| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00211/И |
| Дугаар | 247 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баг тойруугийн 3-9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д/-д холбогдох
330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.У нарийн бичгийн дарга С.Унар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ннь 2015 оны 03 сарын 17-ны өдөр манай компанитай “ Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240000 төгрөгний үнэтэй ИР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. Б.Нансалмаа нь одоогийн байдлаар манай компанид ИР10 төхөөрөмжийн 220000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Н “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110000 төгрөг буюу 330000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл” ХХК-ий төвөөс нь борлуулалт үйлчилгээний ажилтнууд сумдаар явж 240000 төгрөгийн үнэтэй модем зээлээр борлуулсан юм. Үүнтэй холбоотойгоор гэрээ байгуулагдсан. Орон нутагт үйл ажиллаа явуулдаг учраас хамтран ажиллах гэрээн дээр халамжлах гэрээ гээд заагдсан байдаг юм. Халамжлах гэрээний дагуу гэрээ байгуулсан хүмүүстэй холбоо барих гэсэн боловч ихэнх хүмүүсийнх нь утас холбогдохгүй, төлбөрийг барагдуулж чадахгүй байсан учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 220000 төгрөг, алданги нь 110000 төгрөг, нийт 330000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжилсэн 330000 төгрөгнөөс 240000 төгрөгийг 4 хувааж төлөх хүсэлтэй байна. Учир нь дээрх эд хөрөнгийг өөр хүн миний бичиг баримтыг ашиглаж авсан байсан. Бид хоорондоо тохиролцож байгууллагыг хохиролгүй болгоно. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ншүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай ар гэрт ажил явдал гарсан тул би шүүх хуралдаанд очих боломжгүй болоод байна. Би өмнө нь тайлбар өгсөн байгаа, түүний дагуу миний эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь Б.Н холбогдуулан 330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 09 сарын 01-ны өдөр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Н нь 2015 оны 03 сарын 17-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт”-аар “Жи-Мобайл” ХХК-д хүсэлт гаргаж, тус компанитай 2015 оны 03 сарын 17-ны өдөр 1186969 дугаар “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
Хариуцагч Б.Н нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 03 сарын 17-ны өдөр 1186969 дугаар гэрээг байгуулан “ИР10” маркын 220000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авсан байх бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дахь хэсэгт “..Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
“Жи-Мобайл” ХХК нь 2015 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан 1186969 дугаар “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ий 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож 110000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “...Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..” гэж тус тус заасан байна.
Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 220000 төгрөг, алданги 110000 төгрөг, нийт 330000 төгрөгийг хариуцагч Б.Н гаргуулан “Жи-Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нс 10550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас төхөөрөмжийн үнэ 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг, алданги 110000 /нэг зуун арван мянга/ төгрөг, нийт 330000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 /арван мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н 10550 /арван мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Б.Д