Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01429

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 38-10 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ГМ76072117/, Тайж овгийн Намхайноровын Олонхүүд холбогдох

135,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 30 хоног баривчлагдсан байр хоолны зардал 135,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Олонхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Би мөнгөө өөрийн биеэр ажил хийж бүрэн гүйцэт төлбөрөө хийж дуусгах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Н.Олонхүүд холбогдуулан “135,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 135,000 төгрөгийг хариуцагч Н.Олонхүү нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 135,000 төгрөгийг хариуцагч Н.Олонхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Н.Олонхүүгээс 2,250 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Хариуцагч Н.Олонхүү  нь 135,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН