Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.М. 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: Б.Ж, Б.О, Д.Н, Г.О, П.Г. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Т*******ийн Их сургуулийн харьяа Д******* дахь З******* х******* төвийн захирал Б.Ж нарын 3*******, 3******* дугаар бүхий өргөдлийн бүртгэлтэй ашигтай загварын гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд Б.Ж, Б.О, Г.О нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний зохион бүтээсэн з*******ны агаарын цамц буюу давхар хотол нь тусдаа. Миний загварыг Б.Ж нарын 5 иргэн дууриасан гэж үзэж байна. Галын хотлын утаа дээшээ урсах, утааны суваг бүхий цамцтай гэх технологийг хуулбарласан юм.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д******* дахь Т*******ийн Их сургуулийн харьяа з******* х******* төвийн захирал Б.Ж нарын зохион бүтээсэн 3*******, 3******* дугаартай ашигтай загварын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц.М нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан мэдүүлгээ гаргаж 4******* дугаартай шинэ бүтээлийн патент авсан. Үүнээс хойш дээрх шинэ бүтээлдээ хийц, чанарын өөрчлөлтийг оруулж 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5816 дугаартай патентыг авахаар мэдүүлэг өгсөн. Ц.Мын з*******ны хувьд галын хотол нь тусдаа, агаарын давхар цамцтай, галаас гарч буй утааг гурван давхар цамцаар орж ирж буй агаараар дахин галын хотолд дахин шаталттайгаар шатаах онцлог бүхий з******* юм.

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлгийн шүүлтийг төрийн захиргааны байгууллага дутуу явуулсны үүднээс ижил төрлийн ашигтай загварын гэрчилгээг олгосон байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татах болсон. Нэхэмжлэгчийн зүгээс з*******ны хэлбэрийн хувьд өөр байх нь хамаагүй, үндсэн шаталтын технологи ижил байна гэж үзэж байгаа.

Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд удаа дараа шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Учир нь шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй байсныг талууд мэдэж байгаа. Ц.М ын 4******* тоот дугаартай шинэ бүтээлийн патент, 4816 дугаартай шинэ бүтээлийн мэдүүлэг нь үндсэн зарчмын хүрээнд ижил юм. 4******* тоот шинэ бүтээлийн патентын томьёолол нь галын хотлын хоёр талд утаа дээшээ орсон, утааны урсгал бүхий цамцтай, их бие керамик хотлын эргэн тойрон 1.5-5 см зайтай. Энэ нь агаарын хорь дахь цамцны үүргийг гүйцэтгэнэ гэж тодорхойлсон байдаг. Гуравдагч этгээд нарт ашигтай загварын 3*******, 3******* дугаар бүхий гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна. Дээрх дугаар бүхий ашигтай загварын гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “3*******, 3******* ашигтай загварын гэрчилгээг 2016 оны 06 дугаар сард Оюуны өмчийн газарт мэдүүлэг өгч эрхийн хамгаалалтыг хийлгүүлэн авсан. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн анхдагч бүтээл нь иргэн Ц.М ын Эко р******* ХХК-ийн нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 30-ны бүрэн шаталттай гэрийн з******* нэртэй шинэ бүтээлийн 4******* дугаартай патенттай ижил төстэй байна гэж үзэж байна. Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг шинэ гэж үзнэ, 7 дугаар зүйлийн 7.3-д тодорхойлолт, зураг нь томьёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана гэх заалттай зөрчилдөж байгаа. 7.3.2-д шинэ бүтээлийн томьёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой байх бөгөөд нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томьёололтой байж болно, 7.5-д Ашигтай загварын мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томьёолол, тайлбар, зургаас бүрдэх бөгөөд ашигтай загварын томьёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно гэж заасан байдаг. Эрхийн хамгаалалтаар эрх олгож байгаа томьёоллоор хязгаарлагдана. Тодорхой, товч тайлбар эрхийн хамгаалалтад орохгүй гэдгийг тодруулж хэлмээр байна. Оюуны өмч улсын бүртгэлийн газраас тус ашигтай загварын гэрчилгээг хуулийн дагуу шүүлт, хайлт хийсний үндсэн дээр олгосон. Хайлт, шүүлт гэдэг нь з******* гэх ерөнхий нэр томьёоллын хүрээнд хайлт хийж, нарийвчилсан шүүлт хийх ойлголт юм. Хэрвээ ижил төсөөтэй зүйл байсан бол гэрчилгээ олгогдохгүй байх байсан. Гадны бүтээлийн хувьд олон улсын санд хайлт хийдэг. Монгол Улсад зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хамгаалагдсан ашигтай загвар, шинэ бүтээлийн хүрээнд шүүж үздэг. Ц.М ын патентын хувьд олон улсын хэмжээнд хайлт хийгдэж олгогдож байгаа. Зөвхөн үндэсний оюуны бүтээлийн хувьд хайлтыг хийдэг. Өмнө Оюуны өмчийн газарт хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загварын хайлтын сангаар оруулж үзнэ. Гагцхүү Монгол Улсаас өөр улсад бүртгэгдсэн з*******ны хувьд ашигтай загварыг хайдаггүй, харин патентын хувьд хайлт хийгддэг. Эрхийн хамгаалалтын хугацаа 20, 7 жилээр олгогддог.

Ц.М ын патентын хувьд шинэ бүтээлийн түвшин агуулсан эсэх, үйлдвэрүүдэд ашиглагдах боломжтой эсэх, шинэ шийдэлтэй эсэх гэсэн гурван зүйлийг шалгаж үздэг. Ашигтай загварын хүрээнд шинэ шийдэл, үйлдвэрт ашиглагдах боломжтой эсэхийг шалгаж үздэг байдлаараа ялгаатай юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрхийн хугацаа сунгагдана, эдийн засгийн эргэлтэд оруулах гол зорилготой юм. Хуулийн хүрээнд дараагийн бүтээл гармагц өмнөх шинэ бүтээлийн шийдэл хүчингүй болох магадлал байдаг. З******* ямар хэлбэр, дүрстэй байх нь огт хамааралгүй, зөвхөн технологийн хувьд өөр байсан учир ашигтай загварын гэрчилгээ олгосон юм.” гэв.

Гуравдагч этгээд Б.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний ойлгож байгаагаар утааг дахин шатаах агаарын давхар цамц гэдэг нь босоо хоолой юм шиг байна. Манай з*******ны хувьд босоо агаар нэвтрүүлэх хоолой байхгүй. Бидний зохион бүтээсэн з******* бол заавал шинэ бүтээл байх албагүй, ашигтай загварын хэмжээнд байх ёстой. Шинэ бүтээл гэдэг бол шинэ төрлийн зүйлийг хэлнэ. Харин з*******ны хувьд бол шинэ төрөл гэж байхгүй. Манай гэрчилгээг цуцлуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь манай эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.М Т*******ийн Их сургуулийн харьяа Д******* дахь З******* х******* төвийн захирал Б.Ж нарын 3*******, 3******* дугаар бүхий өргөдлийн бүртгэлтэй ашигтай загварын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Б.Ж, Б.О, Г.О, П.Г, Д.Н нарын “Бүрэн шаталттай гэрийн з******* ЗХТ-1”, “ЗХТ-2” мэдүүлэгт эрхийн хамгалалт хийж ашигтай загварын гэрчилгээ олгохдоо нэхэмжлэгч Ц.М ын шинэ бүтээлийн патенттай “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******ыг хуулбарлан дууриаж хийснийг хангалттай нягтлан шалгаж шүүлт хийгээгүй нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мэдүүлэг гаргагч нэр бүхий 5 иргэний гаргасан ашигтай загварын эрхийн хамгаалалт хийлгэх 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн анхдагч огноотой, 3*******, 3******* өргөдлийн бүртгэлтэй “Ахуйн хэрэглээнд зориулсан, бүрэн шаталттай ба утааны хийн тохиргоотой з******* “ЗХТ-1”, “ЗХТ-2” гэсэн мэдүүлэгт Ашигтай загварын гэрчилгээ олгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/289 дүгээр тушаалын мэдүүлэг гаргагч нарт холбогдох хэсэг хүүль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Т*******ийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг “шинэ” гэж үзнэ.”, 6.3-д “Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх, ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.”, 12.2-т “Ашигтай загварын мэдүүлэгт шүүлт хийхэд энэ хуулийн 11.2, 11.3-д заасныг нэгэн адил мөрдөнө.” гэснийг баримтлан олон улсад тогтоосон 9F24B1/008 F24B 1/1828 F24B 1/185 ангиллын хайлтаар шүүлт хийж мэдүүлэг гаргагчийн тодорхойлсон томъёоллыг баталгаажуулж гаргасан ашигтай загварын гэрчилгээ олгох тухай шинжээчийн дүгнэлт, энэ дүгнэлтийг үндэслэн гарсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэв.

Түүнчлэн Патентын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ашигтай загварын гэрчилгээ олгох, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүргийн талаар нэхэмжлэгч маргаагүй байна. 

Харин нэхэмжлэгч “Экор*******” ХХК-ийн захирал Ц.М энэ хэргийн гуравдагч этгээдүүд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн анхдагч огноотой 4******* дугаарын шинэ бүтээлийн патент авсан “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******”-ны технологийг хуулж, дуурайлган гэрийн з******* хийж ашигтай загвараар эрхийн хамгаалалт хийлгэсэн гэж маргаж байна.  

Шүүх  маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн патент авч эрхийн хамгаалалт хийлгэсэн “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******”-ны технологийг хуулж, дуурайлган өөр з******* бүтээж ашигтай загварын гэрчилгээ авсан гэх маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно.”, 12.1.1-д “эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл:” гэж хуульчилснаас үзэхэд эдийн бус баялаг буюу оюуны өмч, түүнтэй холбоотой эрх зүйн маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ашигтай загварын гэрчилгээ олгох үйл ажиллагаа (процесс)-тай холбогдуулж маргаагүй бөгөөд энэ хэргийн гуравдагч этгээдүүдэд ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрээс болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл ашигтай загварын өргөдөл гаргаж эрхийн хамгаалалт хийлгэн гэрчилгээ авсан этгээд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол нэхэмжлэл гаргаагүй байхад “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******”-нд ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

Тодруулбал Патентийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн өргөдөл гаргасан “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******”-нд ашигтай загварын гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Энэ дүгнэлт нь Оюуны өмчийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын дээрх шийдвэрээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд явагдсан хэргийн оролцогчдийн мэтгэлцээний агуулгаар тодорхойлогдож түүнд үндэслэгдэж байгаа болно.

Мөн нэхэмжлэгчийн патент авч эрхийн хамгаалалт хийлгэсэн “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн з*******”-ны технологийг хуулж, дуурайлган өөр з******* бүтээж ашигтай загварын гэрчилгээ авсан гэх үндэслэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/289 дүгээр тушаалыг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2017/2935 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  05 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2017/0358 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч шүүхээс шинжээч томилж болох боломжтой гэж үзсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 185, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар мөн оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10/5660 дугаар албан бичгүүдээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03/3395 дугаар албан бичгээр энэ маргааны талаар тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч байхгүй гэж,Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо өөрийн сайтад байгаа хаягтаа байхгүй үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүйн улмаас, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс шинжээчээр томилогдсон эрдэм шинжилгээний ажилтан Ш.Б, Б.М  нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг үндэслэн шинжээчээр оролцохоос тус тус татгалзаж тухайн маргаанд шинжээч томилох нөхцөл бүрдээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ц.М ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний патент авсан шинэ бүтээлийг хуулбарлан ашигласан гэх үндэслэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн бүтээсэн гэрийн з*******анд ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан Т*******ийн Их сургуулийн харьяа Д******* дахь З******* х******* төвийн захирал Б.Ж нарын 3*******, 3******* дугаар бүхий өргөдлийн бүртгэлтэй ашигтай загварын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох Ц.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР