| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01451/И |
| Дугаар | 01425 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01425
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: “Нэт капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 10в-01 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФМ79033071/, Хатгин овгийн Хүрэлбаатарын Оюунбаяр
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-24-3 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФМ78122873/, Өндөр-нөр овгийн Тогтохбаярын Наранбаяр нарт холбогдох
6,431,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нэт капитал” финанс корпораци ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Үндсэн зээл 3,839,800 төгрө, үндсэн хүү 2,125,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 458,000 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 6,431,400 төгрөгийг Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нараас гаргуулж өгнө үү. Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баруун Дэнж баг, 10в-5 тоотод байршилтай, Ү-2101017564 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000241917 гэрчилгээтэй 106 метр квадрат талбайтай хувийн сууц, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баруун Дэнж баг, 10в-5 тоотод байршилтай, Г-2101013452 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000247825 гэрчилгээтэй, 18429430527879 нэгж талбартай, 766 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалан 5,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр NC-10304317тоот зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар нь зээлийг компьютер, тоног төхөөрөмж авах санхүүжилтийн зээл авсан боловч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй болно. Х.Оюунбаяр нь тендерийн ажил авч хийдэг мөн хувиараа таксинд явдаг, Г.Наранбаяр нь 3 хороолол 6 дугаар байранд байрлах Бокс шоп дэлгүүр ажиллуулдаг тул зээлийг төлөх боломжтой гэжээ.
Хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэт капитал” ББСБ-аас зээл авсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд давхар зээл, эрүүл мэнд, ажилгүйдлийн улмаас зээлээ төлж чадаагүй, зээлийн хүү торгуул хэт нэмэгдсэнээс графиктаа орох боломжгүй болсон юм. Цаашид давхар зээл дууссаж эрүүл мэндийн асуудал хэвийн болсон учир тус ББСБ-аас авсан зээлээ төлөх боломжтой юм. Иймд дахин график гаргаж шинээр төлөлт эхлүүлэх хүсэлтэй байна. Энэ зээлийг иргэн миний бие төлж барагдуулна. Шинэ график, эсвэл эвлэрлийн гэрээгээр 3 сарын хугацаанд төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нэт капитал” ББСБ нь хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нарт холбогдуулан “6,431,400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Нэт капитал” ББСБ-ын нэхэмжилсэн 6,431,400 төгрөгийг хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар нь 3 сарын хугацаанд багтаан төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Нэт капитал” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 6,431,400 төгрөгийг хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-10-06-ны өдөр төлсөн 117,852 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нараас 58,926 төгрөг, төрийн сангаас 58,926 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нэт капитал” ББСБ-д олгосугай.
3. Хариуцагч Х.Оюунбаяр, Т.Наранбаяр нар нь 6,431,400 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН