| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01496/И |
| Дугаар | 01427 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01427
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25а-6 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД66030848/, Булгадар овгийн Сандагийн Отгонд холбогдох
11,604,926.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Их залуу тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Капитал банк нь зээлдэгч С.Отгон /фд66030848/-той 2014 оны 09дугаар сарын 29-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 13,000,000,00 төгрөгийн зээлийг 36сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй Цалингийн зээлийн зориулалтаар олгосон бөгөөд 2015.05.08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан нэмж 1,000,000 төгрөгийг авсан байна.Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн 4,553,373,43 төгрөг, зээлийн хүү 3,034,928,82 төгрөг, нийт 7,588,302,25 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 9,446,626,57 төгрөг зээлийн хүү 2,124,718,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,580,68 төгрөг нийт 11,604,926,11 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.
Хариуцагч С.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаас халагдсан. Энэ хугацаанд 3 шатны шүүхээр ажилдаа эргэн орж хохиролоо нөхөж авах шийдвэр гарсан. Цалингийн зээл төлөгдөөгүй байсан нь үнэн. Ажилдаа эргэн орж банкны гэрээгээ хэвийн үргэлжлүүлэх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь хариуцагч С.Отгонд холбогдуулан “11,604,926.11 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарын нэхэмжилсэн 11,604,926.11 төгрөгийг хариуцагч С.Отгон нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 11,604,926.11 төгрөгийг хариуцагч С.Отгон нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016-10-07-ны өдөр төлсөн 200,706 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Отгоноос 100,353 төгрөг, төрийн сангаас 100,353 төгрөгийг тус тус гаргуулан Капитал банкны Орхон салбарт олгосугай.
3. Хариуцагч С.Отгон 11,604,926.11 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН