| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0352/И |
| Дугаар | 351 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Зүүн баян хотод төрсөн, 54 настай, Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын 2-р сургуульд бага ангий багш ажилтай, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1-р баг, 110 байрны 03 тоотод оршин суух, Еншөөбүү овогт Тогтохын Оюунтуяа /РД: ЕЭ62031864/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Т.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тогтохын Оюунтуяа нь Боловсролын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Сайншанд хотын бага сургуульд 1988-1994 оны хооронд ажиллаж байсан болно. Бага сургууль татан буугдаж, МҮСТөвийн харьяанд очсон тул 1989, 1991, 1992, 1993 онуудын 4 жилийн материалыг аймгийн архиваас шүүсэн боловч олдоогүй учир энэ 4 жилд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Оюунтуяа нь Дорноговь аймгийн Сайншанд хотын бага сургуульд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, 1984 оны 63 тоот Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал, тус байгууллагын 1987 оны 107 тоот тушаал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Үндсэн 1 сургуулийн захирлын 1998 оны 26-А дугаартай тушаал, Дорноговь аймгийн Сайнхандулаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 31 тоот тушаал, Дорноговь аймгийн Сайншанд сумын 10 жилийн 2-р сургуулийн захирлын 1998 оны 72 тоот тушаал, Дорноговь аймгийн Сайнхандулаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 29 тоот тушаал, гэрч Н.Төгсмаагийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд тул шүүх эдгээр баримтуудыг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Оюунтуяа нь Дорноговь аймгийн Сайншанд хотын бага сургуульд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гарагч Т.Оюунтуяагийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч Н.Энхцэцэгийн “Би 1991 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын бага сургуульд бага ангийн багшаар ажилд орж байхад Т.Оюунтуяа багш тухайн байгууллагад ажиллаж байсан. Бага сургуулийг 1998 онд татан буулгаж, Техник мэргэжлийн сургуулийн харьяанд өгсөн. Тэгэхэд бид нэг дор ажиллахаа болсон. Би 1-р сургуульд томилогдсон. Т.Оюунтуяа багш Сайхандулаан сумын бага сургуульд багшаар томилогдож очсон” гэх мэдүүлэг, гэрч М.Мөнхбаатарын “Би 1989 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын бага сургуульд бага ангийн багшаар ажилд ороход Т.Оюунтуяа нь мөн тухайн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Би тухайн байгууллагад 1995 он хүртэл хамт ажиллаж байгаад шилжиж явсан. Сайншандын бага сургууль нь шинэ байгуулагдсан сургууль байсан. Тухайн үед Энхтуяа, Чулуун-Сүхбаатар, Бадамсайхан гэсэн 3 захиралтай хамтарч ажиллаж байсан. Т.Оюунтуяа багш нь мэргэжилдээ чадварлаг сайн багш нарын нэг байсан” гэх мэдүүлэг болон Дорноговь аймгийн Сайншанд хотын бага сургуулийн захирлын 01 дугаар тушаал, 1988-1989 оны журналын хуулбар, Дорноговь аймгийн Боловсрол, соёлын газрын 193 дугаар албан бичиг, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Т.Оюунтуяа нь Дорноговь аймгийн Сайншанд хотын бага сургуульд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Еншөөбүү овогт Тогтохын Оюунтуяаг Дорноговь аймгийн Сайншанд хотын бага сургуульд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА