Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 01421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 7-15 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГЖ87071902/, Улаан хад овгийн Даваажамцын Болорчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, Зээлийн 2-94 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ЧМ83051391/, Харчу овгийн Шинэзоригийн Эрдэнэбулганд холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Болорчимэг, хариуцагч Ш.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Эрдэнэбулгантай 2005 онд танилцаж гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд Эрдэнэсайхан хүү төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүй болж 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Эрдэнэсайхан нь өөрийн асрамжинд байгаа тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Эрдэнэбулган миний бие Даваажамц овогтой Болорчимэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.                

ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Д.Болорчимэг, Ш.Эрдэнэбулган нар нь 2006-03-18-ны өдөр гэр бүл болж, 2006-11-06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2007-05-28-ны өдөр хүү Э.Эрдэнэсайхан төрсөн байна.

Гэрлэгчид гэр бүл болсон цагаас эхлэн бие биенээ ойлгодоггүй, хоорондоо таарамжгүй харьцаатай байсан бөгөөд 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтийг цуцалж хүү Э.Эрдэнэсайхныг эхийнх нь асрамжинд үлдээж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.               

      Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан  Д.Болорчимэг, Ш.Эрдэнэсайхан нарын  гэрлэлтийг цуцалсугай.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2007-05-28-нд төрсөн хүү Э.Эрдэнэсайхныг эх Д.Болорчимэгийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Э.Эрдэнэсайхныг бүс нутагт тогтоосон амьжирганы баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ш.Эрдэнэсайхнаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай. 
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН