Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01431

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-18-35 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФМ82052773/, Боржигон овгийн Халтарын Эрдэнэбулганд холбогдох

63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Эрдэнэбулган шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-35 тоотод оршин суух, Халтар овогтой Эрдэнэбулган миний бие тус Цагдаагийн газрын дэргэдэх эрүүлжүүлэн баривчлах байранд 2016-01-14-ний ЗХТХ-аар 21 дүгээр зүйлээр 14 хоног баривчлагдсан учир үүний зардал болох 63,000 төгрөгийг төлөх тул үүнийг Эрдэнэбулган миний бие 2016-12-31-ний өдрөөс өмнө төлж барагдуулна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Х.Эрдэнэбулганд холбогдуулан “63,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 63,000 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэбулган нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 63,000 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэбулган нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Х.Эрдэнэбулганаас 2,275 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Хариуцагч Х.Эрдэнэбулган нь 63,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН