Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 262

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Үнстий овогт Сэрээнэнгийн Уранчимэг /ЗП61102946/-ийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1978 оны 3 сарын 1-нээс 1980 оны 5 сарын 30-ныг хүртэл малчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 18-ныг хүртэл малчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д 1992 оны 2 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 30-ныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлгийн эмийн санд 1980 оны 6 сарын 17-ноос 1983 оны 6 сарын 1-нийг хүртэл ариутгагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Уранчимэгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                          Б.Д