Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0108

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,  

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч ............Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б д .........холбогдох эрүүгийн 1908  06140 0006 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин .... тоотод оршин суудаг, урьд

Улаанбаатар хотын Найрамдлын районы ардын шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус бүр зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Ардын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, элдээлгүй үлдсэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сар 15 хоногийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 353а дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, элдээлгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 сар 14 хоногийн хорих ялаар,

 Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 116 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, элдээлгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 24 хоногийн хорих ялаар,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 274 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгож, 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан.

Хиагт овгийн Ж.Б /РД:............/

.........Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 3 дугаар гудамжны 05 тоотод байрлах гэртээ хамт архи уусан Б.Б “миний охиныг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж “дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан .........гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Б мэдүүлэг /хх19/, насанд хүрээгүй гэрч Б.Х ы мэдүүлэг /хх22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14090 дугаартай дүгнэлт /хх24/, Ж.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх31-32/, шүүгдэгч Ж.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх38/, ял шалгасан хуудас /хх43/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх37/ .........зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч .........Ж.Б г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б ийн “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой найз Б ийн хамт найз Б ын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байрлах гэрт нь очиж 0.75 граммын архи хувааж уусан. Өглөө босоод Б ын том охиныг нь “ахдаа ус аваад өг” гэж хэлэхэд охин ус аваад над руу ирж байхад Б уурлаад устай аягыг авч шидээд чи яахаараа манай охиныг хэл амаар доромжилдог юм гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон. Миний дээд уруул сэтрээд цус гараад тогтохгүй болохоор нь Б ийг дуудаж сэрээгээд хамт гэмтлийн эмнэлэг дээр очиж уруул дээрээ оёдол тавиулсан. Би өглөө босоод охиныг ус аваад өг гэж хэлэхдээ эвгүй үг хэлсэн юм шиг байна лээ, би хэлсэн үгээ санахгүй байна. Б  бид 2 багаасаа найзалсан. Багын найзууд байгаа юм. Б бид 2 хамтарч барилгын ажил хийдэг юм. Би найз Б д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх19/

2. Насанд хүрээгүй гэрч Б.Х ы “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой аавын найз Б, Б нар манай гэрт ирж аавтай хамт архи уусан. Аав урд айлд орж унтсан, Б, Б нар манай гэрт унтсан. Би өглөө босоод байж байхад Б ах орон дээр суучихаад намайг аяганд ус хийгээд аваад ир гэж хэлсэн. Та өөрөө босоод уугаач гэж хэлсэн чинь уурлаад чи энэ зангаараа байгаарай, зайлаарай гэж намайг хараасан. Би аяганд ус хийх гэж байхад манай аав Б, Б ах руу уурлаад чи яахаараа манай охиныг зайл гэж хараадаг юм гэж хэлээд Б ахын нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон, Б ахын уруулын дээд хэсгээс цус гараад аавыг гэрээс гарья чамтай зодолдоно гээд байсан...” гэх мэдүүлэг /хх22/

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14090 дугаартай “Б.Б ийн биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх24/

4. Ж.Б ын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 11 сарын 21-ний өдөр би гэртээ амарч байсан юм. Орой 22 цагийн үед манай найзууд болох Б, Б хоёр архи уусан халамцуу манай гэрт ирэхдээ 0,5, 0,75 литрийн шилтэй хоёр шил архи авч ирсэн. Бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад хоорондоо юм яриад шөнийн 04 цаг хүртэл суусан. Б унтаад өгсөн. Б үглээд унтахгүй суугаад байхаар нь унтаж амар өглөө хүүхдүүд хичээлтэй гэж хэлсэн. Б миний үгэнд орохгүй үглээд байхаар нь би өөрийн утаснаас цагдаагийн тусгай дугаарт залгаж согтуу хүн агсан тавиад бэйна гэж дуудлага өгчихөөд урд айлдаа ороод унтаад өгсөн. Манай эхнэр надад хэлэхдээ цагдаа ирэхэд Б, Б хоёр унтаж байхын хараад авч явахгүй гэж хэлсэн гэсэн. Маргааш өглөө нь би 08 цаг өнгөрч байхад босоод гэртээ ороход Б манай дунд охин Х г ус аваад ир гээд нэг муухай үг хэлсэн. /Би тэр үгийн санахгүй байна/ Охин аяганд ус хийгээд Б руу явахаар нь би уурлаад чи хүнд муугаар хэлүүлээд яагаад усыг нь зөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд аягатай усыг нь охины гараас авч ширээн дээр тавиад Б ийг чи яахаар миний охиныг муухайгаар хэлдэг юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон Б ийн дээд уруулын хэсэгт арьс язраад цус гоожоод байсан. Би Б ийг дуудаж сэрээгээд Б ийн уруул нь эвгүй болчихлоо эмнэлэгрүү аваад яв гэж хэлсэн Б  уруулаа даавуугаар дарж цусаа тогтоогоод эмнэлэг явсан. Тэр өдөр хороон цагдаа намайг дуудаад мэдүүлэг авч Б ийг дуудаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би Б гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх31-32/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч .........Ж.Б .

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 3 дугаар гудамжны 05 тоотод байрлах гэртээ хамт архи уусан Б.Б гийг “миний охиныг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар, нүүрэн тус газар нь гараараа цохисон .........болох нь хохирогч Б.Б гийн мэдүүлэг, гэрч Б.Х ны мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь .........гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас “... хохирогч Б.Б ийн биед дээд, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал ...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14090 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Б ын .........үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б д .........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Ж.Б д .........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б ыг .........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батжаргалд .........500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б .........нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХБААТАР