| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01543/И |
| Дугаар | 01416 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Жаргалант сум, Улаантолгой багийн тариаланчид 10 дугаар гудамж 04 тоотод оршин суух, Тарчууд овгийн Самбуугийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-10-28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие С.Оюунчимэг нь 1980 онд Улаантолгойн САА-д саалийн механикжсан цогцолборт тугалчнаар 2 жил 8 сар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл жил хүрэхгүй байгаа тул намайг 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаантолгойн САА-д саалийн механикжсан цогцолборт тугалчнаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Оюунжаргал, Н.Цэцэгмаа, Х.Авирмэд нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Тарчууд овгийн Самбуугийн Оюунчимэг нь 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаантолгойн САА-д саалийн механикжсан цогцолборт тугалчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Оюунжаргал, Н.Цэцэгмаа, Х.Авирмэд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тарчууд овгийн Самбуугийн Оюунчимэг нь 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаантолгойн САА-д саалийн механикжсан цогцолборт тугалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гар дан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН