| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01509/И |
| Дугаар | 01414 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-өндөр сум, Даваат багийн 13 дугаар гудамж 01 тоотод оршин суух, Ногоочин овгийн Цэвэгдоржийн Жавзмаагийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-10-18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1979 оноос 2007он хүртэл УБҮ-н ЗМЗ-ын цутгуурын цехэд ажиллаж байгаад М.Ш.Ө-%- тогтоолгосон юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох хүсэлтэй байна. Иймд миний 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-10-18-ны өдрийн 541 дугаартай лавлагаа, 0364150 гэрчилгээний дугаартай Б.Баярмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2007-01-05-ны өдрийн 03к дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн засвар механикийн заводын даргын тушаал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-11-16-ны өдрийн 600 дугаартай лавлагаа, гэрч Д.Жүгдэр, В.Хөхөө нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Ногоочин овгийн Цэвэгдоржийн Жавзмаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн засвар механикийн заводын цутгуурын цехэд 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хольц бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-10-18-ны өдрийн 541 дугаартай лавлагаа, 0364150 гэрчилгээний дугаартай Б.Баярмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2007-01-05-ны өдрийн 03к дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн засвар механикийн заводын даргын тушаал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016-11-16-ны өдрийн 600 дугаартай лавлагаа, гэрч Д.Жүгдэр, В.Хөхөө нарын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ногоочин овгийн Цэвэгдоржийн Жавзмаа нь 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн засвар механикийн заводын цутгуурын цехэд хольц бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН