Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 115-р байрны 17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Балдандаваа овогт Болдын Хүрэлбаяр /РД: ЛЖ81030711/-ын нэхэмжлэлтэй,

Боржигон овогт Михлайн Пүрэвсүхийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Б.Хүрэлбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хүрэлбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Пүрэвсүхтэй 2014 оны 11 сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай, сар бүрийн 10-ны өдөр 500.000 төгрөг нийт 3 сая төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцон машины чиргүүл түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслэгч М.Пүрэвсүх нь гэрээний дагуу төлөх ёстой түрээсийн төлбөр 1 сая төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр 2 сая төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөг хүрч байна. Эхэндээ үлдэгдэл мөнгө өгнө гээд байснаа сүүлдээ утсаа авахгүй, утас нь холбогдохгүй болсон. Би оршин суух хаягийн дагуу харьяа шүүхэд нь нэхэмжлэл гаргасан боловч М.Пүрэвсүх нь оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир М.Пүрэвсүхийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. М.Пүрэвсүхийн регистрын дугаар ШД74022877, гар утас: 96380899. М.Пүрэвсүх нь Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 12-180 тоотод оршин суудаг байсан юм. Одоо энэ хаяг дээрээ байхгүй тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.Хүрэлбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Хүрэлбаяр нь М.Пүрэвсүхтэй 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр автомашин түрээслэх гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн 73-15 АЧ улсын дугаартай, од-аз маркийн чиргүүлийг,  түрээсийн төлбөр сарын 500.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай гэрээг байгуулсан байна. М.Пүрэвсүх нь түрээсийн төлбөрөөс 1.000.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, М.Пүрэвсүхийн оршин суух хаягийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь мэдэхгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна.  

Иймд Боржигон овогт Михлайн Пүрэвсүх нь оршин суух хаягтай байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Боржигон овогт Михлайн Пүрэвсүх /РД:ШД74022877/ нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 12 байрны 180 тоотод хаягт бүртгэлтэй байсан, утас нь 96380899 болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Михлайн Пүрэвсүхийг  эрэн сурвалжилсугай.

2. Боржигон овогт Михлайн Пүрэвсүхийг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА