Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

       У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                        Б.Батсайхан

             Яллагдагч                                                     У.Норовсамбуу, Б.Анхбаяр

            Яллагдагчийн өмгөөлөгч                             Г.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн гаргасан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн, У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох 201503000330 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Уртнасангийн Норовсамбуу /РД:АА92092159/

 

Монгол Улсын харьяат, 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 17-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Баярсайханы Анхбаяр /РД: АБ95102815/

 

Яллагдагч У.Норовсамбуу нь ялтай байхдаа буюу давтан үйлдлээр ганцаараа шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.Сарантуяагийн гэрт нэвтэрч, шунахайн сэдэлтээр 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Баттулгын гэрээс хромон гутал хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Жанчивын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг хулгайлан авч 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Эрдэнэбулганы Самсунг ноте-1 маркийн гар утсыг хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 09-ний орой шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Энхтуяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батерай цэнэглэгч, торгон бүс зэргийг хулгайлан авч 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.Анхбаяртай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.Анхбаяртай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 8.465.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч Б.Анхбаяр нь У.Норовсамбуутай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

У.Норовсамбуутай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 1.147.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч У.Норовсамбуу нь ганцаараа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгойн 08-01 тоот хашааны гадна хохирогч А.Отгоныг “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас У.Норовсамбууд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар, Б.Анхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжаар:

Яллагдагч У.Норовсамбуу нь 2014 оны 10 сард бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт Я.Энхтуяа нь захиалагчаар оролцсон талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн тул У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох 201503000330 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2014 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахад Я.Энхтуяа нь оролцсон эсэх, У.Норовсамбуу нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүргүүлсэн гэх мотоцикльтой хүнийг Я.Энхтуяа гуйж явуулсан бол уг мотоциклийг олж үнэлгээг нь гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна гээд

Яллагдагч У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох 201503000330 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж;

Хэргийг прокурорт очтол яллагдагч У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Захирамжинд прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлдээ:

Яллагдагч У.Норовсамбуу ялтай байхдаа буюу давтан үйлдлээр ганцаараа шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан;

Давтан үйлдпээр:

- 2015 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 35-13 тоотод оршин суух иргэн З.Сарантуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч, шунахайн сэдэлтээр 32 инчийн Би Эс Би маркийн зурагт, удирдлагын хамт хулгайлан авч 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 31-03 тоотод оршин суух иргэн М.Баттулгын гэрээс шунахайн сэдэлтээр хромон гутал хулгайлан авч 650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс иргэн З.Жанчивын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Бор толгойн 35-07 тоотод оршин суух Батсайханы гэрт цэнэглэж байсан иргэн С.Эрдэнэбулганы эзэмшлийн Самсунг ноте-1 маркийн гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамжны 13-238 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт, шөрмөсөн чулуун хөөрөг, 5 лан мөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын төвийн ар талаас иргэн Д.Одгэрэлийн өмчлөлийн шар хээр зүсмийн азарга, халтар зүсмийн соёолон үрээг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 1.280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 09-ний орой шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дугээр багийн нутаг дэвсгэр Бор толгойн 34-17 тоотод оршин суух иргэн Я.Энхтуяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний хурган дээл, дээлний мөнгөн товч 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, утасны батарей цэнэглэгч, торгон бүсийг хулгайлан авч 1.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Б.Анхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикпыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Б.Анхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 8.465.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

- Яллагдагч Б.Анхбаяр нь У.Норовсамбуутай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Ш.Нэргүйбаатарын хашаан дотроос улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Мөн У.Норовсамбуутай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Батцэнгэл сумын Дайр бор баг, Цагааннуурын 27 тоотод оршин суух иргэн Б.Золзаяагийн хувийн байшингийн цонхоор нэвтэрч эрэгтэй хүний булган болон шиляпан малгайнууд, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний үсний сувдан даруулга, эрэгтэй хүний даавуун дээл, эмэгтэй хүний годон гутал зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 1.470.000 төгрөгийн буюу бага буЪ хэмжээний хохирол учруулсан.

- У.Норовсамбуу нь ганцаараа 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгойн 08-01 тоот хашааны гадна хохирогч А.Отгоныг “хулгайн гэмт хэргийн хохирлыг өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан баруун хөлөн тус газар өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүхээс яллагдагч У.Норовсамбууд холбогдох эрүүгийн 201503000330 дугаартай хэргийг хянаад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 226 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр дараах үндэслэлээр буцаасан байна. Үүнд:

1. Яллагдагч У.Норовсамбуу нь 2014 оны 10 дугаар сард бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт Я.Энхтуяа нь захиалагчаар оролцсон талаарх гомдол, мэдээлэлд ирүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахад Я.Энхтуяа нь оролцсон эсэх, У.Норовсамбуу нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүргүүлсэн гэх мотоциклтой хүнийг Я.Энхтуяа гуйж явуулсан бол уг мотоцикпыг олж үнэлгээг нь гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч У.Норовсамбуу ялтай байхдаа буюу давтан үйлдлээр ганцаараа шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг машин механизм хэрэглэн хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Мөнгөнсүхийн “...2014 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг дэвсгэр Сүүжийн булаг гэх газраас миний маллаж байсан, Дашхүү ахын адуу, миний 2 тооны морь нийлсэн 21 тооны адуу алга болсон. Хайж сураглаад олдохгүй байтал Дашхүү ахын адуу Батцэнгэл сумын Дайр бор гэх газраас олдож дотор нь хамт явсан миний 2 тооны морь байхгүй, бусад нь бүрэн байсан. Тухайн үед Дашхүү ахын адуунаас нэг ч адуу дутаагүй. Тэгээд 2 морио хайж сураглаж байтал Цэнхэр сумын засмал замын хажууд 2 бараан адууны толгой хаясан байна гэсэн сураг, Батцэнгэл сумын Дойроо гэх хүнээс сонсоод очиж үзэхэд миний адуу мөн байсан. Би Дойроо гэх хүний утас дээр авсан байсан зургийг үзсэн юм. У.Норовсамбууг ирээд явсны маргаашнаас адуугаа олоогүй болохоор У.Норовсамбууг авсан гэж сэжиглэж байна.” /хх-ийн 124-126 хуудас/, гэрч Э.Долгорсүрэнгийн “...У.Норовсамбуу буцахдаа Дашхүү ахын адууг туугаад Батцэнгэл оруулж орхиод манай 2 морийг барьж аваад явсан юм шиг байна лээ. Дашхүү ахын адуу, манай хоёрын морийг Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Сүүж гэх газар байх үед нь туугаад Батцэнгэл сумын Дайр бор гэх газарт тууж оруулсан байсан. Нийт 60 км газар туусан байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 129 хуудас/, гэрч Б.Даваажаргалын “...У.Норовсамбуу нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны үед Архангай аймгаас манайд нэг танихгүй хүнтэй хамт мотоцикльтой ирсэн. Тэгэхдээ Мөнгөнсүхийн 2 адууг хулгай хийсэн юм байна. Би тэр хүнийг одоо харвал танихгүй байх. Тэр хүний нүүр царайг нь сайн харж чадаагүй мэнгэ, шарх, сорви, шивээс, өмсөж явсан хувцсыг нь сайн хараагүй. Тухайн үед орой болсон харанхуй болж байсан учир мотоцикпыг нь харж чадаагүй.” /хх-ийн 132-133 хуудас/, гэрч М.Аптансүхийн “...У.Норовсамбуу тэр өдөр Отгонбаатарынд ирээд явсан. Би тэр өдрийн орой 19 цагийн үед Отгонбаатарынд очсон чинь У.Норовсамбуу нэг танихгүй хүнтэй хамт ирсэн байсан. Намайг орсон чинь У.Норовсамбуу нөгөө хүнтэйгээ хамт зөрөөд гараад явсан. Мөнгөнсүхийн 2 адууг хулгайлсан байсан. Өөр адуу алга болоогүй. Дашхүү тухайн үед Улаанбаатар хотод байсан учир энэ хэргийн талаар мэдэхгүй.” /хх-ийн 136 хуудас/, гэрч П.Батдоржийн “...Намайг хүмүүс Дойроо гэж дууддаг, миний бүтэн нэр бол Батдорж байгаа юмаа. Өлзийт сумын нэг залуу адуу хайж байгаад манай сумын ойролцоо Дайр бор багийн зүүн талаас адуугаа олоод явсан байсан. Гэтэл тэр адуунаас 2 тооны морь дутсан гэсэн. Би адуу сураглаж байгаад аймгийн төвөөс хот явдаг төв замын ойролцоо /газрынх нь нэрийг мэдэхгүй/ 2 адууны толгойн зураг гар утас дээрээ авсан байснаа үзүүлэхэд Өлзийт сумын залуугийн морины толгой мөн гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн138 хуудас/, гэрч Д.Ломбоогийн “...У.Норовсамбуу нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хашаанд нэг тооны адуу гаргаж, махыг нь манайд зарсан. Би сар, өдрийг нь сайн санахгүй байсан чинь худалдан авалт хийсэн дэвтэр дээр бүртгэлтэй байна. Норовоо гэж бичүүлээд 488.000 төгрөг авсан байна. Манай хашаанд адуу гаргахад би гаргалцсан, өөр адуу байгаагүй. У.Норовсамбуу тухайн үед ганцаараа байсан болохоор нь би хамжиж гаргалцсан. Хулгайн адуу гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143 хуудас/, гэрч Д.Чимэдцэеэгийн “...2014 оны 10 дугаар сарын дундуур намайг гэртээ байхгүй гадуур явж байгаад ирсэн чинь манай хашаанд У.Норовсамбуу 2 тооны бараан зүсмийн адуу аваад ирсэн байсан. Би У.Норовсамбуугаас ямар учиртай адуу юм бэ гэж асуусан чинь төлбөртөө өгөх гэсэн юм аа өвөөгийнхөөсөө авч ирсэн гэж байсан, өвөө нь хаана байдаг талаар мэдэхгүй. Надад хулгайн адуу болох талаар ямар нэгэн зүйл яриагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146 хуудас/, гэрч Ц.Цэцэгмаагийн “...Би Ломбоо гэдэг хүний хашаанд адуу гаргаад байхаар нь гэдэс дотрыг авсан, надаас авах уу гэж асуухаар нь 15.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлгүүдээр /хх-ийн 148 хуудас/ тогтоогджээ. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч У.Норовсамбуу нь уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн ба өөр бусад этгээдийг уг хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй тогтоогдоогүй байна. Түүнчлэн У.Норовсамбуу нь М.Мөнгөнсүхийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлахад хэрэглэсэн мотоцикль нь үл таних такситай хүнийх юм. Би зах дээрээс тохирч тэр хүнээр Өлзийт суманд хүргүүлсэн бөгөөд би тэр хүнийг огт танихгүй, эргээд харсан чинь танихгүй, тэгэхдээ тэр мотоцикль нь хуучин улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан талаар мэдүүлсэн тул уг мотоциклийн үнэлгээг 300.000 төгрөгөөр гаргуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байхад уг мотоциклийн үнэлгээг гаргуулах гэж У.Норовсамбуугийн гаргасан хүсэлтийг үндэслэж таамаглалын шинжтэй асуудлыг дурдаж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь заалтуудтай нийцэхгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай захирамж нь үндэслэлгүй байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311, 313 дугаар зүйлийн 313.4-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч У.Норовсамбуу нь ялтай байхдаа буюу давтан үйлдлээр ганцаараа шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2014 оны 10 сараас 2016 оны 06 сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс бусдын эд хөрөнгийг ганцаараа хулгайлсан. Мөн давтан үйлдлээр Б.Анхбаяртай бүлэглэн Архангай аймгийн Батцэнгэл сумаас иргэн Х.Нэргүйбаатар, Золзаяа нарын эд хөрөнгийг хулгайлж авсан болох нь тогтоогдож байгаа учраас хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзээд анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Анхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгнө үү гэж хүсч байна. Түүний хувьд хүндэвтэр гэмт хэрэгт холбогдоод 7 сар цагдан хоригдсон байгаа. Мөн мөрдөн байцаалтанд байгаа хэрэгтээ 21 хоног цагдан хоригдсон байгаа учраас цаашид түүнийг цагдан хорих үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар эсэргүүцэл бичсэн этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ  татгалзах эрхтэй бөгөөд прокурор нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх яллагдагч У.Норовсамбуу нь 2014 оны 10 сард бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт Я.Энхтуяа нь захиалагчаар оролцсон талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн тул У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт холбогдох 201503000330 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2014 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахад Я.Энхтуяа нь оролцсон эсэх, У.Норовсамбуу нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүргүүлсэн гэх мотоцикльтой хүнийг Я.Энхтуяа гуйж явуулсан бол уг мотоциклийг олж үнэлгээг нь гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 

 Анхан шатны шүүх У.Норовсамбуугийн шүүхэд гаргасан...Я.Энхтуяа нь хулгайн гэмт хэрэг үйлдэх захиалгыг өгсөн тул түүнийг шалгуулах гэсэн хүсэлтийг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь У.Норовсамбууд холбогдох хэрэгт Я.Энхтуяаг шалгах ямар нэгэн нотлох баримт байхгүй, эх сурвалжаа заагаагүй байхад хэн нэг этгээдийг хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 Харин У.Норовсамбуу нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолсон нотлох баримтаа бүрдүүлэн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад хохирогч М.Мөнгөнсүхийн 2 тооны адууг хулгайлахад У.Норовсамбуугийн унаж явсан гэх мотоциклийг 250.000 төгрөгийн үнэтэй болохыг үнэлсэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан байхад үнэлгээ тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт  холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт  холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол У.Норовсамбуу, Б.Анхбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Т.ДАВААСҮРЭН

                            ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ