| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01460/И |
| Дугаар | 01432 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01432
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 5-9 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: МК85082839/, Боржигон овгийн Дашцэрэнгийн Орхонд холбогдох
63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Орхон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дашцэрэнгийн Орхон би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор цагдаагийн газрын нэхэмжлэл болох 63,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Д.Орхонд холбогдуулан “63,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 63,000 төгрөгийг хариуцагч Д.Орхон нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 63,000 төгрөгийг хариуцагч Д.Орхон нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Д.Орхоноос 2,275 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Хариуцагч Д.Орхон нь 63,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН