Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01424

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах, “Ган-Ивээл ХЗХ”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-12-52 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФА62031372/, Дарьт овгийн Лхагважавын Эрдэнэбилэгт холбогдох

3,477,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Манай гишүүн Л.Эрдэнэбилэг нь тус хоршооноос 2013 оны 05 дугаар сарын 28-нд авсан зээлийг төлөлгүй удаа дараа өргөдөл гарган сунгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтийг үндэслэн 156 тоот байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай дахин сунгаж өгсөн. Энэ хугацаанд бид гэрээний дагуу зээл хүүг төлүүлэх талаар удаа дараа шаардаж, биечлэн уулзаж мэдэгдэл өгч байсан хэдий ч уг зээл нь дахин хугацаа хэтрээд байна.

Одоо Л.Эрдэнэбилэгийн зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг, хүүний үлдэгдэл 648,000 төгрөг, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 129,600 төгрөг нийт 3,477,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Эрдэнэбилэг нь Ган-Ивээл ХЗХ-ноос авсан зээлийн үлдэгдэл 3,477,600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг өгч байгаад үлдсэн бүх мөнгийг 2017 оны 04 дүгээр өгч барагдуулж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ нь хариуцагч Л.Эрдэнэбилэгт  холбогдуулан “3,477,600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ-ны нэхэмжилсэн 3,477,600 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбилэгт нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. “Ган-Ивээл” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 3,477,600 төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбилэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-09-19-ны өдөр төлсөн 70,592 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 35296 төгрөг, төрийн сангаас 35296 төгрөгийг тус тус  гаргуулан “Ган-Ивээл” ХЗХ-д олгосугай.

            3. Хариуцагч Л.Эрдэнэбилэг 3,477,600 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН