Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 284

 

 

 

 

 

 

 

 

 

     2020         03           25                                        2020/ШЦТ/284

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Л-ынБ-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905035511258 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын  ... -ны өдөр ... аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, хувиараа бүжгийн сургалтын төв ажиллуулдаг, ам бүл... , эцэг, эх, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт ........ дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Л-ын Б-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 26 дугаар байрны гадна иргэн Г.Ж-ынгийн нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.Б- мэдүүлэхдээ: “Намайг машинтай хурдтай явж байсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би байрнаасаа ухарч гарч байсан. Тэгсэн миний машины гупер руу өшиглөсөн. Тэгэхээр нь яасан гэсэн чинь өөдөөс мөргөсөн. Би зөрүүлээд мөргөсөн. Найзуудтайгаа байсан учир би зугтаасан. Зугтааж байгаад баригдсан. Тухайн үед тэд нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэг нь барьж өгөөд, нэг нь цохисон. Хохирогч бид хоёрын дунд харилцан зодоон болсон. Миний машин гэмтэлтэй байгаа. Би хохирогчийн хамар руу нь цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 26 дугаар байрны гадна иргэн Г.Ж-гийн нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Ж-гийн “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Б-, эхнэр М- охин Амирлан нарын хамт Хорооллын эцэст манай эхнэр М- найзтайгаа уулзчихаад бид хэд явж байсан юм. Манай эхнэр М- охинтойгоо  найз нь бас охинтойгоо урд алхаж байсан юм. Би араас нь Буянаатай хамт алхаж байтал Хорооллын голын замаар саарал өнгийн Prius 20 маркийн автомашин хурдтай ирж байхаар нь тэр машины урдуур нь зам гарч алхахдаа замын голд зогсоод битгий хурдан яваад бай, энд хүүхдүүд байна, хүн дайраад алчихав гэж хэлсэн. Тэгтэл тэр машинтай залуу зайл согтуу пизда минь гэхээр нь би юу гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр Prius 20 автомашины жолооч машинаасаа бууж ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд л тэр залуутай барьцалдаж авсан. Би тэр залууг цохитол цохилтноос бултангуутаа зөрүүлээд миний хамар луу цохисон. Бас мөргөсөн. Тэгтэл миний хамарнаас цус гоожсон байхаар нь би цусаа хараад тэр залууг цохих гэтэл дахиад миний  цохилтноос бултаад намайг өөр лүүгээ татаж ирээд мөргөсөн. Энэ үед хамар нэг эвгүй дуугараад дахиад маш их цус гарсан. Энэ үед манай найз Б- чи боль хөөе гээд салгасан. Би тэр залуугийн машины копудан дээр тулаад налсан байсан. Энэ үед манай найз Б- цагдаа дуудсан. Энэ үед тэр залуугийн ээж, аав нь гарч ирээд манай эхнэртэй хэрэлдсэн.

... Саарал өнгийн ........ улсын дугаартай Prius 20 автомашинтай, буржгар  үстэй, саарал цамцтай, 20 орчим насны залуу учруулсан. Намайг зодсон залуу ямар нэг тулааны төрлөөр хичээллэдэг байж магадгүй. Аймар бултдаг залуу байна лээ.

... Толгойн томографийн зураг 220.000 төгрөгөөр авхуулсан. Хэвлийн ЭХО-д  20.000 төгрөгөөр харуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Нааш цааш таксинд  ойролцоогоор 25.000 төгрөг үрсэн. Одоо хамраа тэгшлүүлэх эмчилгээ хийлгэнэ. Хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 29-30 дугаар хуудас/

“... Хохирлын мөнгөө барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 109-110 дугаар хуудас/

 

Гэрч Б.М-ын “... Тэгтэл эргээд хартал манай нөхөр Ж-ынгийн хамарнаас нь цус гарчихсан цусаа гоожуулчихсан байж байсан. Тэгтэл замын хажууд явж байсан нэг эгч наад залуугаа аваачээ наад залуу чинь хүн аллаа гэсэн. Тэгээд байж байтал тэр залуу манай нөхрийн найз Буянааг нүүр лүү нь мөргөсөн.

... Манай нөхөр Ж-ын надад хэлэхдээ энэ машин хүн дайрах гээд хурдтай ирэхээр нь хороолол дундах замаар хурдтай явлаа гэж хэлсэнээс болж маргалдсан гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б-ын “Би найз Ж-ын болон Жавхаагийн эхнэр М-, М-ын найз эмэгтэй нарын хамт Хорооллын эцэст СОТ-ын байрны ойролцоо явж байсан юм. Ард хүн маргалдаад Жавхаагийн дуу гарахаар нь эргээд хартал байрны голын зам дээр нэг саарал өнгийн Prius 20 автомашин зогчихсон жолооч бололтой буржгар үстэй залуу бууж ирчихсэн Ж-ынтай маргалдаад духаараа тулчихсан зогсож байсан. Тэр хоёр маргалдаж байснаа нөгөө машины жолооч залуу Ж-ынгийн хамар луу мөргөсөн. Би очоод тэр хоёрын голоор орж салгасан. Тэгтэл тэр хоёрын хэн хэн нь бие бие рүүгээ дайраад байсан. Би тэр Prius 20 автомашины жолооч залуу манай найз Ж-ын руу дайраад зодох гээд байхад нь хэд хэдэн удаа гарыг нь барьж хойноос нь болиулах гэж тэвэрч авсан. Тэр залуу намайг болиулах гэх үед миний хамар луу 1 удаа цохисон.

... Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Э-ын “Би тухайн өдөр дэлгүүр дотроо байж байтал манай дэлгүүрийн урд зам дээр саарал өнгийн Prius 20 автомашин зогчихсон жолооч нь бололтой залуу бууж ирчихсэн нэг залуутай толгой толгойгоороо тулчихсан хэрэлдээд зогсож байсан. Би явж машин руугаа очоод дэлгүүр лүүгээ орох гээд явж байх үед Prius 20 автомашины жолооч залуу үүргэвч үүрсэн залуутай харилцан зодолдож байсан. Тэр үүргэвч үүрсэн залуу Prius 20 маркийн автомашины жолоочийг хэл амаар маш их доромжилсон. Нүүр толгой руу нь гараараа цохиж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9737 дугаартай:

“1. Г.Ж-ынгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, баруун, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Шинжээч Ж.Ганцэнгэлийн “Тархи доргилт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, хамар ясны хугарал дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Хамар яс руу цохих үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Л.Б- иргэн Г.Ж-ынгийн нүүрэн тус газар гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, баруун, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Ж-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 20.000 төгрөгийн баримт, Лазер мед эмнэлэгт толгой, цээжний КТГ-ын 220.000 төгрөгийн баримт /хэргийн 21 дүгээр хуудас/ авагдсан байх тул нийт 240.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Г.Ж нь цаашид гарах эмчилгээний нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Л.Б- хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-ынБ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-эс 240.000 төгрөг гаргуулж .......... дүүргийн ... дугаар хороо ........ тоотод оршин суух Тогмидтон овогт Ганхуягийн Ж-ынд олгож, хохирогч Г.Ж-ын гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ