| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0172/Э |
| Дугаар | 263 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 263
2020 04 06 2020/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Ц.Б-т холбогдох эрүүгийн 1911 02963 1248 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын гадна пасадны ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр хот 6 дугаар баг 4-6 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ажилтаны 54 дүгээр байрны 20 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Чонос овогтой Ц.Б, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О.Батсайханы "Есөн зүйл" дэлгүүрийн цонхоор учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, 3 ширхэг хөөрөг, Acer брэндийн зөөврийн компьютер, хард диск, бэлэн БНХАУ-ын 1000 юань /386.050 төгрөг/, БНСУ-ын 100.000 вон /233.000 төгрөг/, ОХУ-ын 10.000 рубль /423.300 төгрөг/, 1.010.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч О.Батсайханд 7.702.350 төгрөгний хохирол учруулсан, мөн 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Содномдоржийн "Арт Монгол спирит" дэлгүүрийн цонхоор учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, хуван ээмэг, зүүлтний хослол 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, 2 зүүлтний хослол, 2 ширхэг сарлагын хөөвөр цамц, ноолууран цамц 3 ширхэг, арьсан түрийвч 2 ширхэг, хонины ноосон малгай, сарлагын хөөвөрөн малгай 2 ширхэг, тэмээний ноосон малгай 2 ширхэг, бэлэн 280.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Содномдоржид 2.723.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Гэм буруу маргахгүй.Ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 9-15 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 30-45 дугаар хуудас/,
Хохирогч О.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд салбарын менежер Ч.Ариунболд гэх залуугаас “...Захирал аа манай Есөн зүйл дэлгүүрийн сейф эвдэрсэн байна...” гэж хэлсэн. Би гайхсан ба надаас “...та дэлгүүртээ ирсэн юм уу дэлгүүрийн орох хаалга түгжээтэй хэрнээ сейф онгорхой байна хулгай орсон юм шиг байна...” гэж хэлсэн. Манай дэлгүүрт байдаг миний суудаг өрөөний цонх онгорхой байсан бөгөөд гаднах төмөр хаалгыг боолтоор нь салгаад хогийн цэг дээр аваачсан байсан. Миний өрөөнд байсан төмөр сейфийг эвдэж дотор нь байсан гадаадын вальютыг авсан. Үүнд: 1000 юань, 100.000 вон, 10.0 рубль, тус бүр 2.500.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг хөөрөг, нөүтбүүк...дэлгүүрийн зааланд байсан кассны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орлого болох 1.010.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан “...хөөрөг тус бүр 1.600.000 төгрөг, нөүтбүүк 640.000 төгрөг, 2 ширхэг хард диск 210.000 төгрөг...” /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цэрэндорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ажлын байр болох “Есөн зүйл” дэлгүүрийн гадаа 08 цаг 55 минутанд ирээд ажлын газрын кассчин Ариунболдыг ирэхийг хүлээж зогссон. Бид хоёрыг дотогш ороход манай байгууллагын хяналтын камерын бичлэг хадгалдаг “хард диск” алга болчихсон доор нь байсан хар өнгийн төмөр сейф хажуу тийшээ газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Ариунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дотогш орж үзэхэд эд зүйлс эмх замбараагүй байдалтай арын өрөөнд орж үзэхэд төмөр сейфийг эвдсэн дотор нь байсан эд зүйлсийг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-74 дүгээр хуудас/,
Гэрч Т.Пагамсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би ажил дээрээ байж байхад миний уулздаг залуу болох Ц.Б нь над руу утсаар яриад манай ажлын хажууд ирээд надад миний иргэний үнэмлэх жижиг савтай үхрийн мах авчирч өгсөн. ...биений порпорц, өмсөж явж байгаа хувцасаар нь таньж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 76-81 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжпэгч Г.Оюунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хөм ХХК-ны талбайг түрээслэн алт мөнгө монет худалдан авч зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...намайг ажпын байран дээр байж байхад гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд надаас хөөрөг худалдаж авах уу? гэж асуухаар нь сонирхоод үзтэл даваа толгойтой гуулин нуухтай бор өнгийн чүнчигноров хөөрөг байсан. Тэгээд тэр хүнтэй ярилцаад энэ хөөрөг хэнийх юм бэ хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад энэ хөөрөг миний хөөрөг байгаа юм ямар нэгэн хулгайн эд зүйл биш ямар ч асуудалгүй гэж хэлсэн....би уг хөөргийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Жавзансүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ц.Б гэдэг хүн ирээд Асег маркийн нөүтбүүкийг барьцаалаад 250.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед тэр хүн манайд өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Ранаасэд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай ажил дээр ирээд хөдөө явах гээд мөнгө хэрэгтэй байна. Та энэ хөөргийг авах уу гээд бор цоохор өнгийн даваа толгойтой алтан нуухтай юм уу гэмээр хөөргийг 250.000 төгрөгөөр зараад явсан... цагдаа нар ирээд хөөргийг аваад нөгөө залуугаас мөнгөө бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 150-157 дугаар хуудас/,
Хохирогч Д.Содномдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд өнөө өглөө 09 цагийн үед буцаад ирэхэд манай дэлгүүрийн цонхны гаднах төмрийг нугалж хулгай орсон. ... Хулгай гараад цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсний дараа тооцоо хийж үзэхэд хуван ээмэг, зүүлтний хослол 4 ширхэг тус бүрийн үнэ 180.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 7 ширхэг алга болсон нэг бүрийн үнэ нь 78.000 төгрөг, 2 ширхэг сарлагын хөөвөр цамц 1 ширхэг нь 180.000 төгрөг 2 ширхэг цамц нь 360.000 төгрөг, ноолууран цамц 3 ширхэг нэг бүрийн үнэ нь 129.000 төгрөг нийт 387.000 төгрөг, арьсан түрийвч 2 ширхэг нэг бүрийн үнэ нь 55.000 төгрөг нийт 110.000 төгрөг, хонины ноосон малгай 9 ширхэг нэг бүрийн үнэ 22.000 төгрөг, 198.0 төгрөг, сарлагын хөөвөрөн малгай 2 ширхэг нэг бүрийн үнэ 35.000 төгрөг нийт 70.000 төгрөг, тэмээний ноосон малгай 2 ширхэг нэг бүрийн үнэ 26300 төгрөг нийт 52.600 төгрөг, цэнхэр өнгийн гар түрийвч шиг хэлбэртэй цахилгаантай орлогын мөнгө хийдэг байсан уутанд нэг уутанд нь 20.000 төгрөг байсан бөгөөд нөгөө орлогын уутанд 260.000 төгрөг бэлнээр байсан. Уг мөнгө нь тэр өдрийн орлого байсан бөгөөд тушааж амжаагүй маргааш нь тушаах гэж байсан учраас үлдээгээд явсан. Уг мөнгийг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-179 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлангаар “...хуван ээмэг, зүүлтний хослол 4 ширхэг 720.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол 7 ширхэг алга болсон нэг бүрийн үнэ нь 546.000 төгрөг, 2 ширхэг сарлагын хөөвөр цамц 360.000 төгрөг, ноолууран цамц 3 ширхэг 387.000 төгрөг, арьсан түрийвч 2 ширхэг, 110.000 төгрөг, хонины ноосон малгай 9 ширхэг 198.000 төгрөг, сарлагын хөөвөрөн малгай 2 ширхэг 70.000 төгрөг, тэмээний ноосон малгай 2 ширхэг 52600 төгрөг нийт 2.443.600 төгрөг...” /хх-ийн 186-188 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Доргой гээд баарны хажуу талын бэлэн хувцасны дэлгүүр рүү 00 цаг өнгөрч байхад бага зэргийн согтолттой ганцаараа очоод цонхны төмөр хаалтыг гараараа татаж салгаад вакум цонхийг түлхэж нээгээд дотогш орох үед лангууны тавиур дээр шинэ үүргэвч байхаар нь аваад мөн 2 ширхэг хэтэвч, лангуун дээр ил байсан мөнгөн эдлэлийг, сарлагийн хөөврөөр хийсэн бололтой ноосон 26 ширхэг малгай, ижил материалтай 4 ширхэг цамц байсныг аваад эргээд цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117, 199-201 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 120/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 119/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О.Батсайханы "Есөн зүйл" дэлгүүрийн цонхоор учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, 3 ширхэг хөөрөг, Acer брэндийн зөөврийн компьютер, хард диск, бэлэн БНХАУ-ын 1000 юань /386.050 төгрөг/, БНСУ-ын 100.000 вон /233.000 төгрөг/, ОХУ-ын 10.000 рубль /423.300 төгрөг/, 1.010.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч О.Батсайханд 7.702.350 төгрөгний хохирол учруулсан, мөн 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Содномдоржийн "Арт Монгол спирит" дэлгүүрийн цонхоор учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, хуван ээмэг, зүүлтний хослол 4 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, 2 зүүлтний хослол, 2 ширхэг сарлагын хөөвөр цамц, ноолууран цамц 3 ширхэг, арьсан түрийвч 2 ширхэг, хонины ноосон малгай, сарлагын хөөвөрөн малгай 2 ширхэг, тэмээний ноосон малгай 2 ширхэг, бэлэн 280.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Содномдоржид 2.723.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 9-15 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 30-45 дугаар хуудас/, хохирогч О.Батсайханы “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд салбарын менежер Ч.Ариунболд гэх залуугаас “...Захирал аа манай Есөн зүйл дэлгүүрийн сейф эвдэрсэн байна...” гэж хэлсэн. ...Миний өрөөнд байсан төмөр сейфийг эвдэж дотор нь байсан гадаадын вальютыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан “...хөөрөг тус бүр 1.600.000 төгрөг, нөүтбүүк 640.000 төгрөг, 2 ширхэг хард диск 210.000 төгрөг...” /хх-ийн 54 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ц.Цэрэндоржийн “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ажлын байр болох “Есөн зүйл” дэлгүүрийн гадаа 08 цаг 55 минутанд ирээд ажлын газрын кассчин Ариунболдыг ирэхийг хүлээж зогссон. Бид хоёрыг дотогш ороход манай байгууллагын хяналтын камерын бичлэг хадгалдаг “хард диск” алга болчихсон доор нь байсан хар өнгийн төмөр сейф хажуу тийшээ газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/, гэрч Ч.Ариунболдын “...дотогш орж үзэхэд эд зүйлс эмх замбараагүй байдалтай арын өрөөнд орж үзэхэд төмөр сейфийг эвдсэн дотор нь байсан эд зүйлсийг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 76-81 дүгээр хуудас/, иргэний нэхэмжпэгч Г.Оюунболдын “...Хөм ХХК-ны талбайг түрээслэн алт мөнгө монет худалдан авч зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...намайг ажпын байран дээр байж байхад гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд надаас хөөрөг худалдаж авах уу? гэж асуухаар нь сонирхоод үзтэл даваа толгойтой гуулин нуухтай бор өнгийн чүнчигноров хөөрөг байсан. Тэгээд тэр хүнтэй ярилцаад энэ хөөрөг хэнийх юм бэ хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад энэ хөөрөг миний хөөрөг байгаа юм ямар нэгэн хулгайн эд зүйл биш ямар ч асуудалгүй гэж хэлсэн....би уг хөөргийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Жавзансүрэнгийн “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ц.Б гэдэг хүн ирээд Асег маркийн нөүтбүүкийг барьцаалаад 250.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед тэр хүн манайд өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, гэрч Ч.Ранаасэдийн “...манай ажил дээр ирээд хөдөө явах гээд мөнгө хэрэгтэй байна. Та энэ хөөргийг авах уу гээд бор цоохор өнгийн даваа толгойтой алтан нуухтай юм уу гэмээр хөөргийг 250.000 төгрөгөөр зараад явсан... цагдаа нар ирээд хөөргийг аваад нөгөө залуугаас мөнгөө бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 150-157 дугаар хуудас/, хохирогч Д.Содномдоржийн “...2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд өнөө өглөө 09 цагийн үед буцаад ирэхэд манай дэлгүүрийн цонхны гаднах төмрийг нугалж хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-179 дүгээр хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 186-188 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн “...2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Доргой гээд баарны хажуу талын бэлэн хувцасны дэлгүүр рүү 00 цаг өнгөрч байхад бага зэргийн согтолттой ганцаараа очоод цонхны төмөр хаалтыг гараараа татаж салгаад вакум цонхийг түлхэж нээгээд дотогш орох үед лангууны тавиур дээр шинэ үүргэвч байхаар нь аваад мөн 2 ширхэг хэтэвч, лангуун дээр ил байсан мөнгөн эдлэлийг, сарлагийн хөөврөөр хийсэн бололтой ноосон 26 ширхэг малгай, ижил материалтай 4 ширхэг цамц байсныг аваад эргээд цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117, 199-201 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Чонос овогт Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Содномдоржид учирсан хохирол болох 2.723.600 төгрөгийг шүүгдэгч Ц.Б нь “Арт Эсприт Монгол” ХХК-ийн “Хаан банк”-ны 5002451648 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн, мөн хохирогч О.Батсайханд учирсан хохирол болох 4.030.350 төгрөгийг шүүгдэгч Ц.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаарын дансанд байршуулсан байх тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт үлдээж, харин 1 ширхэг ломбыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөрт төлсөн 4.030.350 /дөрвөн сая гучин мянга гурван зуун тавь/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаар данснаас гаргуулж хохирогч О.Батсайхан /РД: ЧА71040210/-д олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ломбыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ