| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01636/И |
| Дугаар | 01419 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг 25 дугаар гудамж 08 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: РЙ63031718/, Эрхий мэргэн овгийн Халтарын Очирмөнхийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-17-ны өдөр хүлээн авч, 2016-11-21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мягмаржав, гэрч Ү.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Очирмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 1979-04-01-нээс 1981-05-30-ны өдөр хүртэл, 1984-07-09-ний өдрөөс 1990-12-31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991-01-01-нээс 1991-12-31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 1-р цуваанд шавар будагчнаар, 1992-01-01-нээс 1994-06-30-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар тасралтгүй ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын 1981-07-06-ны өдрийн 163 дугаартай тушаал, гэрч Ү.Цэцгээгийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Эрхий мэргэн овгийн Халтарын Очирмөнх нь 1979-04-01-нээс 1981-05-30-ны өдөр хүртэл, 1984-07-09-ний өдрөөс 1990-12-31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991-01-01-нээс 1991-12-31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 1-р цуваанд шавар будагчнаар, 1992-01-01-нээс 1994-06-30-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын 1981-07-06-ны өдрийн 163 дугаартай тушаал, гэрч Ү.Цэцгээгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эрхий мэргэн овгийн Халтарын Очирмөнх нь 1979-04-01-нээс 1981-05-30-ны өдөр хүртэл, 1984-07-09-ний өдрөөс 1990-12-31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар, 1991-01-01-нээс 1991-12-31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сүмбэр пүүсийн 1-р цуваанд шавар будагчнаар, 1992-01-01-нээс 1994-06-30-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Цамхаг компани ББХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН