гомдлоо өгч тухайн өдрөөс хойш Төрийн банкнаас 10-аад хоногийн дараа “М.Отгонбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн гэж надад мэдэгдээд цагдаа болон иргэний шүүхэд ханд” гэж хэлсэн. Хамгийн сүүлд М.Отгонбаяртай 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой холбогдоход “мөнгө бүтэхгүй байна, та цагдаа шүүхэд мэдэгдвэл мэдэгд” гэж хэлсэн. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би М.Отгонбаяртай 2015 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Төрийн банкинд ажиллаж байх үед нь танилцаж байсан. Түүнээс хойш таньдаг болсон. Урьд өмнө нь Цагааннуур суманд ажиллаж байхдаа надаас 1.000.000 төгрөг зэлээд нилээн удааж байгаад буцааж өгч байсан ба М.Отгонбаяр 5.000.000 төгрөг зээлэхдээ хугацаандаа хурдан буцааж өгнө гээд л авсан. Би М.Отгонбаярыг таньдаг учраас цаг хугацаандаа өгөөрэй гээд ямар нэгэн хүүгүй зээлсэн. Хаан банкны 5683080947 тоот данснаас М.Отгонбаярын Хаан банкны 5720358802 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/, Гэрч Г.Сэнгэжавын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны орчим Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны битүүний тохой гэх газар байдаг миний 2.3 га газрын 60 сот газарт 2кг огурциний үр тарьсан. М.Отгонбаяр нь миний талбайд ногоо тарьсан гээд 50.000 төгрөг өгсөн. Манай талбайд тарьсан огурци маш сайн ургасан боловч 2019 оны 07 дугаар сарын 13-ны хавьцаа бороо орж гакар үедлэн ногоон талбай үерт автсан...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/, Гэрч Ш.Сувдаагийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сүүлд мэдсэн. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхөр М.Отгонбаяр маань хүнээс мөнгө зээлсэн талаараа мэдэгдсэн. Надад тухайн үед 5.000.000 төгрөг зээлсэн гэж байсан. Тухайн мөнгийг хэдийн хугацаагаар хэрхэн зээлсэн талаараа хэлээгүй. Г.Амгаланбаатар гэх хүнээс мөнгө зээлэхдээ ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй амаар тохиролцоод л авсан юм шиг байна лээ. М.Отгонбаяр надад хэлэхдээ ОХУ руу намаа хийхдээ зарцуулсан гэж байсан. Анх ямар зорилгоор хүнээс мөнгө зээлсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр М.Отгонбаяр нь тайван зан ааштай жирийн л хүн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/, Гэрч Х.Батзоригийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Отгонбаяр нь ар гэр болон эхнэр, үр хүүхдүүддээ хайр халамжтай, ямар нэгэн архи, тамхи гэх муу зуршилгүй, хүнтэй эвсэг, хамт олон ихтэй, даруухан залуу байгаа юм. Ямар учраас гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна, миний хувьд их гайхаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 75 дугаар тал/, Шүүгдэгч М.Отгонбаярын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2019 08 дугаар сарын 16-ны өдөр тус аймгийн Цагааннуур суманд оршин суух хаягтай Гэлэгдоржийн Амгаланбаатар гэх хүнээс хийт 5.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бичиг баримтгүйгээр, зөвхөн хоорондоо итгэлцлийн гэрээгээр данснаас данс руу мөнгө шилжүүлэн аваад одоог хүртэл өгч чадахгүй байгаа юм. ....Г.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харьцаа холбоо, өс хонзонгийн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 66-67 дугаар тал/, М.Отгонбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 22-31 3 дүгээр тал/, Хохирогч Г.Амгаланбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 04 дүгээр тал/, А.Наранцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 33-40 дүгээр тал/, А.Сосорын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 41-48 дугаар тал/, Шүүгдэгч М.Отгонбаярын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч М.Отгонбаяр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг Баруун булгийн 13-45 тоотод оршин суух хаягтай Г.Амгаланбаатараас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг “..бизнес хийнэ...” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /хх-ийн 7-8/, М.Отгонбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-31/,гэрч нарт хууль сануулан авсан мэдүүлгүүд /хх-ийн 17, 18-19, 75 дугаар тал/ зэрэг болно. Шүүх дээрх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Амгаланбаатарын мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн ажиллагаанууд, тэдгээрийн тэмдэглэлүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч М.Отгонбаярт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “...бизнес хийнэ гэх зохимол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн залилсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Отгонбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Отгонбаярыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Отгонбаярын хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 05 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Отгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаяраас 4.000.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг Баруунбулаг гудамжны 13-45 тоотод оршин суух Бэсүд овогт 4 Гэлэгдоржийн Амгаланбаатарт /МХ80021511/ олгохоор тогтов. Шүүгдэгч М.Отгонбаяр нь хохирогчид 1.000.000 төгрөгний хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн баримтаа ирүүлсэн тул хасч тооцсон болно. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Отгонбаяр нь оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 05 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Отгонбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан М.Отгонбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаяраас 4.000.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг Баруунбулаг гудамжны 13-45 тоотод оршин суух Бэсүд овогт Гэлэгдоржийн Амгаланбаатарт /МХ80021511/ олгосугай.
7.Ялтан М.Отгонбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ