Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 0129

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05613 1793 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 3, эцэг, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Боржигин овогт ...ийн ... /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.... нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ...тоот гэртээ аав ...тэйгээ архи ууж байсан Л....ийг зодож, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Л....ийн мэдүүлэг /хх-23/, гэрч Ч....ийн мэдүүлэг /хх-45/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12971 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15/, яллагдагч Г....ийн мэдүүлэг /хх 42-43/, яллагдагч О....ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, ял шалгах хуудас /хх-33/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Г.... гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Л....ийн “... Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой манай гэрийн ойролцоо амьдардаг буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ...тоотын ...тай хамт архи уух гээд зүс таних ...тай хамт гэрээсээ 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад орсон...гийн гэрт тухайн үед ..., хүүхэдтэйгээ байсан..., ... бид гурав ...гийн гэрт 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Бид гурав архи уугаад сууж байсан чинь ...гийн бага банди нь шууд намайг боогоод, гараараа тархи толгойгүй цохиж зодсон. Тухайн үед хажууд ..., ..., ...гийн том банди нь байсан. Би ...гийн гэрээс шууд гараад гэртээ харьсан чинь хүүхэд хараад намайг “ямар аймар болсон юм бэ? цагдаад дуудлага өгье” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн... Би ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй байна. Би гэрт нь аавтай нь зүгээр сууж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй... Би өмнө нь хэнтэй ч маргалдаж муудалцаж байгаагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх23/,

2. Гэрч Ч....ийн “... 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой миний таньдаг ...гэж дууддаг ... нар манай гэрт орж ирсэн. Тэр хоёр 0.75 литрийн шилтэй архи авчирсан ба тэр архийг нь гурвуулаа хувааж уусан. ... архи уусан үедээ жаахан авир муутай хүн байгаа юм. Тэгээд манай бага хүү ...тэй маргалдаад байсныг санаж байгаа. Тэгээд би архи ууж байгаад тасарч унтаад маргааш сэрсэн чинь гэрт зодоон болсон байсан. Манай бага хүү ... ...ийг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх45/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12971 дугаартай шинжээчийн “... Л....ийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хх15/,

4. Яллагдагч Г....ийн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ аав, ахтайгаа байж байсан чинь аавын таньдаг хүмүүс болох ..., ... нар гэрт орж ирсэн. Би ... гэдэг хүнийг танина. ... гэдэг хүнийг бол сайн танихгүй. Тэд нар манай гэрт 1 шил 0.75 литрийн “Шим” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Би тухайн үед толгойгоо угаачихаад үсээ хатааж байсан чинь ... гэдэг хүн нь “би энэ хүүхдийг өднө” гээд цамцнаас татаад зулгааж байснаа миний толгой хэсэгт нэг цохихоор нь би тэр ахыг зөрүүлээд 2-оос 3 удаа цохиод гэрээс гараад дахиад 2-оос 3 гараараа нүүр, толгой хэсэгт нь цохисон. Би ... гэдэг хүнийг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх42-43/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г....:

Шүүгдэгч Г.... нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд 2019 оны 10 дугээр сарын 24-ний өдөр хохирогч Л.... нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ шүүгдэгч Г....тэй маргаан үүсгэсэн, улмаар шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар нь гараараа цохиж, зодсон болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г....ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Л....ийн эрүүл мэндэд “...зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12971 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Л.... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Г.... нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн согтууруулах ундааны зүйл уусан үедээ хэрүүл, маргаан үүсгэснээс гэмт хэрэг гарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.4 дэх хэсэгт заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Г....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ийг 480 /дөрвөн зуун наян/ нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.... нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР