Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

                           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овгийн Н  //, Аюуш овгийн Ж У // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7-д зааснаар 2004 оны 5 сарын 3-нд төрсөн хүү  нарыг эх Жадамбын Уранболорын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү  нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 настайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Н.М тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д зааснаар Н.Мөнх-Эрдэнэ, Ж.Уранболор нарын намтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1295 (нэг мянга хоёр зуун ерэн тав) толгой бог малаас 385 толгой (хонь 281 /хоёр зуун наян нэг/, ямаа 104 /нэг зуун гурав/) малыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б овгийн Н Г олгож, түүний шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130.1, 130.3-т зааснаар Н.М, Ж.У нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд 182 (нэг зуун наян хоёр) толгой мал, бусад 27600000 (хорин долоон сая зургаан зуун мянга) төгрөгийн эд хөрөнгөөс 5520000 (таван сая таван зуун хорин мянга) төгрөгийн эд хөрөнгө ногдохыг тус тус тогтоосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 728 (долоон зуун хорин найм) (хонь 498 /дөрвөн зуун ерэн найм/ ямаа 230 /хоёр зуун гуч/) толгой мал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 5000000 (таван сая) төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 1, 17080000 (арван долоон сая наян мянга) төгрөгийг тус тус хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Уранболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 308 (гурван зуун найм) толгой мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гүнжлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М 1304000 /нэг сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг Ж.У т, 306000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийг Н.Г, 598000 /таван зуун ерэн найман мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаа зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.У