| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01297/И |
| Дугаар | 01299 |
| Огноо | 2015-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 01299
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багт байрлах Хас банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 4 дүгээр байрны 58 тоотод оршин суух, /ФМ67020601/, Үрэл овгийн Пионерийн Эрдэнэцэцэг
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 4 дүгээр байрны 58 тоотод оршин суух, /ЧП67021077/, Жамцын Жаргалсайхан нарт холбогдох “118,992,333.67 төгрөг” гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Зээлдэгч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайханнар нь 2015.07.22-ны өдөр Хас Банктай зээлийн 1630006032 тоот гэрээ байгуулж 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, Банкны жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар :
1.2015.07.22-ны өдрийнБатапгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2101014827 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг, Шанд 11 гудамж, 17-р сургуулийн баруун талд Энх худапдааны төв. Үйлчилгээний зориулалттай 748 м.кв барилга. Өмчлөгч П.Эрдэнэцэцэг.
2. 2015.07.22-ны өдрийн Баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр нэгж талбарын 18426433467230 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг, Шанд 11 гудамж, 17-р сургуулийн баруун талд 1317 м.кв тапбайтай 8 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн 1630006032 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ 260 хоног зөрчсөн байна. Банкны зүгээс П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргапсайхан нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь явагдаж байгаа боловч зээл төлөх сэтгэлгүй зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1630006032 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.
Зээлдэгч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь зээлийн 1630006032 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцапж байна.
ЗээлдэгчП.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нарын зээлийн үлдэгдэл 2016.09.07-ны өдрийн байдлаар:
Зээлийн 1630006032 дугаар гэрээний үндсэн төлбөр 96,999,066.67/Ерэн зургаан сая есөн зуун ерэн есөн мянга жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, хүү 21,077,028 /хорин нэгэн сая далан долоон мянга хорин найман /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 916,239 /есөн зуун арван зургаан мянга хоёр зуун гучин есөн/ төгрөг, нийт118,992,333.67/нэг зуун арван найман сая есөн зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг байна
Иймд дараах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна:
1.Зээлийн нийт төлбөр болох 118,992,333.67 /нэг зуун арван найман сая есөн зуун ерэн хоёр мянга гурван зуун гучин гурван төгрөг жаран долоон мөнгө/төгрөгийг П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргапсайхан нараас гаргуулах
2.Төлсөн тэмдэгтийн хураамж болон шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлуудыг хариуцагч нараас гаргуулан банкийг хохиролгүй болгох
3.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, цапингийн болон бизнесийн орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг батапгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийг Орхон аймгийн татварын хэлтсийн дансанд 118,992,333.67төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 752,911.67төгрөг төлсөн болно.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжпэх болно гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банк нь тус шүүхэд надад холбогдуулан 118,992,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн зарим хэсгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх ба дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд зээлийн гэрээний гэрээний үндсэн төлбөр 96,999,066 төгрөг, хүү 21,077,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 916,239 төгрөг, нийт 118,992,333 төгрөгийг нэхэмжилж байна. Эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан бидний бизнесийн үйл ажиллагаа ашиг орлого муутай байгаа билээ. Гэтэл зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс гадна хүү 21,077,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 916,239 төгрөгийг нэхэмжилж байгаа нь бидний хувьд эдийн засийн хүндрэлтэй энэ үед хүндээр тусч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү 21,077,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 916,239 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлдэгч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь зээлийн 1630006032 дугаар гэрээний 3.4-т тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна гэжээ. Бид гэрээний үүргээ үүргээ санаатайгаар биелүүлэхгүй зйлсхийж байгаа бус эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулаад байгаа ба гэрээний үүргээ биелүүлэн бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэн үүргээ биелүүлэх боломжийг бидэнд олгож зээлийн гэрээг цуцлахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь 118,992,333.67 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 50,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор үлдэгдэл 62,992,333.67 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2101014827 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 748 метр квадрат талбайтай барилга /Энх худалдааны төв/, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр нэгж талбарын 18426433467230 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах 1317 метр квадрат талбайтай 8 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд харилцан тохиролцов. Хариуцагч нэхэмжилсэн мөнгөн дүн дээр зээлийг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх зээлийн хүүг тооцож нэмж төлөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар нь хариуцагч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нараас 118,992,333.67 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад “П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь 118,992,333.67 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 50,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор үлдэгдэл 62,992,333.67 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2101014827 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 748 метр квадрат талбайтай барилга /Энх худалдааны төв/, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр нэгж талбарын 18426433467230 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах 1317 метр квадрат талбайтай 8 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд харилцан тохиролцов. Хариуцагч нэхэмжилсэн мөнгөн дүн дээр зээлийг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх зээлийн хүүг тооцож нэмж” төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нарт холбогдох 118,992,333.67 гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь 118,992,333.67 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-нд 50,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор үлдэгдэл 62,992,333.67 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. П.Эрдэнэцэцэг, Ж.Жаргалсайхан нар нь харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2101014827 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 748 метр квадрат талбайтай барилга /Энх худалдааны төв/, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн 1630006032-01 дугаар гэрээгээр нэгж талбарын 18426433467230 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9-р баг, Шанд 11 дүгээр гудамж, 17 дугаар сургуулийн баруун талд байрлах 1317 метр квадрат талбайтай 8 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд харилцан тохиролцов. Хариуцагч нэхэмжилсэн мөнгөн дүн дээр зээлийг бүрэн төлөгдөж дуусах хүртэлх зээлийн хүүг тооцож нэмж төлөхөөр тохиролцов” гэж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,911 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 752,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарт олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН