Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

2020          03           27                                      2020/ШЦТ/266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Ш.Хосбаяр,

          шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.У-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2009006340253 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1934 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, "Юби Пицца" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.У, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.У нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Юби Пицца" хоолны газарт эхнэр Ч.Алимааг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ ажлын шугамаар нэг хүнтэй уулзаад юм яриад сууж байсан. Манай эхнэр гаднаас архи уучихсан орж ирээд орилж чарлаад юм авч шидээд байхаар нь хоёр удаа алгадсан. Манай гэрт мөнгө санхүүгийн асуудал байдаггүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…миний уур хүрээд эхнэрийнхээ зүүн хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан тэгээд гар утас болон нүдний шилээ авах гэсэн чинь өгөхгүй тэр үед манай ажлын газрын тогооч Өлзийтогтох надтай сууж байсан Нямка 2 салгасан. Тэр үед би дахиад нэг удаа эхнэрийнхээ нүүр хэсэг рүү алгадсан тэгээд араас нь нүдний шил гар утсаа авах гээд ширээ тойрч хөөгөөд нүдний шилээ аваад би гараад шууд зугтаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Хохирогч Ч.Алимаагийн мөрдөн байцаалтад өгсөн "...би 2 хүүхэд халуураад эмийн мөнгө байхгүй байхад чи архи уулаа гэхэд намайг 2 удаа алгадсан. Намайг байнга зоддоггүй. 2013 онд нэг удаа алгадаж байсан. 2018 онд нэг удаа мангасдаж байсан, тэгээд сая гэмтэл учруулсан. Манай гэрт мөнгө төгрөг, архинаас болж хэрүүл үүсдэг. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эмнэлэгт хамраа янзлуулж хагалгаанд орсон 480.000 төгрөг, мөн 10 хоног ажлаа хийгээгүй 1.900.000 төгрөг, бүх хохирол нийлээд 2.380.000 төгрөг нэхэмжилнэ. Шүүх хуралд оролцох шаардлага байхгүй гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 6, 9/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2078 тоот актын “…Ч.Алимаагийн биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-16/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, хохирлын баримт /хх-50-52/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-40-44/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-56-57/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.У нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Юби Пицца" хоолны газарт эхнэр Ч.Алимааг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын нуруу, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, баруун мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Алимаагийн мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2078 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Уын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

Шүүгдэгч Н.У нь хохирогч Ч.Алимаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Алимаад хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин гэж баримтаар 2.380.000 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч Н.Уаас дээрх 2.380.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Алимаад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Уын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Н.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Н.У Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.У нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Уаас 2.380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Алимаа /РД:ШГ83063007/-д олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР