| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2017/0031/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-06-21 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 18
|
|
Прокурор Б.Мээпам
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Удвал
Шүүгдэгч А.Дэмбэрэлсүрэн
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох 201603000323 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын 5 дугаар баг Өгөөмөр 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт Жасрайн Сүх-Очир /РД:ГЗ74082811/
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим ял буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогт Алтангэрэлийн Дэмбэрэлсүрэн /РД:АК85011812/
А.Дэмбэрэлсүрэн, Ж.Сүх-Очир нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Хүнүйн гол гэх газар иргэн Б.Манлайсүрэнгийн гэрийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэрт архи уулаа гэх асуудлаар маргалдан улмаар харилцан зодолдож бие биедээ хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолоор:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан журмыг зөрчсөн, мөн хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Гэрч Т.Жасрай, Ж.Батмөнх, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-д заасан журмыг зөрчсөн байх тул хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах
2. Шинжээчийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 316 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...хохирогч Ж.Сүх-Очирт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн нь цохих цохигдох, нидрэгдэх, шүргэх, дарагдах зэрэг үйлчлэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул нарийвчлан тогтоох, мөн хохирогч А.Дэмбэрэлсүрэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 369 тоот дүгнэлтэнд “...гэмтлийн дараах баруун төмсөг, дайварын үрэвсэл...” гэж заасан байгаа боловч уг үрэвсэл нь ямар шинж тэмдэгээрээ гэмтлээс хамааралтай гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй байна гээд
Прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцэлд:
Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын 5 дугаар баг Өгөөмөр 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт Жасрайн Сүх-Очир /РД:ГЗ74082811/
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим ял буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогт Алтангэрэлийн Дэмбэрэлсүрэн /РД:АК85011812/
А.Дэмбэрэлсүрэн, Ж.Сүх-Очир нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Хүнүйн гол гэх газар иргэн Б.Манлайсүрэнгийн гэрийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэрт архи уулаа гэх асуудлаар маргалдан улмаар харилцан зодолдож бие биедээ хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох эрүүгийн 201603000323 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасныг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан ба уг тогтоолд:
1. Гэрч Т.Жасрай, Ж.Батмөнх, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-д заасан журмыг зөрчсөн байх тул хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах
2. Шинжээчийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 316 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...хохирогч Ж.Сүх-Очирт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн нь цохих цохигдох, нидрэгдэх, шүргэх, дарагдах зэрэг үйлчлэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул нарийвчлан тогтоох, мөн хохирогч А.Дэмбэрэлсүрэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 369 тоот дүгнэлтэнд “...гэмтлийн дараах баруун төмсөг, дайварын үрэвсэл...” гэж заасан байгаа боловч уг үрэвсэл нь ямар шинж тэмдэгээрээ гэмтлээс хамааралтай гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж дээрхи зүйлсийг тодруулах нь зүйтэй байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэснийг хүлээн авч хянавал:
1. Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох эрүүгийн 201603000323 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Т.Жасрай, Ж.Батмөнх, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн, Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан журмыг зөрчөөгүй байна. Учир нь гэрч Т.Жасрай, Ж.Батмөнх нар нь яллагдагч Ж.Сүх-Очирын гэр бүлийн гишүүд, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн, Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нар нь яллагдагч А.Дэмбэрэлсүрэнгийн гэр бүлийн гишүүд болох нь тэднийг гэрчээр байцаасан тэмдэглэлийн биеийн байцаалтын хэсэгт тогтоогдсон бөгөөд тэднийг Ж.Сүх-Очирын болон А.Дэмбэрэлсүрэнгийн эсрэг, тэдний байдлыг хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасан эрхийг тайлбарлан өгсөн нь тус тус байцаалтын тэмдэглэлд тусгагдсан байна. Ийнхүү тайлбарлан өгөхөд гэрч Т.Жасрай, Ж.Батмөнх, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн, Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нар нь дээрх хуулиудад заасан эрхээ ойлгож мэдсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй тул мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-т заасны дагуу тэдгээрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулан гэрчийн мэдүүлэг авсан байна. Хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 316 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...хохирогч Ж.Сүх-Очирт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн нь цохих цохигдох, нидрэгдэх, шүргэх, дарагдах зэрэг үйлчлэлийн аль үйлчлэлээр үүссэн болохыг тодорхой заагаагүй, мөн хохирогч А.Дэмбэрэлсүрэнд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 369 тоот дүгнэлтэнд “...гэмтлийн дараах баруун төмсөг, дайврын үрэвсэл...” гэж заасан байгаа боловч уг үрэвсэл нь ямар шинж тэмдгээрээ гэмтлээс хамааралтай гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж дээрх зүйлсийг тодруулах нь зүйтэй байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг дүгнэлтүүд нь үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхөөргүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байхад шүүх ямар учраас эргэлзээ байна гэж үзсэн нь тодорхойгүй байгаа төдийгүй шүүхэд шинжээчийн дүгнэгтийн талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолоор шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх боломжтой юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цаг хугацааны хувьд эрх зүйн баримт бичгүүд өөрчлөгдөх гэж байна. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх хэрэгтэй. Одоогийн байдлаар 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байгаа учраас шүүх шийдвэрээ гаргах байх. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь ач холбогдолгүй болж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч, хохирогч нарыг асуух журам Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлд зааснаар журамлагдсан. Хэрвээ гэрч, хохирогч нарын мэдүүлэг өгөх гэж байгаа хүн нь гэр бүлийнх нь хүн болох нь тогтоогдох юм бол Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, та мэдүүлэг өгөх эрхтэй болон эрхгүй болохыг нь тайлбарлаж өгч, хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаж өгөх ёстой. Гэтэл та заавал мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгч болохгүй болохыг тайлбарлачихаад дараа нь Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарлаж өгвөл хууль зөрчсөн асуудал болно. Үүнийг шүүх анхаарч үзээрэй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар эргэлзээ төрөх юм бол шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой. Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж асуусан гэрч нарыг шүүх хуралдаанаар нөхөн асууж болохгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар эсэргүүцэл бичсэн этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ татгалзах эрхтэй бөгөөд прокурор нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхээс А.Дэмбэрэлсүрэн, Ж.Сүх-Очир нарт холбогдох хэрэгт гэрч Т.Жасрай, Ж.Батмөнх, Б.Манлайсүрэн, А.Пүрэвсүрэн Н.Анхбаатар, А.Отгонжаргал, Б.Наранчимэг нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-д заасан журмыг зөрчсөн байх тул хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах, Шинжээчийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 316 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...хохирогч Ж.Сүх-Очирт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн нь цохих цохигдох, нидрэгдэх, шүргэх, дарагдах зэрэг үйлчлэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул нарийвчлан тогтоох, мөн хохирогч А.Дэмбэрэлсүрэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 369 тоот дүгнэлтэнд “...гэмтлийн дараах баруун төмсөг, дайварын үрэвсэл...” гэж заасан байгаа боловч уг үрэвсэл нь ямар шинж тэмдэгээрээ гэмтлээс хамааралтай гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж дээрхи зүйлсийг тодруулах нь зүйтэй байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Хэрэгт гэрч Н.Анхбаатарын өгсөн хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан мэдүүлэг, гэрч Б.Манлайсүрэнгийн өгсөн хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан мэдүүлэг, гэрч А.Отгонжаргалын өгсөн хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан мэдүүлэг, гэрч Б.Наранчимэгийн өгсөн хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан мэдүүлэг, гэрч Т.Жасрайгийн өгсөн хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-д заасан журмыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзсэн нь хэргийг бүхэлд нь, тал бүрээс нь, бүрэн бодитой, нягт нямбай шинжлэн судлаагүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх нь хэрэгт мэдүүлэг нь авагдсан гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авах боломжтой юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...гэж, 273 дугаар зүйлийн 273.1-т ...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээг нэмж буюу дахин хийлгэж болно гэж хуулиар шүүхэд өөрт нь эрх олгосон байхад хэргийг шинжилгээ дахин болон нэмж хийлгэх гэсэн үндэслэлээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хавтаст хэрэг прокурорт очтол Ж.Сүх-Очир, А.Дэмбэрэлсүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
В.ЦЭЦЭНБИЛЭГ