| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01526/И |
| Дугаар | 01417 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-18 тоотод оршин суух, /Регисрийн дугаар: ФД69100900/, Боржигон овгийн Чулуунбаатарын Пүрэвсүрэнгээс гаргасан
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-10-24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ч.Пүрэвсүрэн би МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт ирж туслах ажилчнаар 1987оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 164 дүгээр тушаалаар ажилд орсон юм. Ингээд барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 193 тоот тушаалаар 6 сарын курст суралцаж төгсөж ирээд 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тушаалаар өрлөгчнөөр ажиллаж эхэлсэн. 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж манай байгууллага “Орд” пүүс нэртэй болсон, би 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл аймгийн архивт ажлаас чөлөөсөн тушаал байхгүй, харин анх ажилд орсон, байгууллага өөрчлөгдөж байсан зэрэг тушаалууд архивт байгаа болно. Миний ажиллаж байсныг архивын 1987 оны 193 дугаар тушаал түүний хавсралт, 1988 оны 19 дүгээр тушаал түүний хавсралт, 1990 оны 328 дугаар тушаал, 1991 оны тушаал, түүний хавсралт, архивын лавлагаа 1765, тодорхойлолт, хамт ажиллаж байсан М.Гантуяа, Б.Шинжээбор нар гэрчлэх болно. Мөн Эрдэнэт үйлдвэрийн барилга угсралтын цехэд 1992 онд өрлөгчнөөр ажилд орсон бөгөөд 2009 оны 2к тушаалыг 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/21 тоот тушаалаар засал чимэглэлчин гэж зөвтгөсөн байдаг. Будагчнаар ажиллаж байсныг 2011 оны Б/21 тоот тушаал болон РСЦ ХХК-ийн 2016 оны 623 тоот бичиг, хамт ажиллаж байсан О.Энхтуяа, С.Лхамаа, боловсон хүчин байсан Э.Цагаанхүү нар гэрчлэх болно. Иймд 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаар тушаалаар ажилд орж, 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот тушаалаар чөлөөлөгдсөн тул Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр саын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг, мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн барилга засварын цэхэд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл будагчин, засал чимэглэлчингээр ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, барилга үйлдвэрийн Орд пүүсийн 1 дүгээр цувааны эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн түуаал, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1988-01-22-ны өдрийн 19 дугаартай тушаал, 1987-09-12-ны өдрийн 193 дугаартай тушаал, Орхон аймгийн архивын тасгийн 2016-10-07-ны өдрийн тодорхойлолт, 2016-10-07-ны өдрийн 1765 дугаартай архивын лавлагаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2015-03-30-ны өдрийн 160 дугаартай лавлагаа, РСЦ ХХК-ийн 2015-01-30-ны өдрийн 02-к тушаал, 2011-03-15-ны өдрийн Б/21 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, 096718 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 767347 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар, гэрч С.Лханаа, Б.Шинжээбор, О.Энхтуяа нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Чулуунбаатарын Пүрэвсүрэн нь Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт 1987-07-20-ны өдрөөс 1987-09-12-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988-01-22-ны өдрөөс 1990-12-20-ны өдрийг хүртэл өрлөгчнөөр, Орд пүүсийн 1 дүгээр цуваанд 1990-12-21-ний өдрөөс 1992-04-18-ны өдрийг хүртэл өрлөгчнөөр, Уулын баяжуулах үйлдвэрийн барилга засварын цехэд 2009-01-30-ны өдрөөс 2011-03-15-ны өдрийг хүртэл будагчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, барилга үйлдвэрийн Орд пүүсийн 1 дүгээр цувааны эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн түуаал, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1988-01-22-ны өдрийн 19 дугаартай тушаал, 1987-09-12-ны өдрийн 193 дугаартай тушаал, Орхон аймгийн архивын тасгийн 2016-10-07-ны өдрийн тодорхойлолт, 2016-10-07-ны өдрийн 1765 дугаартай архивын лавлагаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2015-03-30-ны өдрийн 160 дугаартай лавлагаа, РСЦ ХХК-ийн 2015-01-30-ны өдрийн 02-к тушаал, 2011-03-15-ны өдрийн Б/21 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, 096718 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 767347 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар, гэрч С.Лханаа, Б.Шинжээбор, О.Энхтуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Чулуунбаатарын Пүрэвсүрэн нь Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт 1987-07-20-ны өдрөөс 1987-09-12-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1988-01-22-ны өдрөөс 1990-12-20-ны өдрийг хүртэл өрлөгчнөөр, Орд пүүсийн 1 дүгээр цуваанд 1990-12-21-ний өдрөөс 1992-04-18-ны өдрийг хүртэл өрлөгчнөөр, Уулын баяжуулах үйлдвэрийн барилга засварын цехэд 2009-01-30-ны өдрөөс 2011-03-15-ны өдрийг хүртэл будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН