Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0053

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч С...., түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ШТЭД-0243/,

шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн ..., түүний өмгөөлөгч З.Ц /ШТЭД-1778/,

орчуулагч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...-д холбогдох эрүүгийн 1908 0...47 11... дугаартай хэргийг 2019 оны ... дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын холбооны улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ...тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 ... /Монгол улсад оршин суух үнэмлэхийн дугаар:..., гадаад паспортон дээрх регистр дугаар:..., паспортын дугаар:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ...байрны ... тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С....г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...байрны ... тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С....г виза картанд байсан 30.000 төгрөгийг авлаа гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх7/, аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх11-14/, хохирогч С....гийн мэдүүлэг /1хх32, 89-90, 172, 235/, гэрч Б....ийн мэдүүлэг /1хх71-72/, гэрч Л....ын мэдүүлэг /1хх73/, гэрч Б....гийн мэдүүлэг /1хх75/, гэрч Э....ийн мэдүүлэг /1хх95-96/, гэрч З....ын мэдүүлэг /1хх109-110/, насанд хүрээгүй гэрч ...нарын мэдүүлэг /1хх81-82, 91-92/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9283 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх160/, ...541 дугаар дүгнэлт /1хх22/, 11962 дугаар дүгнэлт, гэрч Д....ийн мэдүүлэг /1хх206/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэргийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “эхнэр агсан тавиад байна” гэх хуудас /1хх226/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний эрсдэлийн түвшин өндөр гэх маягт /1хх230-231/, гэрч М....ын мэдүүлэг /2хх32/, гэрч Х.... мэдүүлэг /2хх50/, гэрч Б....ын мэдүүлэг /2хх52-53/, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагын лавлагаа /1хх56-57/, нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байранд хохирогч С.... байрласан талаарх мэдээлэл /2хх68-87/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагын лавлагаа /2хх93-97/ болон шүүгдэгч, хохирогчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч ...ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С....гийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би гадуур явж байгаад орой 18 цагийн орчимд гэртээ орж иртэл нөхөр ...намайг чи хаагуур яваад ирж байгаан. Янхандаж байгаад ирэв үү гэж хэл амаар доромжлоод зүүн гарлуу гараараа цохиж хана руу шахан гараа далайн айлган сүрдүүлсэн. Тэгснээ гараас зуурч чирэн гэрээсээ зайл гэж хөөн чирч орцонд гарган хаалгаа түгжсэн. ...өмнө нь намайг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зодож байсан. Бид 2 дундаасаа хоёр хүүхэдтэй. Манай бага охин ... 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрөөд би эмнэлгээс гарч гэртээ ирсэн. Тэр шөнө нь хэрүүл хийгээд намайг анх зодож байсан. Тэр цагаас хойш намайг байнга зодож дарамталдаг болсон. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Тэр цагаас хойш өдөр болгон хэрүүл хийж, намайг сардаа 3-4 удаа гар хүрч зоддог болсон...,

...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... цагдаагийн газар очиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаараа орчуулагч, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгсөн тэгээд гэртээ ирээд надад хандаж чамайг би ална, чиний өмгөөлөгч, гэрчүүдийг бүгдийг чинь би байхгүй болгоно харж байгаарай гээд над руу монголоор орилж чарлаад бид хоёр муудалцсан... миний гарыг мушгиад, нэг гараараа миний толгой руу цохисон. Тэгээд ширээн дээр байсан утсыг аваад цагдаа дуудчихаад гэрээс гараад зугтаачихсан...зодуулснаас болж миний толгой өвдөөд байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн...,

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...намайг хуц авгай минь, зайл гээд гэрээсээ хөөсөн...цагдаад намайг согтуу агсан тавиад байна гэж хэлээд худлаа дуудлага өгсөн. Би ямар ч архи уугаагүй гэртээ эрүүл байж байсан...” гэх мэдүүлэг /1хх32, 89-90, 172/,

2. Гэрч Б....гийн “...миний хариуцдаг ...тоотод ... ... эхнэр, 2 охины хамт амьдардаг...... тоотод байдаг айл маш их чимээтэй, нөхөр нь эхнэрээ байнга зоддог, та нар арга хэмжээ аваач гэж хэлдэг. Би оршин суугч нартаа хорооны цагдаад өргөдөл бичээд өгчих гэж зөвлөдөг. Тэр айл шөнийн цагаар чимээ их гаргаж, нөхөр нь эхнэрээ зоддог гэж оршин суугчид ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх75/,

3. Гэрч Д....ийн “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд  ...дуудлагын дагуу очиход ... гэгч нь 2 охинтойгоо байсан ба нөхөр ... намайг зодчихоод орос дугаартай машинтай яваад өгчихлөө гэж хэлсэн. Тухайн үед нөхөр ... нь гэртээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх163/,

4. Гэрч Б....ийн “...би Оросын холбооны улсын иргэн ...ыг ...гийн нөхөр гэдэг утгаар нь таньдаг юм. Би энэ айлын гэр бүлийн харилцааны талаар мэднэ. Манай найз ...гийн нөхөр ... маш зэрлэг зантай санагдсан. Ямар ч байсан 3-4 удаа хувцсаа аваад манай гэрт хөөгдөөд ирж байсан. Одоо би он, сар, өдрийг нь санахгүй байна. Жил болгон шахуу л хөөгдөөд ирж байсан. Манай гэрт ирэхдээ зодуулсан байдалтай, гар, хөл нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан. Ер нь бол байнгын зодоон цохион хийгээд орилж чарласан айл байдаг юм билээ...” гэх мэдүүлэг /1хх71-72/,

5. Гэрч З....ын “...би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 50А байрны 2 тоотод 3 жил амьдарч байна. Манай байрны ... тоотод Орос хүн эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг юм. Энэ байранд орсон цагаасаа хойш ойролцоо давтамжтай Орос залуу эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байдаг. Заримдаа байнга хэрэлдэж зодолдоод байдаг. Манайх энэ талаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Тухайн үед эхнэр гэх эмэгтэй нь трусик, левчиктэйгээ намайг алах гээд байна гээд манай хаалгыг тогшихоор нь дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /1хх109-110/,

6. Насанд хүрээгүй гэрч С....ийн “...ээж аавыг хэрэггүй юманд мөнгө үрлээ гээд хэрүүл хийхээр аав зодчихдог юм...ээж зодуулаад уйлдаг гэхдээ удахгүй гайгүй болчихдог юм, ээж аавыг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх81-82/,

7.  Насанд хүрээгүй гэрч С....гийн “...тэр хоёр гэртээ бол байнга хэрэлдээд байдаг. Би юунаас болж хэрэлддэг талаар нь бол мэдэхгүй байна. Манай аав ... нь ээж ...г алгадаад үснээс зулгаагаад юм барьж байгаад зодож цохиод, өшиглөөд байдаг. Ээж зодуулахаараа хааяа л цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг...” гэх мэдүүлэг /1хх81-82/,

8. Гэрч Л....ын “...би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 50а байрны сантехник, лифт, цахилгааны асуудлыг хариуцдаг юм. Тус байрны ... тоотод ОХУ-ын иргэн ... Монгол эхнэр хүүхдийн хамт 2018 оны эхнээс түрээсэлж амьдарч байгаа. Уг байранд түрээсээр суудаг Орос улсын иргэн нь их муухай зан ааштай, байнгын бусдыг зүхэж харааж байдаг. Орос Монгол хэлээр хамаагүй ярьдаг. Гэр бүлийн харьцааны хувьд эхнэрээ байнга зоддог гэсэн, байрны зарим хүмүүс их шуугиантай, байнгын зодоон цохион хийдэг гэж ярьдаг юм...” гэх мэдүүлэг /1хх73/,

9. Гэрч Э....ийн “...би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. ...... тоотод ... ..., С.... нар 2 хүүхдийн хамт энэ байрыг түрээсэлж амьдардаг юм. 2019 оны 02 сард хүчирхийлэл үйлдэгдсэн талаар дуудлага өгсөн. Тухайн өдөр эхнэр ... нь ирж гомдол гаргаж байсан. Би нэг удаа ажлын шугамаар гэрт нь ороход ... ... гэх хүн юун хүмүүс яах гэж яваа юм гээд их ширүүн ааштай хүн байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсан талаар хамтарсан багийн хурлаар хэлэлцэж байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1хх95-96/,

10. Гэрч М....ын “...Би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван шар” дахь цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Би “Таван шар” дахь цагдаагийн хэсэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд дуулгат-10 буюу хэлтсийн жижүүрийн утаснаас 19 цаг 39 минутад 18 дугаар хорооны ...тоотод эхнэр агсам тавиад байна гэх дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан а/а ...ын хамт уг дуудлага өгсөн, хаяган дээр очиход ОХУ-ын иргэн гэх ... нь шууд бид хоёр луу орилоод пизданууд минь хаалга өшиглөж орж ирэв үү гээд ямарч хаалга өшиглөөгүй байхад дайрсан, тэгсэн чинь эхнэр ... нь сандал суугаад мах билүү ногоо хэрчээд сууж байсан. Гэтэл ... нь энэ пиздаг аваад яв, согтуу хүүхэн гээд орилоод байсан. Тэгэхээр нь ... бид 2 ...г нь аваад гарах үед буцаагаад явуулбал би наадахыг чинь ална гэх зэргээр Монгол хэлээр орилоод дундуур нь орос хэлээр бас орилоод байсан... гэх мэдүүлэг /2хх32/,

11. Гэрч Х.... “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн ... ...ы өгсөн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ...... ...минутад амжиж очиход 102 руу 2, 3 удаа дуудлага өгсөн байсан. Очоод хаалгыг тогшиход ... хаалгаа онгойлгосноо пизду, наахуунууд гэж оросоор хараагаад, энэ янхан гичийгээ ав, үүнийг чинь авч явахгүй бол би ална шүү, хэлсэн шүү гэх зэргээр орилсон. Тэгэхэд эхнэр ... нь би архи уугаагүй гээд байсан. Тэгээд ...г авч гараад таныг өөр газар аваачиж хамгаалалтанд авахгүй бол болохгүй байна. Таныг ална тална гээд байгааг харж байна гэх зэргээр аргадаж байгаад хэлтэс дээр аваачаад жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ариунболдтой зөвлөлдөөд хамгаалах байр руу хүргэхээр шийдвэр гаргаж хамгаалах байранд дэд ахлагч ...ын хамт хүргэж өгсөн. Ер нь бол ОХУ-ын иргэн ... ... эхнэр ...гаа гудамжны янхан байхад өөднө татсан, чи надгүйгээр амьдарч чадахгүй гэх мэтээр байнгын дарамталж, харааж дайрч байдаг...” гэх мэдүүлэг /2хх52-53/,

.... Гэрч Б....ын “... би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн офицероор тус 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Миний мэдэхээр 2018 оноос хойш байхаа ОХУ-ын иргэн ... ... түүний эхнэр Монгол улсын иргэн С.... гэх иргэдийг цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг болсноор мэддэг болсон. Дуудлагын дагуу яваад очихоор эхнэрийгээ маш муухайгаар пизда минь чи манайхаас зайл, чамайг би тэжээдэг Орост янхан хийгээд явж байхад өөднө татаж аваад суусан биздээ гэх зэргээр доромжлоод наад согтуу авгайгаа аваад яв надад агсан тавиад байна гэдэг. ...Миний одоо санаж байгаагаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... нь дуудлага өгөөд яваад очиход ... нь эхнэрийнхээ нүдийг хөхөртөл цохиж гэмтэл учруулсан байсан тэгээд би хохирогчоор мэдүүлэг аваад аюулын зэргийн үнэлгээг хийж, өргөдлийг нь бичүүлж аваад материалжуулж Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2хх54-55/,

13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...541 дугаартай шинжээчийн “...С....гийн биед баруун шуу, эрүү, цээжинд зулгаралт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1хх22/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9283 дугаартай шинжээчийн “...С....гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх160/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 11962 дугаартай шинжээчийн “...С....гийн биед баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1хх239/,

14. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэргийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “намайг зодсон хүн орос машинтай улаан машин унаад явсан” гэх хуудас /1хх155/,

5. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний эрсдэлийн түвшин өндөр гэх маягт /1хх230-231/, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын аюулын зэрэг өндөр гэх үнэлгээ /1хх62-65/,

16. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан “...манай нөхөр намайг зодоод, агсам тавиад байна...” гэх тэмдэглэл /1хх7/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч ...:

Нэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тухайд:

Хохирогч С...., шүүгдэгч ... ... нар нь 2007 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн, дундаасаа хоёр хүүхэдтэй, 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Тиймээс эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж дүгнэнэ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч ... ... нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...байрны ... тоотод оршин суух гэртээ эхнэр С....г зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогчийн “...... цагдаагийн газар очиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаараа орчуулагч, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгсөн тэгээд гэртээ ирээд надад хандаж чамайг би ална, чиний өмгөөлөгч, гэрчүүдийг бүгдийг чинь би байхгүй болгоно харж байгаарай гээд над руу монголоор орилж чарлаад бид хоёр муудалцсан...миний гарыг мушгиад, нэг гараараа миний толгой руу цохисон ...зодуулснаас болж миний толгой өвдөөд байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д....ийн “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд  ...дуудлагын дагуу очиход ... гэгч нь 2 охинтойгоо байсан ба нөхөр ... намайг зодчихоод орос дугаартай машинтай яваад өгчихлөө гэж хэлсэн. Тухайн үед нөхөр ... нь гэртээ байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол гаргалаа гэж уурлан дахин хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байх бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч С....гийн биед “...тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9283 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ... ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хоёр. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С....г байнга зодсон тухайд:

Шүүгдэгч ... ... нь: 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ...байрны ... тоотод оршин суух гэртээ эхнэр С....г зодсон, мөн байнга хүчирхийлэл үйлдэн зоддог болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дуудлагын мэдээлэл өгсөн байдал шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогчийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...намайг чи хаагуур яваад ирж байгаан ...хэл амаар доромжлоод зүүн гарлуу гараараа цохиж хана руу шахан гараа далайн айлган сүрдүүлсэн. Тэгснээ гараас зуурч чирэн гэрээсээ зайл гэж хөөн чирч орцонд гарган хаалгаа түгжсэн. ...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зодож байсан ...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...намайг хуц авгай минь, зайл гээд гэрээсээ хөөсөн...цагдаад намайг согтуу агсан тавиад байна гэж хэлээд худлаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч З....ын “...би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 50А байрны 2 тоотод 3 жил амьдарч байна. ...Энэ байранд орсон цагаасаа хойш ойролцоо давтамжтай Орос залуу эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж, зодолдоод байдаг. Манайх энэ талаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Тухайн үед эхнэр гэх эмэгтэй нь трусик, левчиктэйгээ намайг алах гээд байна гээд манай хаалгыг тогшихоор нь дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б....ийн “...Би энэ айлын гэр бүлийн харилцааны талаар мэднэ. ...Ямар ч байсан 3-4 удаа хувцсаа аваад манай гэрт хөөгдөөд ирж байсан ...Манай гэрт ирэхдээ зодуулсан байдалтай, гар, хөл нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан. Ер нь бол байнгын зодоон цохион хийгээд орилж чарласан айл байдаг юм билээ...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч С....ийн “...ээж аавыг хэрэггүй юманд мөнгө үрлээ гээд хэрүүл хийхээр аав зодчихдог юм...ээж зодуулаад уйлдаг гэхдээ удахгүй гайгүй болчихдог юм, ээж аавыг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С....гийн “...тэр хоёр гэртээ бол байнга хэрэлдээд байдаг. ...Манай аав ... нь ээж ...г алгадаад үснээс зулгаагаад юм барьж байгаад зодож цохиод, өшиглөөд байдаг. Ээж зодуулахаараа хааяа л цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Түүнчлэн гэрч Б....ын “... би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн офицероор тус 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Миний мэдэхээр 2018 оноос хойш байхаа ОХУ-ын иргэн ... ... түүний эхнэр Монгол улсын иргэн С.... гэх иргэдийг цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг болсноор мэддэг болсон...Миний санаж байгаагаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... нь дуудлага өгөөд яваад очиход ... нь эхнэрийнхээ нүдийг хөхөртөл цохиж гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг болон бусад гэрч болох Б...., Л...., Э....э, М...., Х.... нарын мэдүүлэгт дурдсанаар шүүгдэгчийг байнгын хэрүүл маргаан хийдэг, эхнэрээ элдэв хараалын үгээр хэлж гэр бүлийн хүчирхийллийн байдалтай байдаг талаар тодорхой дурджээ.  

Мөн хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...541 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11962 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд гэмтлийн зэрэг гараагүй ч эрүүл мэндэд хохирол учирсан талаар тодорхойлж, энэхүү гэмтлүүд нь хохирогчийн зодсон гэх цаг хугацаанд хамаарч байгааг дурдаж байна.

Хэдийгээр хохирогч С.... нь шүүх хуралдаанд одоо бид хоёр эвлэрсэн хамтдаа амьдарч байгаа нөхөр байнга зоддоггүй, тухайн өдөр зодоогүй зүгээр маргалдсан зэргээр мэдүүлсэн боловч түүний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь энэхүү гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд, хязгаарлагдмал орчинд үйлдэгддэг, гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх ашгийг бодон мэдүүлгээсээ буцах нөхцөл байдал байдгийг дурдаж байна.

 

Түүнчлэн улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч ... ... нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С....г зодсон үйлдлүүдээс гадна энэхүү зоддог байдал нь дахин давтагдах тогтвортой шинжтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ... ...ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгчийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэрээ зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь зөв байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.... нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч ... ...ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгээд нийт 1 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно. 

Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөргүй, хоорондоо эвлэрсэн, гэр бүлийн үл ойлголцлын асуудал учраас хэн хэнд нь асуудал байгаа, 2 хүүхдийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй шийдвэрлэж өгнө үү.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувьд буруугаа ойлгож ухаарч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, хөнгөн хохирол учруулсан үйлдэлд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгч ... ... нь гэм буруутай үйлдлээ ойлгон ухаарч буйгаа илэрхийлсэн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч нь хохирол нэхэмжилсэн зүйлгүй, эрүүгийн хариуцлагын хувьд хүүхдүүдийг минь бодоод хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн ...ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”.  

Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн гэмт” хэрэг гэдэгт 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг хамаарахаар тус тус заажээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх хууль зүйн нөхцөл боломж энэ тохиолдолд хангагдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай адил “хориглосон зохицуулалт” байхгүйг дурдаж байна.  

Мөн хохирогч болон шүүгдэгч нь гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай, бага насны хоёр хүүхэдтэй болон гэр бүлийн цаашдын харилцаа, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч ... ...д оногдуулсан хорих ялыг шүүхээс тэнсэн шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчид итгэл үзүүлж байгаа хэлбэр болохоос түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдлүүдийг өөгшүүлсэн хэлбэр бус болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч ... ...д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнцэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх ...албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулдаг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг усгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ... ...ы цагдан хоригдсон 47 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

Шүүгдэгч ... ...д урьд авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ...ид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтыг журамлан оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “зан зүйлээ засах” сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсгүй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ...ийн цагдан хоригдсон 47 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцож 705.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнсэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР