| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00247/И |
| Дугаар | 267 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 267
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага чулуун овгийн Юуччадахгүйн Бавуудорж /ЗЕ56061819/ нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1972 оны 06 сарын 01-нээс 1974 оны 06 сарын 01-нийг хүртэл малчинаар, 1977 оны 07 сарын 15-наас 1977 оны 09 сарын 15-ныг хүртэл туслах үйлдвэрийн ажилчинаар, 1977 оны 09 сарын 15-наас 1978 оны 03 сарын 10-ныг хүртэл хэсгийн ахлагчаар, 1978 оны 06 сарын 24-нөөс 1982 оны 02 сарын 01-нийг хүртэл худгийн моторчин, мастераар, 1982 оны 02 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д 1991 оны 01 сарын 01-нийг 1994 оны 02 сарын 05-ныг хүртэл тракторын жолоочоор, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн хоршоонд 1994 оны 02 сарын 05-ныг 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ