Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2016/01366

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах, ******* банкны Дорнод салбар /РД:*******578*******97/-ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 4*******-*******1 тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт *******н ,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 4*******-*******1 тоотод оршин суух /РД:ЖИ571*******1308/, овогт ын нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 9897847.11 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг *******01******* оны 10 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Н., Т. нар нь тус банкнаас *******015 оны 01 сарын 09-ний өдөр барьцаат зээлийн 1**************0014*******3******* дугаар барьцааны гэрээг байгуулан 11000000 төгрөгийн зээлийг 3******* сарын хугацаатайгаар, жилийн *******1.*******0 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлдэгч нар банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.*******.1-д заасны дагуу зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нарын төлөх ёстой цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 8401134.11 төгрөг, үндсэн хүү 114*******1*******59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3505******* төгрөг, нийт 9897845.11 төгрөг болоод байна.

Иймд зээлдэгч Н., Т. нарын зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт 9897845.11 төгрөгийг төлүүлж, банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

      Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* банк нь Н., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 9897845.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* банк нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Н., Т. нар нь 9897845.11 төгрөгөөс 3500000 төгрөгийг *******01******* оны 1******* сарын 30-ны дотор төлөх, үлдэх *******397845.11 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар нь хариуцагч Н., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 9897845.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, 9897845.11 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н., Т. нар нь *******01******* оны 1******* сарын 30-ны дотор 3500000 төгрөгийг төлж, үлдэх *******397845.11 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх талаар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, 9897845.11 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н., Т. нар нь *******01******* оны 1******* сарын 30-ны дотор 3500000 төгрөгийг төлж, үлдэх *******397845.11 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173315.15 төгрөгөөс 8**************57.58 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 8**************57.58 төгрөг, хариуцагч Н., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 8**************57.58 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарт олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Ш.АЛТАНЦЭЦЭГ