| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0324/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 349
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг “БЭТОТ” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3800.000 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Бэтот ХХК нь 2011 оны 07-р сараас эхлэн нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Энэ хугацаанд нийгмийн даатгалын сангийн дансанд цаг хугацаанд нь төлөлгүй байнга хоцорч одоог хүртэл барагдуулаагүй болно. Энэ үйлдэл нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1 /Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ/ Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 1.1 /хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул БЭТОТ ххк -аар 3800000 /Гурван сая найман зуун мянга/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 т заасан /төсвийн байгууллагуудыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө/ заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “БЭТОТ” ХХК-ийн захирал Б.Тэмүүлэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай “БЭТОТ” ХХК –нь нийгмийн даатгалын нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Э.Болор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “БЭТОТ” ХХК-ны хариу тайлбартаа танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлд тусгагдсан 3800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн төлөхөө хүлээн зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг нь хариуцагч “БЭТОТ” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3800.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “БЭТОТ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3800.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тасгаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “БЭТОТ” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “БЭТОТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 37875 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч “БЭТОТ” ХХК нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ