Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

2020        03          27                                   2020/ШЦТ/240

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Э.Бадрал,

гэрч Э.Санчир,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан /ҮД:1057/, Ц.Туул /ҮД:2361/,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир /ҮД:0543/,

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг /ҮД:0309/,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн /ҮД:2498/,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд /ҮД:2106/,

шүүгдэгч Г.У, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:1019/,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар /1904/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Чинзоригийн Ч.О,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмч овогт П.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алиадаа овогт Б.М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгачин овогт Б.Ө,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгачин овогт Б.Б, Ажын арван хүү овогт Г.У,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын О.Б, Өндөр овогт Намхайдоржийн Н.Г, Алаг адуу овогт Гончигийн Г.Б, Баатар ван овогт Баярхүүгийн Б.Г нарт холбогдох эрүүгийн 1941 00021 0357 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүй-цагдаагийн ажил мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжны 93 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигин овогт Ч.О /РД:                    /,

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүй-цагдаагийн ажил мэргэжилтэй, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 6а-296 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18б байрны 152 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

Эмч овогт П.Э /РД:                       /,

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашны түүхч мэргэжилтэй, Талим оптикал нүдний шилний газрын захирлаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Ар зайсан гудамжны 53 дугаар байрны 201 тоотод оршин суух хаягтай,

-урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 угаар сарын 24-ний өдрийн 769 дүгээр шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаагаар 1 жилийн хугацаагаар тогтоосон,

Булгачин овогт Б.Ө /РД:                             /,

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 24-ний Дундговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашны түүхч мэргэжилтэй, Хос талим ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, Маршал таун, Их монгол улс гудамжны 124 дүгээр байрны 151 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Булгачин овогт Б.Б /РД:                         /,

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Талим оптикал нүдний шилний газарт техникч хараа зүйч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 25/3-1 дүгээр байрны 209 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Викториа таур хотхоны 203-50 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ажын арван хүү овогт Г.У /РД:                           /,

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Баялаг өрнөн дэлгэрэх” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Төв аймгийн Угтаалцайдам, 3 дугаар баг, Харчулуутад оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39/2 байрны 77 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Алаг адуу овогт   Г.Б /РД:                             /,

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамжны 10а байрны 16 тоотод оршин суух хаягтай,

-урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баатарван овогт    Б.Г /РД:                      /,

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эдийн наймаа хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хан-Уул үүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжны 93 дугаар байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 5-63 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Өндөр овогт  Н.Г /РД:                               /,

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил эрх зүй мэргэжилтэй, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам гудамжны 59б байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Алиадаа овогт   Б.М /РД:                     /,

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дурар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмералид хотхоны 504 дүгээр байрны 803 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт  О.Б /РД:                                   /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.О нь хахууль өгөгч Б.Ө, Б.Б, Г.У нарын “иргэн Б.Цэцэгмааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гавал тархины битүү гэмтэл учруулан алсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г.Батхүрэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгон өөрчлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Э.Санчир, хяналт тавьж буй хяналтын прокурор Р.Очирсүрэн нарт нөлөөлж, зүйлчлэлийг хөнгөрүүлнэ хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Эаар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын гадаа 3.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр, хахууль өгөхийг П.Эаар дамжуулан шаардсаны дагуу, Г.У өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 5077016255 дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийн, Б.Ө Б.Баярсүхийн Хаан банкан дахь 5029823914 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 4.200.000 төгрөгийн хахууль авсан;

2/ Хахууль өгөгч Б.Гийн өөрт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах, Б.Галхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх шүүгчид бусдаар дамжуулан нөлөөлнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, Б.Гоос өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 5015063537 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 520.000 төгрөгийн хахуулийн мөнгийг өөрийн Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн авсан;

3/ Хахууль өгөгч О.Бийн “өөрийн төрсөн дүү О.Батжаргалд холбогдох хэргийг шалгуулахгүй байх, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн хариуд О.Бөөс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийн “I watch” цаг, Б.Мөнхзулын Хаан банкан дахь 5016289929 дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 50.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 250.000 төгрөгийн хахууль авсан;

4/ Хахууль өгөгч Г.Баттулгын “ломбард нээх объект аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлсэн гэх албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газраас шууд авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс хариуцсан албан тушаалтнаас тухайн албан бичгийг авч өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, Г.Бас Д.Б.Өгийн Хаан банкан дахь 5052063699 дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 200.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн авсан;

5/ Хахууль өгөгч Н.Гийн “Я.Болдбаатараас 19.890.000 юанийг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мтай урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Сэргэлэн, Б.Хадболд нарт нөлөөлж, мөнгийг гаргуулж өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, улмаар мөнгийг гаргуулж өгсний хариуд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 наст эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Гаас 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр, Ц.О.Бийн Хаан банкан дахь 5083084046 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн, Н.Гаас өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 5106002060 дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч П.Э нь “иргэн Б.Цэцэгмааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гавал тархины битүү гэмтэл учруулан алсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдггчаар татагдсан Г.Батхүрэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгон өөрчлүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр иргэн Б.Ө, Б.Б, Г.У нартай урьдчилан үгсэн тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Отоко ресторанд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тэднээс 4.000.000 төгрөг авч, тухайн өдрийн 12 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын гадаа 3.000.000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

Мөн Ч.От хахууль өгөхийг Б.Б, Б.Ө, Г.У нараас шаардсаны дагуу Г.У Хаан банкан дахь 5077016255 дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийн, Б.Ө Б.Баярсүхийн Хаан банкан дахь 5029823914 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийн хахуулийг Ч.Оын Хаан банкан дахь 5015211374 дугаарын данс руу шилжүүлж, хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Б.Ө нь өөрийн үеэл дүү Г.Батхүрэлд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналтын прокурор нарт нөлөөлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөөр иргэн Б.Б, Г.У нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Отоко ресторанд Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Эаар дамжуулан 4.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр,

П.Эын шаардсаны дагуу Г.Уын Хаан банкан дахь 5077016255 дугаарын дансаар 2019 өны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийн, Б.Баярсүхийн Хаан банкан дахь 5029823914 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийн хахуулийг Ч.Оын Хаан банкан дахь 5015211374 дугаарын данс руу тус тус шилжүүлж, нийт 5.200.0000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг санаачилж, зохион байгуулагчаар оролцсон,

Шүүгдэгч Г.Б нь “өөрийнх нь компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах стандарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг хангасан” гэсэн албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газраас шууд авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.Б.Өгийн Хаан банкан дахь 5052063699 дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийн хахуулийг түүний Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох эрүүгийн 1806073162188 дугаартай хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах, Б.Галхүүд холбогдох эрүүгийн 1809050960060 дугаартай хэргийн хэрэгсэхгүй болгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5015063537 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 520.000 төгрөгийн хахуулийг түүний Хаан банк дахь 5015211374 дугаарын дансаар тус тус шилжүүлэн өгсөн,

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа хахууль өгөгч Н.Гийн “Я.Болдбаатараас хохирлын мөнгийг шууд гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Отой урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Хадболдод нөлөөлж, мөнгийг гаргуулж өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, улмаар мөнгийг гаргуулж өгсний хариуд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 наст эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Гаас 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр, Ц.О.Бийн Хаан банкан дахь 5083084046 дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 07-ны' өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн, Н.Гаас өөрийн эзэмшлийн Хаан банкан~дахь 5106002060 дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөгийн хахуулийг Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар авах гэмт хэргийг үйлдэхэд Ч.От дэмжпэг үзүүлж, улмаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ч.Ооос Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлсэн 700.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 5024467427 дугаарын дансаар авсан,

Шүүгдэгч О.Б нь өөрийн төрсөн дүү О.Батжаргалд холбогдох хэргийг шалгуулахгүй байх, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийн “I watch” цаг хахуульд өгч, Б.Мөнхзулын Хаан банкан дахь 5016289929 дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50.000 төгрөгийн хахуулийг түүний Хаан банкан дахь 5015211374 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2-8 насны 3 хүүхэдтэй. 2013 онд цагдаад орж 2017 оноос Нийслэлийн цагдаагийн газарт ажилд орсон. Одоо бол ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай гэрийн сарын өрхийн орлого 1.500.000 төгрөг эхнэрийн цалин байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед таньдаг ах дүү, найзууд хүмүүстээ үгүй гэж хэлж чадаагүй, бусдыг татан оролцууллаа. Хуулийн зүйл хэсэг дээр маргахгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр болох 11.950.000 төгрөгийг төлсөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд Б.Өтай гэр бүлийн найзууд байгаа юм. Манай найз над дээр ирээд “...үеэл дүү ирээд хэрэгт орооцолдчихлоо гэхээр нь хуулийн талаас нь туслаад өгөөч ээ...” гэхээр нь Ч.Отой уулзсан. Би авилга гэж ойлгоогүй. Хоол цайнд л хэрэглэнэ гэж бодоод авсан. Би 2 зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн хүн байж хууль зүйн талаас нь дэмжээд явуулаагүйнхээ төлөө харамсаж байна. Би дүүгээсээ, хоёр найзаасаа уучлалт гуйж байна. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Учруулсан хохирол төлбөр болох 1.000.000 төгрөг төлсөн. Бусад зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх 2013 онд цагдаад орсон. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газар ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагдаагаас гарсан. Би 700.000 төгрөг л авсан, энэ мөнгөө одоогоор төлөөгүй байгаа, төлж барагдуулна. Надад Ч.О амласан зүйл байхгүй, хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Цагдаад ажиллаад 10 жил болсон байна. Олон ч хамт олонтой байсан, ийм асуудлаас болж ажилгүй, цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагасандаа уучлалт гуйж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн мэдлэг дутмагаас болж ийм зүйл боллоо.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдлээ зөвшөөрч байна. Гэмшиж байна. Найз нөхөддөө цаашид зөвлөж явна гэж бодож байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж ийм зүйл боллоо, гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б.Өд 4.000.000 төгрөг хүн туслъя гэж байна гэхээр нь өгчихсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд Ч.О, П.Э нарыг огт танихгүй, холбогдсон хэрэгтээ гэмшиж байна. Ухаарч ойлголоо, цаашид алдаа гаргахгүй байж чадна. Надад тэнсэн харгалзаж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Э.Санчир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг наддээр 2018 оны эхээр ирсэн. Миний тус болохгүй бол болохгүй ах байгаа юм зүйлчлэл өөрчлөгдөх асуудал байгаа юу гэж асууж байсан.Тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дугаар зүйл ангиар прокурорт шилжсэн. Прокуророос шүүх рүү шилжсэн. Өөр зүйл байхгүй гэв.

Гэрч О.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 02 дугаар сарын сүүлээр би тухайн үед согтуу байж байгаад хүнээс хагархай гар утас аваад хажуу айлынхаа хүнд зарчихсан байсан чинь Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс ахмад цолтой Ч.О гэх нэртэй хүн дуудсан. Би очоод уулзтал уг гар утсыг хаанаас авсан талаар надаас асуусан. Би тухайн үед согтуу явж байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би нөгөө гар утсыг нь Самсунг гранд макс гэх 2 симтэй яг адилхан шинэ утас болгож өгсөн. Надаас иргэний үнэмлэхний лавлагаа аваад ир гэсний дагуу би лавлагаа аваачиж өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин өрөөндөө дуудаад мэдүүлэг авахгүйгээр уулзаад дахиж хулгайн утас авч болохгүй шүү, одоо ингээд яв гэсэн. Түүнээс хойш намайг одоог хүртэл нэг ч удаа дуудаж уулзаагүй. Миний төрсөн ах болох О.Б рүү ярьж байж намайг дуудсан юм. Тэгэхээр ах мэдэх байх...” гэх мэдүүлэг /1хх-н 61-64 дүгээр хуудас/,

Гэрч Б.Хадболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Б.Мтай 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 01 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хамт ажиллаж байсан. Б.М миний гар утас руу залгаад нэг танил ах Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барилгын материалаа өгсөн. Барилгын материал авсан хүн нь мөнгийг нь өгөхгүй залилаад байгаа юм байна. Чам руу явуулчих уу, чи гомдлыг нь аваад шалгуулаад өгөөч гэсэн. Тухайн өдөр нь би жижүүртээ байж таарсан. Мөнгө өгөх ёстой гэсэн ах би төлнөө чи цагдаа гэхгүй түр байж бай л даа гэж гуйсан. Харин нөгөө авлагатай ах нь цаг тохироод өргөдөл өгөхөө болилоо гээд яваад өгсөн. Энэ өдрөөс 10 орчим хоногийн дараа Б.М утсаар яриад мөнгөө өгөөгүй байна. Чи төлбөр төлөх хүнтэй нь яриад өгөөч гээд утасны дугаар өгсөн. Би тухайн дугаараар нь залгаад та төлбөр мөнгөө төлөө юу гэж асуухад тухайн хүн машинаа зараад мөнгө өгсөн. Одоо бас багаар төлж байна гэж хэлсэн. Эргэж залгаад төлбөрөө төлж байгаа, зарим хэсгийг нь төлсөн гэж байна шүү дээ гэхэд Б.М за гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /1хх-н 67 дугаар хуудас/,

Гэрч Э.Санчир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хэргийг шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсгээр шүүхэд шилжүүлсэн. Прокурор Очирсүрэн хэрэг шүүхээр шийдэгдсэн гэж надад хэлсэн. Ч.О надаас энэ хэргийн талаар асуусан. Ар гэрт ь эргэлтийн бичиг хийгээд өгөөч гээд уулзсан. Ар гэр нь хүсэлтээ гаргах юм бол эргэлт оруулж болно гэж хэлсэн. Хүсэлт гаргаад эргэлт оруулсан. Хэргийн зүйлчлэл өрчлөгдөх хөнгөрөх боломж байна уу гэж асуусан. Манай хэлтэст хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэрэг ирдэг. Ямар нэгэн хөнгөрөх юм байхгүй гэж хэлж байсан ...би тасгийн дарга Гантулгад Ч.О гэж залуугийн гаргаж байгаа үйлдлийн талаар хэлсэн. Хэрэг прокурорт шилжсэн байхад прокурор зүйлчлэл өөрчлөө болов уу гэж Ч.О асуусан. Би асууж байна, асуугаад өгнөө гэж худлаа хэлсээр байгаад өнгөрсөн...Хэргийн нотлох баримт нууцлал задруулаагүй...” гэх мэдүүлэг /1хх-н 78-79 дүгээр хуудас/,

Гэрч Н.Мөнхнайрамдал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ч.О надаас Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч ажилтай 2 хүний холбогдсон шүүх хурал болох гээд байна. Шүүх хурлыг хойшлуулах арга тал байдаг болов уу, таньдаг шүүгч байна уу гэж асуусан. 1990 оны орчим шүүхийн байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Батзориг гэж хүнийг таньдаг учир асууж өгье гэж Ч.От хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 81 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай хэлтсийн ахмад Давхарбаяр ломбард нээх объект аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлсэн гэх албан тоот бичиж өгдөг юм билээ. Г.Б гэж хүнд албан тоот аваад өгөөч гэж Ч.О гуйсан ...Ангийн хүүхэд болох Ч.О гуйсан болохоор нь Давхарбаяраас тухайн хүнд яаралтай тодорхойлолт хийгээд өгөөч гуйсан юм. Би Давхарбаярын өрөөнд ороод Г.Б гэж хүний ломбард нээх үед бүрдүүлдэг тодорхойлолтыг бичээд өгөөч гэж хэлсэн. Г.Б гэж хүний тодорхойлолт авах хүсэлт ирсэн. Сангаас шүүж үзэхэд хулгайн эд зүйл авдаг байж мэдэхээр байна. Өөрт нь бичиг баримтаа бүрдүүлээд ир гэж хэлсэн байгаа. Г.Б баримт бичгээ бүрдүүлээд ирсэн үед тодорхойлолт олгох эсэхээ шийднэ гэсэн. Би энэ талаар нь Ч.От хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин яриад Давхарбаяртай уулзаадах гэсэн. Би тэгье гэж хэлээд дахин Давхарбаяртай энэ асуудлаар уулзаагүй. Ч.О надад дахин хандаагүй...” гэх мэдүүлэг /1хх-н 82 дугаар хуудас/,

Гэрч Я.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын эхээр санагдаж байна. Над руу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс нэг байцаагч яриад Хятад иргэнээс гомдол гаргасан байна та ирж уулз гэсэн. Би Сүн Ли гэх олон жил хамтарч ажиллаж байгаа БНХАУ-ын иргэнд 200 сая орчим төгрөгийн өртэй юм ... Тэр монгол залуу нь Сүн Лид орчуулагч маягаар хамт явж байгаа юм шиг байсан. Тэр залууг Н.Г гэж байсан. Тэгээд би 2019 оны 05 сард Сүн Ли-д 60.000.000 төгрөг төлсөн. Би дотроо бодохдоо эд нар танил талаараа намайг дуудсан байна гэж бодсон Би Сүн Ли-тэй 18 дахь жилдээ хамтарч ажиллаж байна ... Н.Г гэх залуу нь би Сүн Литэй хамтарч ажилладаг болохоор над дээр ирчихээд өөрөөс чинь мөнгөө авна гээд намайг туслаач гэхээр нь би хамт газарчлаад явж байна гэж байсан. Барилддаг маягийн бие хаатай хулгар чихтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 83-85 дугаар хуудас/,

Гэрч А.Давхарбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гончиг овогтой Г.Б гэж хүн ломбардны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан. Зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан ломбардны үйл ажиллагааны стандартын дагуу танай газраас зөвлөмж, шаардлага авах юм байна гээд материал бүрдүүлэн хүсэлт гаргасан. Материалыг судлаад үзэхэд жин хэмжүүрийн баталгааны хуудас байхгүй, үйл ажиллагаа явуулах талбайн хэмжээ стандартад байснаас бага, барилга байгууламжийн фото зураг ирүүлээгүй, камерын бичлэг 1 сарын хугацаанд хадгалагдах хүчин чадалтай байх ёстой байтал бага хугацаагаар бичлэг хадгалдаг зөрчил илэрсэн. Энэ бүхнийг үндэслэл болгоод зөрчлөө зас, материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж ир гэж хэлээд материалыг нь буцаасан. Г.Б яваад удаагүй байхад манай өрөөнд эрүүгийн ахлах мөрдөгч Ч.О орж ирээд Г.Б гэж хүний нэрийг хэлээд шалихгүй зөрчилтэй юм байна шүү ээ. Та албан тоот хийгээд өгөөч гэж гуйсан. Шаардлага хангасан байх ёстой, баримт бичгийг шаардлагын хэмжээнд бүрдүүлэх ёстой гэж хэлээд гаргасан. 2 өдрийн дараа эрүүгийн ахлах мөрдөгч Батдэлгэр манай өрөөнд орж ирээд нэг ломбардын зөвшөөрөл гаргаад өгөөч гэж хэлсэн ...Ч.О гуйгаад явж байсан аж ахуйн нэгж байна. Чамд ямар хамаатай юм бэ? Материалаа бүрдүүлээд шаардлага хангасан үедээ бичгээ авна биз гэж хэлээд гаргасан. Г.Б удаагүй бүх бичиг баримтаа бүрдүүлсэн орж ирсэн. Материалыг хянаад үзэхэд 3 ломбардны хувьд шаардлага хангаж байсан учир зөвлөмж шаардлага бичиж Үйлдвэр үйлчилгээний хэлтэст албан тоот бичиж хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Супер 4 нэртэй ломбардны хувьд талбайн хэмжээ хэт бага байсан учир зөвлөмж шаардлага олгохоос татгалзсан. Энэ ломбард нь 2019 оны 06 дугаар сард шаардлага хангасан өөр өрөөнд нүүж орсон учир зөвлөмж шаардлага бичиж, дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 136-137 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Монхор хочтой О.Б гэх хүнийг би танина. 2009 оноос хойш таних болсон. О.Б нь гар утасны дугаар зардаг мөн гар утасны лангуутай. Би өдрийг нь сайн санахгүй байна. О.Б ах над руу яриад I watch хямдхан цаг байна уу гэсэн. Надад тухайн үед лангуун дээр дандаа сер-4 буюу сүүлийн үеийн үнэтэй цагнууд байсан. Би тэгэхээр нь миний өөрийн хэрэглэж байгаа сер-1 хямдхан цаг байна 200.000 төгрөгөөр авбал ав гэсэн. Гэтэл О.Б нь би авъя гэж хэлээд өөрөө орж ирээд авсан байгаа...” гэх мэдүүлэг /2хх-н 4-6 дугаар хуудас/,

Гэрч Сун Хао нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сун Лей /Sun Lei/ анх над руу нэг Я.Отгонбаатар гэх монгол хүнээс мөнгөө авч чадахгүй 7, 8 жил болж байна. Тэрийг авах арга байна уу гэж асуусан. Би тэгэхээр нь танил Н.Гт болсон асуудлыг хэлсэн. Тэгтэл Ганхуяаг надаас нотлох юм байгаа юу байвал би хэлээд хөөцөлдөж үзье гэсэн. Тэгээд Н.Г намайг дагуулаад цагдаа дээр очсон. Хамт цагдаа дээр очоод анх удаа Я.Отгонбаатар гэх хүнийг харсан. Тэр үед нэг өндөр цагдаа та нар хоорондоо ярилц гэхээр нь бид нар гадаа гараад Я.Отгонбаатартай ярилцсан. Тэр үед Я.Отгонбаатар эхний ээлжинд 200.000 юанийг өгье. Тэгээд үлдэгдлийг нь сар сардаа цувуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дээрээс гараад явсан. Үүний дараа хэд хоногийн дараа Я.Отгонбаатар нь цувуулаад мөнгөө өгсөн гэж байсан. Би энэ асуудлаас хойш удалгуй Орос улс руу явсан...” гэх мэдүүлэг /5хх-н 31-33 дугаар хуудас/,

Гэрч С.Цэрэндаш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энэ машиныг /82-89 УБР/ улсын дугаартай РХ-400/ 2017 онд машинаа зөрүүнд бартераар авч байсан. Тэрийгээ унаж байгаад 2019 оны 04 сарын сүүлээр хувь хүнд 24.000.000 төгрөгөөр зарсан байгаа. Зарахдаа 17.800.000 төгрөгөнд нь Тоёота сай загварын автомашиныг бодож аваад зөрүү мөнгө болох 6.200.000 төгрөгийг аваад зарсан байгаа. Тухайн дээр хэлсэн 82-89 УБР улсын дугаартай автомашиныг худалдаж авсан хүн нь Ч.О гэх залуу байсан. Өөрийгеө би цагдаад ажилладаг гэж байсан. Ажил нь баруун 4 замын ойролцоо юм шиг байсан. 6.200.000 төгрөгнийхеө талыг нь дансаар өгсөн санагдаж байна. Талыг нь бэлнээр өгсөн санагдаж байна. Ямар ч байсан өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-н 34-36 дугаар хуудас/,

Гэрч Д.Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банканд 5052063699 тоот дансыг эзэмшдэг байгаа. Г.Б нь намайг хүний данс руу мөнгө хийгээд өгөөч гэхээр нь би шилжүүлсэн байх гэж бодож байна. Учир нь утгыг нь Тулгаа гэсэн байгаагаас тэгэж бодож байна. Г.Б нь надад ямар учиртай талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /5хх-н 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Монхор хочит О.Бтэй хамт нэг дор ажилладаг учраас танина. Тэр өдөр Монхор ах над руу яриад ахын дүү энэ данс руу 50.000 төгрөг хийчих, хийхдээ ахынхаа дугаарыг биччихээрэй гэсэн учраас би 99111717 гэж бичээд 50.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Харин тэр дансыг нь Ч.Оын данс гэж мэдээгүй. Надад уг мөнгийг ямар учиртай талаар хэлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /5хх-н 40-42 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банканд 5083084046 тоот харилцах данс эзэмшдэг. Энэ гүйлгээ нь Н.Г гэх залуутай махны наймаа хийгээд тэгээд мөнгөө энэ данс руу хийчих гэхээр нь би хийсэн л юм байгаа. Утга дээр нь 99111147 гэж бичсэн байгаа нь Н.Гийн дугаар байна. Тэгэхээр Н.Гт л өгөх ёстой мөнгө байсан байх...” гэх мэдүүлэг /5хх-н 43-45 дугаар хуудас/,

Гэрч Ц.О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банканд 5083084046 тоот харилцах данс эзэмшдэг. Энэ гүйлгээ нь Н.Г гэх залуутай махны наймаа хийгээд тэгээд мөнгөө энэ данс руу хийчих гэхээр нь би хийсэн. Гүйлгээний утга дээр нь 99111147 гэж бичсэн байгаа нь Н.Гийн дугаар байна. Тэгэхээр Н.Гт л өгөх ёстой мөнгө байсан байна...” гэх мэдүүлэг /5хх-н 46-48 дугаар хуудас/,

Гэрч С.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай тасгийн мөрдөгч Санчир надад танилцуулсан нэг асуудал байгаа. "Эрүүгийн ахлах мөрдөгч Ч.О миний шалгаж байгаа Батхүрэлд холбогдох хэргийн талаар 2-3 удаа асууж ярьсан талаар” хэлсэн. Хэргийг тогтоогдож байгаа байдлаар нь буюу бусдын амь насыг санаатай хохироосон зүйл ангиар нь шийдэх чиглэл өгч байсан. Энэ зүйл ангиараа миний хяналтын доор шийдэгдсэн хэрэг. Манай ахлах мөрдөгч Э.Санчир бол бусдын нөлөөнд автах, (хууль бус үйлдэх хийх хүн биш. Ажилдаа дуртай, их шударга залуу байгаа...” гэх мэдүүлэг /6хх-н 233 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/939 дугаар тушаалаар Б.Мыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Нийслэлийн газарт Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр томилсон тушаал /1хх-н 194 дүгээр хуудас/,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/623 дугаар тушаалаар П.Эыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн цагдаагийн албанд Захиргааны удирдлагын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон тушаал /1хх-н 195 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/287 дугаар тушаалаар Ч.Оыг Нийслэлийн цагдаагийн газарт Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр томилсон тушаал /1хх-н 196 дугаар хуудас/,

албан тушаалын тодорхойлолтууд /1хх-н 197-209 дүгээр хуудас/,

Нийслэлийн Цагдаагийн газраас Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 306-1/1237 дугаартай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зевлөлд хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 306-1/1226, 1227 дугаартай албан бичиг, тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд цагдаагийн байгууллагаас өгөх зөвлөмж шаардлага /1хх-н 219, 221-225 дугаар хуудас/,

Нийслэлийн цагдаагийн газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 256-2/2997 дугаартай “...Очирбатын Батжаргалтай холбоотой гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг тус хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.О нь шалгаагүй бөгөөд гэмт хэргийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна...” гэх албан бичиг /1хх-н 229 дүгээр хуудас/,

Хаан банкан дахь Ч.Оын 5015211374 дугаарын дансны хуулга /2хх-н 56, 71-73 дугаар хуудас/, Б.Мөнжаргалын 5024467427 дугаарын дансны хуулга /2хх-н 148, 152 дугаар хуудас/, Б.Гийн 5015063537 дугаарын дансны хуулга /2хх-н 206, 215 дугаар хуудас/, Н.Гийн 5106002060 дугаарын дансны хуулга /2хх-н 221, Зхх-н 3 дугаар хуудас/, Г.Уын 5077016255 дугаарын дансны хуулга /Зхх-н 20, 34, З6/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-н 163-169/, шүүгдэгч нар бусад этгээдүүдийн дансаар дамжуулан гүйлгээ хийснийг нотлох дансны хуулгууд /4хх-н 233-234, 239- 240, 5хх-н 13, 18 дугаар хуудас/,

Эрүүгийн 18080558571639 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /4хх-н 55-57, 59, 111, 113, 128, 142-143, 151, 152-154 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан 250.000 төгрөгийг би хахууль болгон өгсөн нь үнэн...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /6хх-н 15-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...надад цаад хятадууд энэ асуудал дээр туслаад өгөх юм бол баярласнаа илэрхийлж шан харамж өгнө гэж хэлсэн гэдгийг би Ч.От хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /6хх-н 41-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед залуу хүнийг /Г.Батхүрэлийг/ шоронд явуулахыг хүсээгүй. Ч.О нь ганц нэг хүнтэй уулзаж, хоол унданд оруулна, мөнгө хэрэгтэй гэж Б.Өд хэлсэн байсан болохоор нь би төрсөн ах болох Г.Ут мөнгө хэрэгтэй болох талаар хэлсэн. Г.У нь 2.000.000 төгрөгийг гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /6хх-н 156-160 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 153/, шүүгдэгч Н.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 154/, шүүгдэгч Ч.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 156/, шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 157/, шүүгдэгч П.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 158/, шүүгдэгч Б.Өгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 17/, шүүгдэгч Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх 62/, шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 98/, шүүгдэгч П.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 99/, шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 100/, шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 101/, шүүгдэгч Г.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 102/, шүүгдэгч Н.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 103/, шүүгдэгч Г.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 105/, шүүгдэгч Б.Өгийн иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 106/, шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 107/, шүүгдэгч нарын өмчлөлд байдаг эд хөрөнгийн жагсаалт /5хх 108-110/, шүүгдэгч П.Эын оршин суугаа газрын тодорхойлолт /5хх 180/, шүүгдэгч Ч.Оын оршин суугаа газрын тодорхойлолт /5хх 195/, шүүгдэгч Г.Баттулгын оршин суугаа газрын тодорхойлолт /5хх 200/, шүүгдэгч Г.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /5хх 203/, шүүгдэгч Г.Уын оршин суугаа газрын тодорхойлолт /5хх 204/, шүүгдэгч О.Бийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /6хх 27/, шүүгдэгч О.Бийн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх 28/, шүүгдэгч Н.Гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх 57/, шүүгдэгч Н.Гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /6хх 59/, шүүгдэгч Н.Гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /6хх 60/, шүүгдэгч Н.Гийн оршин суугаа газрын тодорхойлолт /6хх 61/, шүүгдэгч Г.Уын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /6хх 102/, шүүгдэгч Г.Уын оршин суугаа газрын тодорхойлолт /6хх 103/, шүүгдэгч Г.Уын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /6хх 104/, шүүгдэгч Г.Уын тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх 105/, шүүгдэгч Г.Уын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /6хх 106/, шүүгдэгч Б.Өгийн оршин суугаа газрын тодорхойлолт /6хх 145/, шүүгдэгч Б.Өгийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /6хх 147/, Б.Өгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /6хх 148/, шүүгдэгч Б.Өгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх 149/, гэрлэлтийн лавлагаа /6хх 150/, шүүгдэгч Б.Гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /6хх 190/ зэрэг нотлох баримтуудыг болон нууц ажиллагааны магадлагаа зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан,

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахуулийг дамжуулан өгсөн, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж оролцсон,

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлаж, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хахууль авсан,  

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б, Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч О.Б, Н.Г, Г.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:

Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахуулийг дамжуулан өгсөн, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 торгор ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг нэмж нэгтгэн 15.400.000 төгрөөөр торгох ялаар,

Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлаж, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Баатаржавын Б.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Б.Б, Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар Б.Быг ниймийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугаагаар хасч, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Уыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

О.Б, Н.Г, Г.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар О.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Баттулгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирол төлбөрийн хувьд Ч.О, Н.П.Э, Б.Ө, Б.Б, Г.У О.Б, Н.Г, Г.Б, Б.Г нар нь төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Маас 700.000 гаргуулж улсын орлого болгуулах санал хүсэлт гаргасан болно.

Харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.О, П.Э,  Б.М, Б.Ө, Б.Б, Г.У О.Б, Н.Г, Г.Б, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй /шүүх хуралдаанд хөнгөрүүлэх байр сууринаас оролцож санал дүгнэлтээ гаргасан/ тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг болон эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүх энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 15.400 /арван таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 /арван таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая / төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин шүүгдэгч Г.У-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, П.Э, Б.М, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б нарт оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд биелүүлэхийг шүүхээс тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.У нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

            Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 11.950.000 төгрөгийг шүүгдэгч Ч.О нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 520.000 төгрөгийг, шүүгдэгч П.Э нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаарын дансанд тус тус байршуулсан тул шүүгдэгч Ч.О, П.Э, Б.Г нарыг төлөх төлбөргүй гэж шүүх үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд байршуулсан нийт 13.470.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 700.000  төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.О, П.Э, Б.М, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Мөрдөн шалгах нууц ажиллагааны А-43 дугаартай магадлагаа, 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Оын өмчлөлийн 82-89 УБР улсын дугаартай Лексус загварын RX400 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.О, П.Э, Б.М, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б, Г.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.О, П.Э, О.Б, Г.У, Б.М, Г.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ч.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Эмч овогт П.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахуулийг дамжуулан өгсөн, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Алиадаа овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлаж, хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Булгачин овогт Б.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Булгачин овогт Б.Б, Ажын арван хүү овогт Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт О.Б, Өндөр овогт Н.Г, Алаг адуу овогт Г.Б, Баатарван овогт Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял, 

-шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая / төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн , 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 15.400 /арван таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 /арван таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, О.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд,

шүүгдэгч П.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ жилийн хугацаанд,

шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ жил жилийн хугацаанд,

шүүгдэгч Н.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, П.Э, Б.М, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

10. Шүүгдэгч Ч.О, Б.Г, П.Э нар нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох нийт 13.470.000 /арван гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаарын дансанд тус тус байршуулсныг улсын төсөвт, мөн шүүгдэгч Б.Маас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус шилжүүлсүгэй.

            11. Шүүгдэгч Ч.О, П.Э, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б, Г.У нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны А-43 дугаартай магадлагаа, 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

13. Шүүгдэгч Ч.О-ын өмчлөлийн 82-89 УБР улсын дугаартай Лексус загварын RX400 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

14. Шүүгдэгч Ч.О, П.Э, О.Б, Г.У, Б.М, Г.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

15. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О, П.Э, Б.М, Б.Ө, Б.Б, Г.Б, Б.Г, Н.Г, О.Б, Г.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ