| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01462/И |
| Дугаар | 01306 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 01306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 6 дугаар гудамж 20 тоотод оршин суух, Боржигон овгийн Мэндийн Буянаагийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох, нас тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-10-17-ны өдөр хүлээн авч, 2016-10-18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Буянаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Буянаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аав Батхүү, эх Т.Баасанжав нарын 2 дахь охин болон мэндэлсэн, аав Батхүү нь 1968 онд авто ослын улмаас нас барж эгч, дүү нарынхаа хамт өнчрөн үлдэж, өвөө Төмөрбаатарын асрамжид ирсэн, 1973 онд сургуульд орохоор өвөө маань миний төрсөн оныг 1966 он гэж, тэр үеэс бүхий л бичиг баримтанд буруу тэмдэглэгдэн ирсэн, иймд 1965 онд төрсөн, 51 настай болохыг тогтоолгох,1980 оны 07 дугаар сарын 28-наас 1981 оны 08 дугаар сарын 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Эрдэнэт хотын ариун цэвэр халдар судлалын станцад халдваргүйтлийн ариутгагчаар тус тус ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ..
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, гэрч М.Бумаа, Д.Даваадорж нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Мэндийн Буянаа нь 1980 оны 07 дугаар сарын 28-наас 1981 оны 08 дугаар сарын 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Эрдэнэт хотын ариун цэвэр халдар судлалын станцад халдваргүйтлийн ариутгагчаар тус тус ажиллаж байсан, 1965 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 51 настай болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, гэрч М.Бумаа, Д.Даваадорж нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь мэдүүлэгээр батлагдаж байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Мэндийн Буянаа нь 1980 оны 07 дугаар сарын 28-наас 1981 оны 08 дугаар сарын 30-ны хооронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар, 1981 оны 09 дүгээр сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Эрдэнэт хотын ариун цэвэр халдар судлалын станцад халдваргүйтлийн ариутгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13.т заасныг баримтлан Боржигон овгийн Мэндийн Буянаа нь 1965 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан хотод төрсөн, 51 настай болохыг тогтоосугай.
3.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН